Jump to content

Роналдиньо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Роналдиньо
Роналдиньо 2019 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Роналдо де Ассес Морейра[1]
Төрсөн огноо 1980 оны 3 сарын 21 (1980-03-21) (44 настай)[1]
Төрсөн газар Порто Алегре, Бразил
Өндөр 1.82 м[1]
Байрлал(ууд) Довтолгооны хагас хамгаалагч, зүүн жигүүрийн тоглогч
Өсвөрийн баг
1987–1998 Гремио
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1998–2001 Гремио 89 (47)
2001–2003 Пари Сен-Жермен 55 (17)
2003–2008 Барселона 145 (70)
2008–2011 Милан 76 (20)
2011–2012 Фламенго 56 (23)
2012–2014 Атлетико Минейро 58 (20)
2014–2015 Керетаро 25 (8)
2015 Флуминенсе 7 (0)
Нийт 511 (205)
Шигшээ баг
1997 Бразил U17 13 (3)
1998–1999 Бразил U20 17 (8)
1999–2000 Бразил U23 19 (15)
2008 Бразилын Олимпын (Н.Х.) 8 (3)
1999–2013 Бразил 97 (33)
Медалийн хураангуй
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Роналдиньо буюу Роналдиньо Гаучо[2] гэж алдаршсан Роналдо де Ассес Морейра (порт. Ronaldo de Assis Moreira, 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегред төрсөн) нь Бразилын хөлбөмбөгчин бөгөөд өдгөө АС Милан багт тоглодог, Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн. Үеийнхэн дундаа хамгийн авьяаслаг хөлбөмбөгчдийн нэг гэгддэг[3]. Чөлөөт цохилтын мастер тэрээр гайхалтай хууралтын чадвартай билээ.

Роналдиньо гэдэг нь португал хэлээр "Бяцхан Роналдо" гэсэн утгатай бөгөөд өөр нэгэн алдартай хөлбөмбөгчин Рональдог Бразилд Роналдиньо гэж дууддаг байсан тул "Гаучо" хэмээх хочоороо нутагтаа алдаршжээ. Рональдо Европт очихдоо өөрийн нэрээ хэрэглэх болсон бол Роналдиньо мөн адил Европ руу шилжихдээ Гаучо гэх хочоо гээжээ.

Милан руу шилжихээсээ өмнө тэрээр Пари Сен-Жермен болон Барселона багуудад тоглож байсан бөгөөд 2006 онд Аваргуудын лигт түрүүлж, 2005 онд Баллон д'Ор буюу Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртжээ. Роналдиньо 2007 оны 1 сард Испанийн иргэншилтэй болсон[4].

Шигшээ багийнхаа хамт 2002 онд дэлхийн аварга цолыг хүртсэн бол 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Парис Сэйнт-Жермэйн
  • УЕФА Интэртото Цом(1): 2001
Барселона
  • Ла Лига(2):2004-05, 2005-06
  • Испаний Супер Цом(2): 2005, 2006
  • УЕФА Аваргуудын Лиг(1): 2005-06
Шигшээ баг
  • Копа Америка(1): 1999
  • Дэлхийн Аварга(1): 2002
  • Тив хоорондын цом(1): 2005
Хувийн шагнал
  • Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин(2): 2004, 2005
  • Европын шилдэг хөлбөмбөгчин(1): 2005
  1. 1.0 1.1 1.2 "2013 оны Клубуудын дэлхийн аварга Марокко: Тоглогчдын жагсаалт: Атлетико Минейро" (PDF). ФИФА. 2013-12-15. p. 2. Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-12-28. Татаж авсан: 2013-12-28.
  2. "Ronaldinho". Talk Football. Татаж авсан: 2008-06-22.
  3. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2010-01-15. Татаж авсан: 2010-08-08.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. Ronaldinho Becoming the Face of Soccer, Jack Bell, nytimes.com, March 26, 2007. Retrieved March 26, 2007.