Норвич Сити

Норвич Сити
Бүтэн нэрХөлбөмбөгийн Норвич Сити баг
Хоч нэрКанари бялзуухайнууд
Байгуулагдсан1902 оны 6 сарын 17[1]
Цэнгэлдэх хүрээлэнКарроу Роуд
(Багтаамж: 27,033)
ЕрөнхийлөгчАнглиАлан Боукетт
МенежерШотландПол Ламберт
Лигчемпионшип
2018–19Лигийн АШТ, 1 дугаар байр
(дэвшсэн)
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Норвич Сити баг (Англи: Norwich City Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд зүүн нутгийн Норфолк каунтигийн Норвич хотын харъяалалтай юм. 2011–12 оны улиралд Норвич Сити Премьер лигт зургаан жилийн дараа дахин дэвшин тоглож буй бөгөөд Лигийн АШТ-ий 2010–11 улиралд хоёрдугаар байр эзлэн дэвших эрхтэй болсон билээ.[2]

Тус баг нь 1902 онд байгуулагджээ. Анх тэд тэргүүн лигт 1972 онд дэвшиж байсан ба өдгөөг хүртэл нийт 21 улирал тэр дундаа есөн улирал тасралтгүй тоглосон гэх амжилтыг үзүүлж байсан байна. Норвич 1962 болон 1985 онуудад Лигийн цомын аваргаар хоёр удаа тодорч байжээ. Премьер лигийн 1992–93 оны буюу анхны гишүүн тэд шинэ статустай болсон уг лигт гурав дахь удаадаа тоглож буй. Түүнчлэн 2004–05 онд УЕФА-гийн цомд 3 дугаар тойрогт шалгарч байжээ

Норвич Сити Карроу Роуд цэнгэлдэх хүрээлэндээ 1935 оноос хойш тоглож байгаа бөгөөд Зүүн Англидаа хөршлөдөг Ипсвич Таун багтай 138 удаагийн ширүүн тулаан өрнүүлсэн байдаг байна.

Хөгжөөн дэмжигчидийн дунд дуулдаг "On The Ball, City" дуу нь дэлхийн хамгийн анхны түүхтэй гэгддэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1905-06 оны Норвич Сити багийн бүрэлдэхүүн.

Цэнгэлдэх хүрээлэн[засварлах | кодоор засварлах]

Карроу Роуд цэнгэлдэх хүрээлэн.

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

2011-12 оны улирлын бүрэлдэхүүн.
Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны наймдугаар сарын 31-ний байдлаар.[3][4]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч








Д. Байрлал Тоглогч








Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Норвич Сити багийн хүртсэн шагналууд:[5]

Лиг[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз (Түвшин 1)

  • 3 дугаар байр (1) (1992–93)

Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз (Түвшин 2)

Хөлбөмбөгийн лигийн гуравдугаар дивиз (Түвшин 3)

Цом[засварлах | кодоор засварлах]

Лигийн цом

Дэлгэцнээ[засварлах | кодоор засварлах]

Майк Бассетт: Английн шигшээн дасгалжуулагч киноны зураг авалт.

Найруулагч Стив Барроны 2001 оны бүтээл Майк Бассетт: Английн шигшээн дасгалжуулагч гэх инээдмийн киноны[6] Майк Бассеттын дүр Норвич Сити багийн дасгалжуулагч болон үйл явдал өрнөдөг.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Norwich City History". 4thegame.com. Retrieved 10 June 2007.
  2. Portsmouth 0–1 Norwich, BBC Sport website. Retrieved 2 May 2011.
  3. "First Team Profiles". Norwich City F.C. Retrieved 27 May 2011.
  4. "2011–12 Squad Numbers Confirmed". Norwich City F.C. Retrieved 12 August 2011.
  5. "Norwich City F.C. History". Norwich City FC. Retrieved 24 April 2007.
  6. "Football film kicks off". BBC News. 26 September 2001. Retrieved 28 March 2007.

Нэмэлтээр уншиж болох[засварлах | кодоор засварлах]

  • Canary Citizens by Mike Davage, John Eastwood, Kevin Platt, published by Jarrold Publishing, (2001), ISBN 0-7117-2020-7
  • Norfolk 'n' Good: A Supporter's View of Norwich City's Best-ever Season by Kevin Baldwin, published by Yellow Bird Publishing, (1993), ISBN 0-9522074-0-0
  • Second Coming: Supporter's View of the New Era at Norwich City by Kevin Baldwin, published by Yellow Bird Publishing, (1997), ISBN 0-9522074-1-9
  • Norwich City Miscellany by Edward Couzens-Lake, published by Pitch Publishing, (2010), ISBN 1-905411-70-7

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Норвич Сити