Jump to content

Пол Скоулз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пол Скоулз
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПол Скоулз[1]
Өндөр1.71 м[2][3][4]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиМанчестер Юнайтед
Дугаар18
Өсвөрийн баг
1991–1994АнглиМанчестер Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1994–АнглиМанчестер Юнайтед457(102)
Шигшээ баг
1997–2004АнглиАнгли66(14)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 22:28, 2010 оны 11 сарын 10 (UTC).
† Гараа (Гоол).

Пол Аарон Скоулз (Англи: Paul Aaron Scholes, 1974 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед багт хагас хамгаалагчаар тоглодог.

Улаан чөтгөрүүдийн эгнээнээс хөдлөөгүй багийн хүн Скоулз «Солфорд» хотод төрж өсөн, Лангли рүү шилжин сургуульд суралцах үедээ крикет болон хөлбөмбөгийн спортыг сонирхож эхэлжээ. Тэр 14 настайдаа Манчестер Юнайтед багт бэлтгэл хүч болон элссэн бөгөөд 1994-95 оны улирлаар Юнайтедийн лигийн 17 гараанд гарсан юм. 1998-99 оны улирал Манчестер Юнайтедийн түлхүүр тоглогч болохоо харуулан Триблидэж байлаа. Скоулз түүнээс хойш Премьер лигт есөн удаа, УЕФА Аваргуудын Лигт хоёр удаа тус тус аваргын медалийг зүүсэн байна.

Скоулз Английн шигшээ багийг төлөөлөн 1997-2004 оны хооронд тоглохдоо 1998 болон 2002 оны ДАШТ, 2000 болон 2004 оны ЕАШТ-үүдэд оролцсон байна. Мөн тэрээр энэ хүртэлх хугацаанд тоглохдоо нийт 100 шар хуудсаар торгуулж, долоон удаа талбайгаас улаан хуудсаар хөөгдөж байсан байх юм.

Скоулзын Юнайтедэд тоглосон тоо 600 хол давсан бөгөөд уг үзүүлэлтээрээ багийн түүхэн 4 дэх амжилтаар бүртгэгджээ. 2010-11 оны улиралын төгсгөлд зодог тайлахаа 2010 оны зургаадугаар сард мэдэгдсэн ч гэлээ энэ баттай шийдвэр нь биш бололтой.[5]

Тэр Их Манчестерийн «Салфорд» хотод Стюарт болон Марина Скоулз нарын хүү болон мэндэлжээ. Хүүгээ 18 сартайд нь Миддлетон хотын бага хот «Лангли» рүү тэдний гэр бүлийнхэн шилжин суурьшжээ.[6] Скоулз Лангли дэх бага сургуульд байх үеэсээ хөлбөмбөгтийн спортод татагдан оржээ. Бас крикетэд. 14 настайдаа Манчестер Юнайтед багийн бэлтгэл бүлэгт элссэн[7] бөгөөд улмаар 17 нас хүрч ахлах сургуульд суралцахаар болсон тул багийнхаа бэлтгэлийг орхисон гэдэг.

Скоулзийг суралцахаар явсан энэ үед багийн андууд болох Дэвид Бекхэм, Никки Бат, Гэри Невилл болон Райан Гиггз нар нь 1992 оны «АХХ-ны өсвөрийн цомд» түрүүлсэний дараа жил нь Пил Невиллийн хамтаар багтаа эргэн иржээ.[8] 1993 оны 6 сарын 23-нд залуучуудын багийн нэг хэсэг болон 24 дугаарын өмстгөлтэйгөөр тоглохоор болсон ч 1994-95 оны улирлыг хүртэл түүнийг тоглуулсангүй. Түүний анхны лигийн улирлын амжилт 17 тоглолтонд 5 гоол. 1994 оны есдүгээр сарын 21-нд «Лигийн цомын» тэмцээний «Порт Вейл» багтай хийсэн тоглолтонд хоёр гоол оруулан анхныхаа гарааг хийж байв. Скоулз 1995 оны «АХХ-ны цомын» Эвертон багтай хийсэн шигшээ тоглолтонд сэлгээгээр гарч тоглосон ч баг нь 1-0 хожигдсон юм.

1995-96 оны улиралд Челси баг руу Марк Хьюзийг явсаны дараа Скоулз үндсэн бүрэлдэхүүнд багтах боломж нээгдэн улмаар 22 дугаарын өмсгөлтэйгөөр улирлын туршид 14 гоол оруулсан байна. Юнайтедийн хувьд ч амжилтын буухиагаа үргэлжлүүлэн хоёр дахь удаагаа «Дубльдэн» түүхэнд Английн түүхэнд анхдагч болсоор.[9] Скоулз(өмсгөлийн дугаар 18 болсон) Премьер лигийн ээлжит аваргын медалиа зүүсэн 1996-97 оны улиралд лигийн 16 тоглолтонд 3гоол оруулсан үзүүлэлттэй байлаа.

1997-98 оны улиралд багийн ахлагч Рой Кин өвдөгний бэртлийн улмаас тоглох боломжгүй болсоноор Скоулз довтлогооны болон хамгаалалтын бүсэд улирлыг дуустал тоглов.[10]

1998-99 оны улиралд Манчестер Юнайтед Премьер лиг, АХХ-ны цом болон УЕФА Аваргуудын лигт түрүүлэн «Трибль» хийхэд Скоулз түлхүүр тоглогчоор тоглосон байна. «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд Ньюкасл багийн эсрэг багийн нэг гоолыг оруулсан бол Аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээ тоглолтонд Интернационале багийн эсрэг талбай дээр нь гоолдож байсан ч аваргын төлөө Бавари Мюнхен багийг хожсон тоглолтонд дараалан авсан шар хуудсын улмаас оролцож чадаагүй юм.[11]

2002-03 оны улирал, Скоулз 20 гоол оруулж хувийн дээд амжилтаа үзүүлсэн бол дараагийн улирал нь 14 гоол тэр дундаа «АХХ-ны цомын» тэмцээнд 4 гоол оруулсанаар 9 удаагийн тэмцээнд нийт 5 гоол оруулсан анхны тохиолдол болов. Тэр Манчестер Юнайтедэд хааяахан хожигдол авчирдаг тал байв. Жишээ нь, 2005 оны «АХХ-ны цомын» шигшээд Арсенал багтай торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахад үед Скоулзын гүйцэтгэсэн цохилтыг хаалгач Йенс Леманны эсрэг алдаж цохисоноор ялагдсан байна. 2005-06 оны багийн бэлтгэл шатны хугацаанд өөрийн тодорхой бус шалтгаанаар олон олон асуудалтай тулгарч цаашид хөлбөмбөг тоглох үгүйдээрээ тулж байв. Улирлын тоглолт эхлэхэд энэ түүний байдал хэвийн болж тоглолтондоо анхаарлаа хандуулж эхэлсэн гэдэг.[12]

2006 оны аравдугаар сарын 22-нд Юнайтедийг лигт Ливерпүүл багийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтонд Скоулз арван хоёр жилийн өмнө анхны тоглолтоо хийснээс хойш 500 дахь гараагаа хийж бүр гоолдож амжжээ.[13]

Харин 2007 оны гуравдугаар сарын 3-нд Ливерпүүлийг талбай дээр нь 1-0 харьцаагаар хожсон тоглолтын үеэр Хави Алонсо дээр бүдүүлэг аашлан улаан хуудас авч 2005 оны дөрөвдүгээр сараас хойшхи хоёр дахь удаагаа талбайгаас хөөгдсөн явдал байв.[14] Сар гаруйн дараа Аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээгийн Рома багтай хийсэн тоглолтонд мөн л талбайг орхих нь тэр.

Скоулз 2007 оны аравдугаар сарын 23-нд Аваргуудын лигийн хэсгийн Динамо Киев багтай хийх тоглолтыгн бэлтгэлийн үеэр өвдөгөндөө шөрмөсний бэртэл авч 2008 оны нэгдүгэр сарыг хүртэл талбай дээр гарч чадсангүй. Улмаар бэртлээс эргэн ирээд «АХХ-ны цомын» дөрөвдүгээр тойргийн Тоттенхэм Хотспур багтай хийсэн тоглолтонд сэлгээгээр гарч тоглосон бөгөөд 2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд Аваргуудын лигийн хагас шигшээн Барселона багтай хийсэн тоглолтонд оролцон Аваргуудын лигийн хувийн 100 дахь гараагаа хийж, гоолдож багаа ялалтанд хүргэж шигшээд шалгаруулав.[15] Аваргын төлөөх тоглолтонд бэртэл нь болон тухайн үеийн Челси багийн хагас хамгаалагч Клод Макелелетай маргалдан авсан шар хуудсаас шалтгаалан 87 дахь минутанд Гиггзийн оронд сэлгээнд суусан бөгөөд тоглолтын үндсэн цагт 1-1 тэмцээгээр өндөрлөж, 6-5 харьцаагаар торгуулийн цохилт гүйцэтгэн ялж байв.[16]

Скоулзыг 2008 оны есдүгээр сард «Английн хөлбөмбөгийн хүндэтгэлийн танхимд» бүртгэн авсан байна.[17][18] 2009 оны нэгдүгээр сарын 24-нд «АХХ-ны цомын» Тоттенхэм Хотспур багтай хийсэн тоглолтонд 34 дахь минутанд хаалгач Том Хаддлстоуны хаалганд гоолдож, тооны харьцааг 1-1 болгон улирлын анхныхаа гоолыг оруулсан[19] бол хоёрдугаар сарын 18-нд Фулхэм багийн хаалгач Марк Шварцераас ойн ирсэн бөмбөгийг гоол болгон Премьер лигийн анхныхаа гоолыг оруулав.[20] Дөрөвдүгээр сарын 22-нд Портсмут багтай тоглосон тоглолтон дээр Скоулз 600 дахь гараагаа хийжээ.[21]

2009 оны есдүгээр сарын 15, Скоулз жилийн өмнө Аваргуудын лигт Барселонагийн хаалганд оруулж байсан бол энэ удаад Туркийн Бешикташ багийн хаалганд 77 минутанд хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэн гоолдов.[22] Харин 2009 оны арваннэгдүгээр сарын 3-нд ээлжит гоолоо Оросын ЦСКА Москва багийн хаалганд цаг дуусах мөчид тооны харьцааг 3-3 болгон тэнцүүлэн оруулсан билээ.[23] Удалгүй арванхоёрдугаар сарын 5-нд Вест Хэм Юнайтед багийн хаалганд гоолдож, Скоулзын Премьер лигийн 99 дэх гоолоор тэмдэглэгдэн үлдэв.[24]

2010 оны нэгдүгээр сарын 27-нд оны эхний болоод «Лигийн цомын» тэмцээнд тоглосон долоон жилийн хугацаан дахь анхны гоолоо «Манчестерийн дербид» оруулсан юм.[25] 2010 оны хоёрдугаар сарын 16-нд Аваргуудын лигт хувийнхаа нийт тав дахь гоолоо шөвгийн 16-гийн Милан багийг 3-2 харьцаагаар хожсон тоглолтонд талбай дээр нь багийн салхийг хагалан оруулсан байна.[26] Түүнчлэн 2010 оны гуравдугаар сарын 6-нд Вульмерхэмптон Уондерерс багийн хаалганд хожлын цорын ганц гоолыг оруулсан нь Скоулзыг Премьер лигийн 100 гоол оруулсан 19 дэх тоглогч болгож багийн нөхдөөсөө Райан Гиггз, Уэйн Руни нарын дараахь тохиолдол болов.[27] 2010 оны дөрөвдүгээр сарын 16-нд тэр гэрээгээ нэг жилээр сунгасан[28] бөгөөд маргааш өдөр нь Манчестер Ситиг 1-0 харьцаагаар хожсон тоглолтонд цаг дуусах мөчид гоолдож хоёр «дерби» дараалан гоолджээ.[29]

Юнайтед 2010-11 оны улирал эхлэхийн өмнөхөн буюу наймдугаар сарын 8-нд «Коммунити Шиелдийн» тэмцээнд Челсиг буулган авч түрүүлсэн тоглолтын онцлох тоглогчоор Скоулз тодорч улмаар долоо хоногийн дараа дигийн нээлтийн Ньюкасл Юнайтед багтай хийсэн тоглолтонд «Улаан чөтгөрүүдийг» 3-0 харьцаагаар хожиход хоёр гоолын дамжуулалтыг өгсөн юм. Түүний дараа Фулхэм багтай хийсэн улирлын хоёр дахь тоглолтонд 150 дахь гоолоо оруулсан байна.

Олон улсын гоолууд

[засварлах | кодоор засварлах]
# Хэзээ Хаана Өрсөлдөгч Үр дүн Тэмцээн Оруулсан гоол
1 1997-06-04 Стад Бисжур, Нант  Итали 2–0 Tournoi de France 1997 1
2 1997-09-10 Уэмбли, Лондон  Молдав 4–0 1998 оны ДАШТ .сон 1
3 1997-11-15 Уэмбли, Лондон  Камерун 2–0 Нөхөрсөг тоглолт 1
4 1998-06-15 Велодром, Марсель  Тунис 2–0 1998 оны ДАШТ 1
5 1999-03-27 Уэмбли, Лондон  Польш 3–1 Евро 2000 .сон 3
8 1999-11-13 Хампден Парк, Глазгов  Шотланд 2–0 Евро 2000 .сон 2
10 2000-06-12 Филипс стадион, Эйндховен  Португал 2–3 Евро 2000 1
11 2001-03-28 Кемаль Стафа, Тиран  Албани 3–1 2002 ДАШТ .сон 1
12 2001-05-25 Прайд Парк, Дерби  Мексик 4–0 Нөхөрсөг тоглолт 1
13 2001-06-06 Олимпик, Афин  Грек 2–0 2002 ДАШТ .сон 1
14 2004-06-21 Да Луж, Лиссабон  Хорват 4–2 Евро 2004 1
Баг Улирал Лиг АХХ-ны цом Лигийн цом Европ Бусад[30] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Манчестер Юнайтед 1994–95 17 5 3 0 3 2 2 0 0 0 25 7
1995–96 26 10 2 1 1 2 2 1 0 0 31 14
1996–97 24 3 2 2 2 1 4 0 1 0 33 6
1997–98 31 8 2 0 1 0 7 2 1 0 42 10
1998–99 31 6 6 1 1 0 12 4 1 0 51 11
1999–00 31 9 0 0 11 3 3 0 45 12
2000–01 32 6 0 0 0 0 12 6 1 0 45 12
2001–02 35 8 2 0 0 0 13 1 1 0 51 9
2002–03 33 14 3 1 6 3 10 2 0 0 52 20
2003–04 28 9 6 4 0 0 5 1 1 0 40 14
2004–05 33 9 6 3 2 0 7 0 1 0 49 12
2005–06 20 2 0 0 0 0 7 1 0 0 27 3
2006–07 30 6 4 0 0 0 11 1 0 0 45 7
2007–08 24 1 3 0 0 0 7 1 0 0 34 2
2008–09 21 2 2 1 3 0 6 0 3 0 35 3
2009–10 28 3 0 0 2 1 7 3 1 0 38 7
2010–11 13 1 0 0 0 0 2 0 1 0 16 1
Бүгд 457 102 41 13 21 9 125 26 15 0 659 150
2010 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар.[31]
Манчестер Юнайтед
Англи 18-аас доош насныхны баг
  • Хөлбөмбөгийн Европын АШТ (18-наас доошхи нас): 1993
  • Премьер лигийн Сарын онцлох тоглогч (3): 2003 I сар, 2003 XII сар, 2006 оны X сар
  • Премьер лигийн Оны шилдэг тоглогч (3): 2000–01, 2002–03, 2006–07
  • Премьер лигийн 10 улирлын шагнал: (1992–93 — 2001–02)
  • Английн хөлбөмбөгийн хүндэтгэлийн танхим: 2008

Скоулз Премьер лигт 16 жил тоглохдоо нийтдээ 80 шар хуудас, 4 улаан хуудсаар торгуулж[32] байсан бол Аваргуудын лигийн 100 гаруй удаагийн тоглолтонд 25 шар хуудас авч нэг удаа нэг тоглолтонд 2 шар хуудсаар торгуулж талбайг чөлөөлж байв.[33]

Скоулз Клэйри гэгч бүсгүйтэй гэр бүл болсон[34] бөгөө Аррон, Алисиа болон Айден нарын хүүхэдтэй.[35][36][37] Тэдний гэр бүлийнхэн Манчестер хотын ойролцоох Сэдлворт хэмээх бага хотод амьдардаг ажээ.[38] Скоулзын биеийн байдлын тухайд нүдний даралт болон астам буюу мөгөөрсөн хоолойн мэнгэртэх өвчтэй гэх онош бий.[39]

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 548. ISBN 1852916656.
  2. Barnes, Justyn; Bostock, Adam; Butler, Cliff; Ferguson, Jim; Meek, David; Mitten, Andy; Pilger, Sam; Taylor, Frank OBE; Tyrrell, Tom (2001). The Official Manchester United Illustrated Encyclopedia. London: Manchester United Books. pp. 109, 112. ISBN 0-233-99964-7.
  3. Hugman, Barry J. (2009). The PFA Footballers' Who's Who 2009-10. Edinburgh: Mainstream Publishing. p. 369. ISBN 978-1-84596-474-0.
  4. Rollin, Glenda; Rollin, Jack, eds. (2009). Sky Sports Football Yearbook 2009-2010. Headline. p. 502. ISBN 978-0-7553-1948-0.
  5. "Paul Scholes to retire at the end of the season". The Guardian. The Guardian. 24 June 2010. Татаж авсан: 24 June 2010. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Italic or bold markup not allowed in: |work= (help)
  6. http://www.bbc.co.uk/manchester/content/articles/2007/04/02/020407_langley_scholes_feature.shtml
  7. Jackson, Jamie (18 May 2008). "Simply the best". The Observer. Татаж авсан: 19 December 2008.
  8. Oliver, Pete (12 June 2003). "Old Trafford band of brothers prepare for split". The Scotsman. Татаж авсан: 19 December 2008.
  9. Maxwell, Ian (17 December 2008). "Spccoer Milestones". Татаж авсан: 17 January 2009. {{cite news}}: Check |url= value (help)[permanent dead link]
  10. "Club Trophy Room". ManUtd.com. Manchester United. Татаж авсан: 16 April 2009.
  11. Hodges, Vicki (21 May 2008). "Champions League final: Paul Scholes deserves European Cup success, says David Beckham". The Daily Telegraph. Татаж авсан: 8 November 2008. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  12. Bartram, Steve (1 November 2006). "Scholes still troubled by vision problems". Manchester United. Татаж авсан: 19 December 2008.
  13. "Man Utd 2–0 Liverpool". Manchester United. 22 October 2006. Татаж авсан: 22 October 2006. {{cite news}}: Text "Scholes 500th appearance" ignored (help)
  14. O'Shea stuns Anfield (Memento 18. Аравдугаар сар 2007 цахим архивт). ESPNsoccernet (3 March 2007). Retrieved on 19 December 2008.
  15. McNulty, Phil (18 September 2008). "Man Utd 1–0 Barcelona (agg 1–0)". BBC Sport. Татаж авсан: 15 April 2009.
  16. McNulty, Phil (18 September 2008). "Man Utd earn dramatic Euro glory". BBC Sport. Татаж авсан: 22 May 2009.
  17. Galvin, Robert (18 September 2008). "Paul Scholes Hall of Fame Profile". Football Hall of Fame. Archived from the original on 8 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 16 November 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  18. Austin, Simon (20 May 2008). "Why Scholes is Man Utd's talisman". BBC Sport. Татаж авсан: 13 October 2008.
  19. Hughes, Ian (24 January 2009). "Man Utd 2–1 Tottenham". BBC Sport. Татаж авсан: 18 February 2009.
  20. Sanghera, Mandeep (18 February 2009). "Man Utd 3–0 Fulham". BBC Sport. Татаж авсан: 18 February 2009.
  21. McNulty, Phil (22 April 2009). "Man Utd 2–0 Portsmouth". BBC Sport. British Broadcasting Corporation. Татаж авсан: 22 April 2009.
  22. Sanghera, Mandeep (15 September 2009). "Besiktas 0–1 Man Utd". BBC Sport. BBC Sport. Татаж авсан: 15 September 2009.
  23. McNulty, Phil (3 November 2009). "Man Utd 3–3 CSKA Moscow". BBC Sport. BBC Sport. Татаж авсан: 3 November 2009.
  24. Ashenden, Mark (5 December 2009). "West Ham 0–4 Man Utd". BBC Sport. BBC Sport. Татаж авсан: 5 December 2009.
  25. McNulty, Phil (27 January 2010). "Man Utd 3–1 Man City". BBC Sport. British Broadcasting Corporation. Татаж авсан: 27 January 2010.
  26. Lyon, Sam (16 February 2010). "AC Milan 2–3 Man Utd". BBC Sport. British Broadcasting Corporation. Татаж авсан: 16 February 2010.
  27. Lyon, Sam (6 March 2010). "Wolves 0–1 Man Utd". BBC Sport. British Broadcasting Corporation. Татаж авсан: 06 March 2010. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help)
  28. "Paul Scholes signs new one-year contract with Man Utd". BBC Sport. British Broadcasting Corporation. 16 April 2010. Татаж авсан: 16 April 2010.
  29. McNulty, Phil (17 April 2010). "Man City 0–1 Man Utd". BBC Sport. British Broadcasting Corporation. Татаж авсан: 17 April 2010.
  30. ААХ-ны Коммунити Шиелд, УЕФА Супер цом, Олон улсын цом, ФИФА Клубүүдийн ДАШТ
  31. "Scholes". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 2 October 2010.
  32. "Archive copy". Archived from the original on 2010-08-16. Татаж авсан: 2010-08-19.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  33. "Archive copy". Archived from the original on 2012-01-30. Татаж авсан: 2010-08-19.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  34. "Paul Scholes". Internet Movie Database. Татаж авсан: 12 March 2010.
  35. Rich, Tim (24 July 2008). Manchester United fans have two years to savour Paul Scholes. The Independent. Retrieved on 25 March 2009.
  36. Northcroft, Jonathon (26 September 2004). New goals for Scholes[permanent dead link]. The Sunday Times. Retrieved on 25 March 2009.
  37. Boshoff, Alison (21 May 2008). "The War of the WAGSKIS: The real battle for Moscow". The Daily Mail. Татаж авсан: 19 December 2008. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  38. Tongue, Steve (23 March 2008). "Paul Scholes: 'I know there isn't much time left so I have to enjoy it'". The Independent. Татаж авсан: 13 October 2008. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  39. "Athletes with asthma". BBC Sport. 21 October 2002. Татаж авсан: 13 October 2008.