Вест Хэм Юнайтед

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вест Хэм Юнайтед
West Ham United FC.svg
Вест Хэм Юнатедийн эмблэм
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Вест Хэм Юнайтед клуб
Хоч нэр Алхнууд
Гав дөнгөтнүүд
Хөлбөмбөгийн академийнхан
Байгуулагдсан 1895 он
Цэнгэлдэх хүрээлэн Аптон Парк
(Багтаамж: 35 647)
Эзэн АнглиДэвид Салливан 30%
АнглиДэвид Голд 30%
CB Холдинг 40%
Дарга Эндрю Бернхардт
Менежер Авраам Грант
Лиг Премьер лиг
2009–10 Премьер лиг, 17-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

Вест Хэм Юнайтед (англ. West Ham United Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын зүүн нутаг Ньюхэм дүүргээс гаралтай.

Түүх[засварлах]

Вест Хэм Юнайтед клуб нь 1895 онд Thames Ironworks F.C нэртэй анх төмрийн үйлдвэрийн ивээлээр байгуулагдсан түүхтэй ажээ. Клуб анх Вест Хэм хотын цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн гараагаа эхлүүлсэн байна.[1] 1896-1967 оны хооронд явагддаг байсан Лондон хотын лигийн тэмцээнд 1897 онд анхны аварга болж улмаар 1898 онд Лондонгоос хальж Өмнөдийн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизэд багтаж амжилттай тоглон өрсөлдсөөр нэгдүгээр дивизэд өрсөлдөх болсон түүхтэй.[2] 1900 оны дөрөвдүгээр сард нэгдүгээр дивизэд багтсан хоёр дахь жилээ сүүлээсээ хоёрдугаар байраар доош унах үгүйгээ Фулхэм клубтэй тоглон 5-1 харьцаагаар хожиж шийдэж байв. 1900 онд "West Ham Unted F.C" болгон клубээ нэрээ өөрчилсөн түүхтэй.[2]

Thames Ironworks клуб

Вест Хэм Юнайтед[засварлах]

Нэгдүгээр дивизээс унах аюул дахин тулгарсан 1923 онд Вест Хэм Английн хөлбөмбөгийн холбооны (АХХ) цомын аваргын төлөөх тоглолтонд анх удаагаа шалгарсан байв. Харин 1932 онд хоёрдугаар дивиз рүү унаж удаан хугацаанд дээш гарч чадаагүй ажээ.

1950-1961 онд Вест Хэмийг дасгалжуулж байсан Тэд Фентоны удирдлаган дор 1958 онд хоёрдугаар дивизэд түрүүүлэн нэгдүгээр дивиз рүү дэвшиж амжилт нь тогтмолжиж Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн эгнээнд бичигдэх болсон юм. 1958 онд Вест Хэмийн бүрэлдэхүүнээс Бобби Мур хамгаалагчийн байрлалд, 1959 онд Мартин Петерс хагас хамгаалалтын байрлалд, Жеффри Херст довтолгооны бүсэд гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэд бүгд Английн домог болсон тоглогчид бөгөөд Английн тэргүүн одонг нэгэн өдөр авсан эрхмүүд. Вест Хэмийн гурван тоглогчийг 1966 оны ДАШТ-д Англи бүрэлдэхүүндээ дуудсан бөгөөд дэлхийн аварга болоход дээрх тоглогчид онцгой гавъяа байгуулсан билээ.

"Аваргууд" хэмээх Бобби Мур, Жеффри Херст, Мартин Петерс болон Рей Вилсон нарт зориулан 2009 наймдугаар сарын 25-нд босгосон хөшөө

1961-1974 онуудад Рон Гринвудын удирдлаган дор 1964 онд АХХ-ны цомын аварга болж, 1965 онд Европын лигүүдийн аваргууд дунд зохиогддог цомын тэмцээнд түрүүлж клубийн оргил амжилтуудаа үзүүлж байв. Хожим нь Англи мэргэжилтэн Рон Гринвуд Английн шигшээ багийг дасгалжуулж байсан билээ.

Вест Хэм клубийг 1974 онд Жон Лайал дасгалжуулахаар болов. Жон Лайалийн удирдлаган дор Вест Хэмчүүд АХХ-ны цомд 1975, 1980 онуудад түрүүлсэн, тэргүүн лигийн 1985-86 оны улирал эхний гуравт орсон, гурван улирлын турш эхний аравт багтсан гэх зэрэг шилдэг амжилтыг үзүүлж байсан ч гэлээ 1978, 1989 онуудад доод лиг рүү унаж байв.

1999 онд дасгалжуулагч Харри Реднаппын удирдлаган дор Европын томоохон тэмцээнүүдийн нэг Интертото Цом буюу одоогийн УЕФА Цомд түрүүлсэн билээ.

Тоглогчид[засварлах]

Одоогийн тоглогчид[засварлах]

2010 оны наймдугаар сарын 3-ны байдлаар.[3]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Англи GK Роберт Грин
2 Шинэ Зеланд DF Уинстон Рид
3 Израйль DF Таль Бен-Хаим (Портсмут)
4 Уэльс DF Дэнни Гэббидон
5 Англи DF Жеймс Томкинс
7 Англи MF Кирон Дайер
8 Англи MF Скотт Паркер (дэд ахлагч)
9 Англи FW Карлтон Коул
10 Уэльс MF Жэк Коллисон
11 Герман MF Томас Хитцльшпергер
12 Мексик MF Пабло Баррера
13 Португал MF Луиш Боа Морте
14 Чех MF Радослав Ковач
15 Англи DF Мэттью Апсон (ахлагч)
16 Англи MF Марк Нобл
17 Өмнөд Африк FW Бенни Маккарти
18 Америк DF Жонатан Спектор
19 Англи FW Фредди Сиерс
20 Франц MF Жюльен Фобер
21 Швейцари MF Валон Бехрами
22 Португал DF Мануэл да Кошта
23 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс DF Эрита Илунга
Д. Байрлал Тоглогч
24 Англи FW Франк Ноубл
25 Англи MF Жуниор Станислас
26 Англи FW Зэвон Хайнс
27 Англи DF Жордан Спэнс
28 Унгар GK Петер Куруч
29 Чех GK Марек Стеч
30 Франц FW Фредерик Пикьон
32 Итали MF Алессандро Диаманти
33 Швейцари DF Фабио Дапрела
34 Англи MF Оливер Ли
36 Англи MF Энтони Эдгар

Зээллэгээр явсан[засварлах]

Д. Байрлал Тоглогч
Англи DF Мэт Фрай (Чарльтон Атлетик баг руу 2011 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл)

Бэлгэдлийн дугаар[засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
6 Англи DF Бобби Мур (нэхэн олгосон)

Алдартай тоглогчид[засварлах]

  • Англи Жеффри Херст
  • Англи Бобби Мур
  • Англи Мартин Петерс
  • Англи Элвин Мартин
  • Англи Фрэнк Лампард (эцэг)
  • Англи Билли Бондс
  • Англи Тревор Брукинг
  • Англи Фил Паркс
  • Англи Элвин Мартин
  • Англи Алан Девоншайр
  • Англи Дэвид Джеймс
  • Англи Глен Жонсон
  • Англи Пол Инс
  • Англи Майкл Каррик
  • Англи Жо Коул
  • Англи Фрэнк Лампард
  • Англи Скотт Паркер
  • Англи Стюарт Пирс
  • Англи Брайан Робсон
  • Англи Рио Фердинанд
  • Англи Тедди Шерингем
  • Аргентин Хавьер Маскерано
  • Аргентин Карлос Тевес
  • Итали Паоло Ди Канио
  • Португал Луиш Боа Морте
  • Украйн Сергей Ребров
  • Чех Людек Миклошко
  • Чех Томаш Ржепка
  • Шотланд Рэй Стюарт
  • Уэльс Крэйг Беллами
  • Өмнөд Африк Берри Ниввенхоус

Менежерүүд[засварлах]

  • 1901—1932 Англи Сид Кинг
  • 1932—1950 Англи Чарли Пэйнтер
  • 1950—1961 Англи Тэд Фентон
  • 1961—1974 Англи Рон Гринвуд
  • 1974—1989 Англи Жон Лайал
  • 1989—1990 Шотланд Лу Макари
  • 1990—1994 Англи Билли Бондс
  • 1994—2001 Англи Харри Реднапп
  • 2001—2003 Англи Гленн Рёдер
  • 2003—2006 Англи Алан Пардью
  • 2006—2008 Англи Алан Кёрбишли
  • 2008—2010 Итали Жанфранко Зола
  • 2010 - Израйль Авраам Грант

Шагналууд[засварлах]

Дотоодын[засварлах]

Лиг[засварлах]

  • Нэгдүгээр дивиз
    • Шилдэг амжилт: 3-р байр 1985–86
  • Нэгдүгээр дивиз
    • Хоёрдугаар байр: 1992–93
  • Хоёрдугаар дивиз: 2
    • Түрүү: 1957–58, 1980–81
    • Хоёрдугаар байр: 1922–23, 1990–91
  • Хөлбөмбөгийн лигийн АШТ-ий хасагдах шат: 1
    • Түрүү: 2005
    • Хоёрдугаар байр: 2004
  • Өмнөдийн хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз: 1
    • Шилдэг амжилт: 1-р байр 1912–13

Цомууд[засварлах]

  • АХХ-ны цом: 3
    • Түрүү: 1964, 1975, 1980
    • Хоёрдугаар байр 1923, 2006
  • Лигийн цом
    • Хоёрдугаар байр 1966, 1981
  • АХХ-ны Коммунити Шиелд: 1
    • Түрүү: 1964 (хамтран)
  • Лигийн War Cup: 1
    • Түрүү: 1940
  • Bobby Moore Cup: 1
    • Түрүү: 2008 (хамтран)

Европ[засварлах]

  • Европын лигүүдийн аваргуудын цом: 1
    • Түрүү: 1965
    • Хоёрдугаар байр: 1976
  • УЕФА Интетото цом: 1
    • Түрүү: 1999

Олон улс[засварлах]

  • ОУ-ын хөлбөмбөгийн лиг (1960-1965): 1
    • Түрүү: 1963

Эшлэл[засварлах]

  1. DogManStar (15 March 2003). West Ham United origins. BBC. 15 August 2009-д хандсан.
  2. 2.0 2.1 'Richard Rundle. Source for Thames Ironworks statistics. Football Club History Database. 15 August 2009-д хандсан.
  3. 2010/11 First-team squad. West Ham United FC. 12 July 2019-д хандсан.

Холбоос[засварлах]