Jump to content

УЕФА Европын лиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(УЕФА Европа лиг-с чиглүүлэгдэв)
УЕФА Европын лиг
Загвар:Инфобокс Хөлбөмбөгийн тэмцээн/Засвар/Лого формат
Товчлол EL
Холбоо УЕФА
Анхны тоглолт 1971-72 он (УЕФА-Цом)
Баг 48 (хэсгээр)
Цолоо хамгаалагч  Испани (1)
Хамгийн олон түрүүлсэн  Испани ХК Севилья (6 түрүүлсэн)
Хамгийн олон оролцогч  Итали (96)
Мэргэн бууч  Швед (31)
Одооны улирал 2024-25 он
Цахим хуудас www.uefa.com/uefaeuropaleague
Дараах тэмцээний эрх УЕФА Аваргуудын Лиг
УЕФА Супер Цом

УЕФА-гийн цом (өмнө нь УЕФА Хот хоорондын Фэйрс цом) нь Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр явагддаг зохион явуулдаг 1971 оноос эхлэлтэй Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тэмцээн юм. Европын хөлбөмбөгийн клубүүдийн хооронд явагддаг тус тэмцээн нь УЕФА Аваргуудын лигийн тэмцээний удаад ордог билээ. Оролцохын тулд клубүүд нь тухайн жилийн тэмцээний өмнөх улиралд дотоодын лигүүддээ амжилттай тоглосон байх учиртай.

УЕФА-гийн цом нэршил нь 2009 оны зургаадугаар сард буюу 2009-10 оны улирал эхлэхийн өмнө Европын лиг болон өөрчлөгдсөн болно.[1][2]

Хот хоорондын Фэйрс цом (Англи: Inter-Cities Fairs Cup) тэмцээн дээр үндэслэгдсэн[3] байх ба 1999 онд УЕФА Цомтой багуудын цомын тэмцээн нь дангаар зохион байгуулагдахаа больж УЕФА-гийн цомтой нэгдэж байв.[4] 2004-05 оны улиралд тэмцээнийг явуулахдаа багуудыг хэсгүүдэд хуваан хэсгээсээ шалгарсан багууд хасагдах шатны тоглолт хийдэг болгосон бол 2009 онд УЕФА Интертото цомын тэмцээн нэгдэн харьцангуй өргөн цар хүрээтэй тэмцээн болж, үүнийгээ дагаад ч шалгуур нь ч өндөрссөн байна.

Испаниийн Атлетико Мадрид баг энэ тэмцээний аварга цолыг хамгаалан тоглож байгаа бөгөөд тэд Английн Фулхэм багийг 2010 оны тавдугаар сарын 12-нд шигшээ тоглолтонд ялж Европын лигт анх удаагаа түрүүлж байлаа.

Хамгийн олон түрүүг Италийн Интернационале, Ювентус болон Английн Ливерпүүл багууд тус бүр гурван удаа авч байжээ.[5]

Сонгон шалгаруулалт

[засварлах | кодоор засварлах]

Дотоодын лигтээ болон цомын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа холбоод бүрээ төлөөлөн гурван баг сонгон шалгаруулалтын шатны тоглолтуудад оролцох эрхтэй. Сан-Марино, Андорра болон Лихтенштайн зэрэг орнуудаас нэг баг оролцох дүрэмтэй. Ийн дөрөвдүгээр шатанд 160 баг бүрдэж 37 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх ба нэгээр гарсан багууд болох 37 баг цааш лигийн цомын тэмцээнээс эрх авсан 10 багийн хамтаар тоогоо тэгшитгэж 12 хэсэгт хуваагдан Европын лиг эхлэдэг. Багууд хэсэгтээ 6 тоглолтыг (талбай дээрээ 3, айлын талбай дээр 3) хийж эхний хоёроор шалгарсан хоёр баг хасагдах шатанд оролцох эрхтэй болно.

Хасагдах шатнаас шалгарсан 24 баг дээр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын дараа хэсэгтээ гурваар шалгарсан 8 баг нэмэгдэн найман хэсэгт хуваагдан Европын цомын тэмцээний тоглолтын дүрмийн (хэсэгтээ өөр хоорондоо хоёр хоёр тоглолт хийх) дагуу тоглолтоо явуулах учиртай. Шигшээ тоглолт нь нэг тоглолтоор ялагчаа тодруулна.

  1. "UEFA Cup gets new name in revamp". BBC Sport. 26 September 2008. Татаж авсан: 26 September 2008.
  2. "UEFA Inter-Cities Fairs Cup to become UEFA Cup". uefa.com. Татаж авсан: 26 September 1972. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. "UEFA Cup: All-time finals". UEFA.com. Татаж авсан: 13 July 2009.
  4. "UEFA Cup History". UEFA.com. Татаж авсан: 27 April 2008.
  5. "Competition format". UEFA. 13 July 2005. Татаж авсан: 9 July 2008.