Радамель Фалькао

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Радамель Фалькао Гарсиа
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Радамель Фалькао Гарсиа Сарате
Хоч Тигр (El tigre)
Мэндэлсэн 1986 оны 2 сарын 10
Колумб, Санта-Марта
Иргэншил Колумбын далбаа Колумб
Өндөр 177 см
Жин 73 кг
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Фрацын далбаа Монако
Дугаар 9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1996—1999 Колумбын далбаа Мильонариос
1999—2001 Колумбын далбаа Лансерос Бойака
2001—2005 Аргентины далбаа Ривер Плейт
Багийн замнал*
2005—2009 Аргентины далбаа Ривер Плейт 87 (35)
2009—2011 Португалийн далбаа Порто 51 (41)
2011—2013 Испанийн далбаа Атлетико Мадрид 68 (52)
2013—одоо Фрацын далбаа Монако 20 (11)
2014—одоо  Английн далбаа Манчестер Юнайтед 0 (0)
Шигшээ**
2005 Колумбын далбаа Колумб (20-) 10 (3)
2007—одоо Колумбын далбаа Колумб 50 (20)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 11 сарын 19-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Радамель Фалькао Гарсия Сарате (исп. Radamel Falcao García Zárate; 1986 оны хоёрдугаар сарын 10-нд Санта-Марта хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Английн «Манчестер Юнайтед» болон Колумбын шигшээд довтлогчоор тоглодог. Замналынхаа туршид Европа лигт жил дараалан гялалзсан, аливаа тоглолтуудад хожил авчирдаг зэргээрээ илтэд ялгарсан гарамгай тоглогч юм.

Мэргэжлийн тоглогч Радамель Гарсиа хүүгийнхээ нэрийг бразил тоглогч Фалькаог бэлгэдэн өгчээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Фалькаог Аргентины «Ривер Плейт» багт 5,5 сая евро төлөн[1] 2009 оны долоодугаар сарын 15-нд Португалийн «Порто» эгнээндээ элсүүлэн 5 жилээр гэрээлж байв. «Порто» түүний 17 гоолын ачаар 2010/11 оны Европа лигт аваргалсан.

2011 оны наймдугаар сарын 18-нд Испанийн «Атлетико Мадрид» гялалзсан довтлогчийг 40 сая еврогоор элсүүлэв.[2] «Атлетико» 2011/12 оны Европа лигт 12 дараалсан ялалтаар аваргалахад мөн л түүний 12 гоол тусалжээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 9-нд «Депортиво Ла-Корунья» багийн (6:0) хаалгыг таван бөмбөгөөр мялаасан юм.[3][4]

Радамель 2013 оны тавдугаар сарын 31-нд «Монакод» таван жилийн гэрээгээр ирсэн. 45 - 55 сая еврогийн[5] хооронд наймаалцсан хэмээжээ.

2014 оны есдүгээр сарын 1 буюу зуны наймааны цонх хаагдахтай зэрэгцэн «Манчестер Юнайтед» түүнийг 1 жилийн зээлийн гэрээгээ дуусгаад 43.5 сая фунтээр авна гэсэн тохироогоор элсүүлэв. Фалькаогийн жилийн цалин 6 сая фунт.[6]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Фалькао анх 2007 оны хоёрдугаар сарын 7-нд Колумбын шигшээн Уругвайтай хийсэн нөхөрсөг тоглолтонд гараалсан бол зургаадугаар сарын 3-нд Черногорийн хаалганд гоолдсон.

Фалькао сонгонд нь 7 гоолдсон ч 2014 оны ДАШТ-д эрүүл мэндийн шалтгаанаар оролцсонгүй.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Аргентины далбаа Ривер Плейт

Португалийн далбаа Порто

Испанийн далбаа Атлетико Мадрид

Колумбын далбаа Колумбын залуучуудын шигшээ

  • Өмнөд Америкийн аварга (20-) (1): 2005
Хувийн

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. «Порту» приобрел нападающего «Ривер Плейт»
  2. ¡Tigre colchonero! El Aleti ficha a Falcao en 40 millones
  3. "Atlético Madrid vs. Deportivo La Coruña - 9 December 2012 - Soccerway". Uk.soccerway.com. 2012-12-09. Retrieved 2013-01-02.
  4. "Falcao scores five as Atletico routs Deportivo - La Liga News | FOX Sports on MSN". Msn.foxsports.com. 2012-12-09. Retrieved 2013-01-02.
  5. "Монако против Парижа: трансферы чемпионата Франции". Archived from the original on 2013-08-13. Retrieved 2014-08-25.
  6. "Manchester United sign Falcao on loan" (in англи). ManUtd.com. 2014-09-02.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Колумбийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Загвар:2011 оны Америкийн цомд Колумбын хөлбөмбөгийн шигшээ