Бирмингем Сити
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Бирмингем Сити баг | ||
---|---|---|---|
Хоч нэр | Цэнхэрүүд | ||
Байгуулагдсан | 1875 онд Смолл Хит Альянс/эзгүй бага газрын холбоо/ | ||
Цэнгэлдэх хүрээлэн | Сент-Эндрюс (Багтаамж: 30,009) | ||
Эзэн | Карсон Енг | ||
Ерөнхийлөгч | Вико Хуй | ||
Менежер | Алекс Маклиш | ||
Ахлагч | Стивен Карр | ||
Лиг | Championship (D2) | ||
2018/19 | 17 дүгээр байр | ||
| |||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Бирмингем Сити баг (Англи: Birmingham City Football) нь Английн өрнөдийн нутаг Уэст Мидлендс дүүргийн Бирмингем хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 1875 онд Смолл Хит Альянс нэртэйгээр байгуулагдсан тус баг 1888 онд нэрээ Смолл Хит болгон өөрчилсөн бол 1905 онд Бирмингем, хамгийн сүүлд 1943 онд Бирмингем Сити болгон өөрчилсөн түүхтэй.[1] Бирмингем Сити 2008-09 оны улиралын төгсгөлд «Лигийн АШТ-ээс» дээд дивиз буюу Премьер лигт дэвших болзол ханган өдгөө зургаа дахь улирлын нүүрийг үзэж буй.
Смолл Хит нэртэйгээр гараагаа эхлүүлсэн тус баг 1892 онд Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз байгуулагдахад анхны гишүүн багаар оролцож байсан бөгөөд 1950 болон 1960-аад онуудад багийн түүхэн амжилтуудаа үзүүлж байсан байна. Тэдний 1955-56 оны улиралд нэгдүгээр дивизийн зургаадугаар байр, тухайн оны «АХХ-ны цомын» тэмцээний аман хүзүү, мөн 1960 ба 1961 оны «Inter-Cities Fairs Cup» /1955-1971 оны хооронд зохиогдож байсан/ тэмцээн болон 1963 оны «Лигийн цомын» шигшээ тоглолтуудын аваргаар тус тус шалгарч байсан зэрэг хамгийн оргил амжилтууд нь юм.[2] 1986 оноос 2002 оныг хүртлэх чамгүй урт хугацаанд тэргүүн дивизэд амжилттай тоглосон Бирмингем Сити энэ хүртлэх хугацаанд хоёр ч удаа гуравдугаар давхаргад унаад авсан бөгөөд энэ үедээ нэг болон хоёрдугаар дивизийн багуудын дунд зохиогддог «Johnstone's Paint» цомын тэмцээнд түрүүлсэн амжилттай.
1906 оноос хойш одоог хүртэл «Сент-Эндрюс» буюу «Гэгээн Эндрюсийн» цэнгэлдэх хүрээлэндээ тоглож байгаа бөгөөд харьяа нэгт Астон Вилла багтайгаа олон жилийн турш «Бирмингемийн дербиг» өгөө аваатайгаар хийсээр ирсэн түүхтэй. Үндсэн өмсгөл цэнхэр өнгөтэй тул тус багийг «цэнхэрүүд», харин хөгжөөн дэмжигчдийг нь «цэнхэр хамартнууд» гэж хочлох нь бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бирмингем Сити баг нь 1875 онд «Смолл Хит Альянс» нэртэйгээр байгуулагдсан ба 1877 оноос «Мюнцийн гудамж» нэртэй цэнгэлдэхээ нээгдэхэд талбай дээрх тоглолтуудаа явуулах болжээ. 1885 онд багийн статусаа мэргэжлийн болгосон[3] бөгөөд улмаар гурван жилийн дараа захирлуудын зөвлөл бүхий анхны хөлбөмбөгийн баг компани[4] болж нэршлээ «Смолл Хит Ф.К. ХХК» болгожээ.[5]
1888 онд байгуулагдсан «нэгдүгээр дивизийн» эгнээнд багтаж амжаагүй 14 багуудын дунд «Football Alliance» хэмээх лигийн тэмцээнийг явуулах болсон ба 1889-90 оны улирлаас «Смолл Хит» гурван улирал буюу статусаа «хоёрдугаар дивиз» болох хүртэл нь тоглож, нэг ёсондоо лигийн гараагаа эхлүүлсэн тэр байлаа. 1892 онд Смолл Хит хоёрдугаар дивизэд түрүүлэн хяналтын тоглолтонд «Дарвин» багтай тоглон хожигдож[6] дараа улиралд дээд дивизэд дэвших[7] боломжоо алдсан байсан бол 1894 онд өнөөх «Дарвин» багтайгаа дахин хяналтын тоглолтонд таарч 3-1 харьцаагаар хожиж, дэвшиж тоглох болжээ. Смолл Хит баг 1905 онд «Бирмингем» хэмээн өөрчлөн жилийн дараа «Сент-Эндрюс» хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнд шилжсэн юм. «Сент Эндрюс» дэх анхны тоглолтоо 1906 онд Мидлсборо багтай хийж байв. 1908 онд Бирмингем дивизээсээ унасан бөгөөд хоёрдугаар дивизээсээ хоёр жилийн дараа мөн унаж лигт Дэлхийн нэгдүгээр дайн дуустал гарч ирж чадаагүй юм.
Хамгаалагч Фрэнк Уомак, довтлогч Жонни Кросби нарын туршлагатай тоглогчдоор ахлуулсан Бирмингемчүүд 1920-21 оны улиралд хоёрдугаар дивизийн хоёр дахь түрүүгээ авсан байна.[8] Энэ үеийн бүрэлдэхүүнд 515 тоглолтонд оролцож багийн түүхэн амжилтын эзэн болсон Англи тоглогч Уомак (20 жил тоглосон)[9], 409 тоглолтонд оролцож байсан Шотланд тоглогч Кросби (12 жил тоглосон), 445 тоглолтонд оролцон 267 гоол оруулсан болон Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 12 тоглолтонд оролцсон довтлогч Жо Брэдфорд (19 настай) нар байжээ.[10] 1931 онд Лесли Кнайтоны (1928-1933) удирдлаган дор Бирмингемчүүд АХХ-ны цомын шигшээ тоглолтонд анх удаагаа шалгаран Вест Бромвич Альбион багт 2-1 харьцаагаар ялагдав. 18 улирлын турш тэргүүн дивизэд Бирмингем тогтвортой тоглоход хаалгач Харри Гиббсийн тоглолтын ур чадвар хангалттай нөлөө үзүүлж[11] байсан бөгөөд 1939 онд түүнийг Астон Вилла баг руу явсан жил нь Бирмингем доод дивиз рүүгээ дахин унасан юм.
1943 он гэхэд өнөөдрийн нэршлээ олж хөлбөмбөгийн «Бирмингем Сити» баг болсон тэд аль хэдийн лигээс хасагдсан байжээ. Дасгалжуулагч Харри Сторерийн удирдлаган дор 1945 онд Өмнөдийн лигт түрүүлж хоёрдугаарт дивизэд дэвшсэн төдийгүй АХХ-ны цомын хагас шигшээд шалгараад авсан байна. 1954 оны арваннэгдүгээр сард Артур Турнер хэмээх эрхэм дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараахан Бирмингемчүүд хоёрдугаар дивиздээ түрүүлэн сая нэг тэргүүн дивизэд дэвших болзлоо хангасан ба улирлын эхнээс тун сайн тоглолт үзүүлсээр зургаадугаар байранд орж нэгдүгээр дивиз дэх хамгийн шилдэг амжилтаа үзүүлжээ. Түүнчлэн 1956 онд АХХ-ны цомын аваргын төлөөх тоглолтонд шалгарсан хэдий ч Манчестер Сити багт Уэмблид 3-1 харьцаагаар хожигдсон бөгөөд энэ тоглолтыг АХХ-ны цомын шигшээ тоглолтуудаас хамгийн шилдэг түүхэн тоглолт гэж нэрлэдэг билээ. Дараа жил мөнхүү тэмцээний хагас шигшээд шалгарч тухайн үеийн Манчестер Юнайтед багийн Басбигийн жаалуудад 2-0 харьцаагаар ялагдаж байв. 1955-1971 оны хооронд зохиогддог байсан Европын орнуудын лигийн багуудын дундахь Inter-Cities Fairs Cup тэмцээнд Англичууд анх удаагаа оролцсон бөгөөд улсаа төлөөлөн Бирмингем Сити 1956 тавдугаар сарын 15-нд Италийн Интернационале багтай хэсгийн эхний тоглолтоо хийж гоолгүйгээр тэнцэв.[12][13][14] Хэсгээ Хорватын Загреб багийг 3-0 харьцаагаар, Интернационале багийг 2-1 харьцаагаар тус тус буулган авч тэргүүлж хасагдах шатны тоглолтонд Испанийн Барселона багтай хоёр тоглолтын нийлбэр 4-4 харьцаагаар тэнцсэн ч талбай дээрээ алдсан бөмбөгний тоогоор шигшээ тоглолтонд шалгарч чадаагүй юм. 1960 оны гуравдугаар сард Inter-Cities Fairs Cup тэмцээний аваргын төлөөх тоглолтонд Барселона багтай тунаж 1-4 харьцаагаар ялагдал хүлээж байв. Түүний дараа жил нь тус тэмцээн мөн адил аман хүзүү болсон бөгөөд хагас шигшээн Интернационале багтай талбай дээр нь хийсэн тоглолтонд 2-1 харьцаагаар хожсон амжилт нь Английн нэг ч багт талбай дээрээ ялагдаагүй Интернационале багт хүнд цохилт өгсөн байх юм. Энэ амжилт хожим нь Арсенал 2001 онд Арсеналын ялалтаар үргэлжилж байсныг дурдах юун.[15] Бирмингем Сити баг нь Английн Лигийн цомыг түүхэндээ нэг удаа буюу 1963 оны тавдугаар сарын 23-нд Астон Вилла багийг Гил Меррик дасгалжуулагч, Тревор Смит ахлагчтай бүрэлдэхүүнтэйгээр 3-1 харьцаагаар хожиж авч байжээ.
Түүнээс хойш томоохон цомын тэмцээнүүдийн тэргүүлэх өрсөлдөөнд өдийг хүртэл төдийлөн сайн тоглож хараахан чадаагүй л байгаа юм.[16] Арван жил тасралтгүй тэргүүн дивизэд хангалттай сайн тоглолт үзүүлсэн Бирмингем 1965 онд хоёрдугаар дивиз рүү унав. 1967 оны Лигийн цомын, 1968 оны АХХ-ны цомын хагас шигшээ тоглолтуудад шалгарсаныг эс тооцвол[17] 1965-1970 оны хооронд хоёрдугаар дивизэд төдийлөн сайн амжилт үзүүлж чадахаа байсан Бирмингемийн дасгалжуулагч Стан Куллисыг[18] 1970 онд Фредди Гүүдвинээр багийн удирдлагаар солисон байна. Шинэ дасгалжуулагчийн удирдлаган дор 1971-72 оны улиралд Бирмингемчүүд дивиздээ түрүүлэн нэгдүгээр дивизэд дэвшиж 1978-79 оны улирлыг хүртэл тогложээ. 1980-аад он, Бирмингем 1981-82 болон 1984-85 оны улирлуудад хоёрдугаар дивизээс дэвшиж байсан бол 1988-89 оны улиралд гуравдугаар дивиз рүүгээ анх удаагаа унаж байв.[19]
Бирмингем Сити плей-оффын тоглолтыг гурван удаа хийж байсан[20] ба 1999 онд /IV байр/ Уотфорд багт хагас шигшээд 1-1 харьцаагаар тэнцэн торгуулийн цохилтоор ялагдаж байсан бол 2000 онд /V байр/ Барнли багт хагас шигшээд 2-5 харьцаагаар, 2001 онд /V байр/ Престон Норт Энд багт мөн хагас шигшээд 2-2 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтоор ялагдаж байжээ. Харин 2002 онд /V байр/ Миллуолл багийг хагас шигшээд 2-1 харьцаагаар, шигшээд Норвич Сити багийг 1(4)-1(2) харьцаагаар хожиж Премьер лигт анх удаагаа дэвшиж тэргүүн лигт 16 жил тоглоогүй хар түүхээ зогсоосон юм. 2003 онд Бирмингемийн бүрэлдэхүүндээ Францын Бордо багаас Францын довтлогч Кристоф Дюгарри[21] болон Германы Боруссия Мёнхенгладбах багаас Финландын довтлогч Микаэль Форсселль нарын шилдэг тоглогчдыг зээллэгээр авч тоглуулсан бөгөөд тоглолтын хэв маяг илт сайжран[22] боломжийн сайн тоглолтуудыг 2004-05 оны улиралд багийн түлхүүр тоглогч Форсселлийг бэртэл авах хүртэл үзүүлж байв. 2005-06 оны улиралд 8 хожил, 10 тэнцээ, 20 хожигдол бүхий 34 оноогоор 18 дугаар байр эзлэн доод дивиз буюу лигийн АШТ рүү унасан байна. Бирмингем Сити багийн эзэмшигч эздийн дунд 2007 оны долоодугаар сард Хон-Конг гаралтай бизнесмен Карсон Енг[23] гэгч 29.9 хувь эзэмших болсоноор тус баг нэг хүний мэдэлд бүрэн шилжсэн гэж үздэг бөгөөд тухайн үед Шотландын шигшээ багийн дасгалжуулж Алекс Маклишийг[24] дасгалжуулагчаар урьж авчирсан 2007-08 оны Премьер лигт хүч сорьжээ.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Бирмингем Сити багийн хүртэж байсан шагналуудыг дор үзүүлэв:[25][26]
- Хоёрдугаар дивиз / Нэгдүгээр дивиз / Лигийн АШТ (Түвшин 2)
- Түрүү: 1892–93, 1920–21, 1947–48, 1954–55
- Хоёрдугаар байр: 1893–94, 1900–01, 1902–03, 1971–72, 1984–85, 2006–07, 2008–09
- Лигийн АШТ-ий Плей-оффын түрүү: 2001–02
- Гуравдугаар дивиз / Хоёрдугаар дивиз (Түвшин 3)
- Түрүү: 1994–95
- Хоёрдугаар байр: 1991–92
- АХХ-ны цом
- Хоёрдугаар байр: 1931, 1956
- Лигийн цом
- Түрүү: 1963
- Хоёрдугаар байр: 2001
- Inter-Cities Fairs Cup
- Хоёрдугаар байр: 1960, 1961
- Football League Trophy
- Түрүү: 1991, 1995
- Бирмингемийн Өсвөрийн цом
- Түрүү: 1905
Тоглогчид
[засварлах | кодоор засварлах]Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Зээллэгээр явсан
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Matthews, Encyclopedia, 'Club name', p. 55. "City was added to Birmingham (to make Birmingham City Football Club) in the summer of 1943 (and not 1945 as previously thought). The official Blues home programmes for the 1943–44 season clearly show Birmingham City Football Club on the front cover."
- ↑ "Birmingham City". Football Facts and Figures. Татаж авсан: 1 October 2007.
- ↑ "Birmingham City Records". Birmingham City F.C. Archived from the original on 22 Долдугаар сар 2012. Татаж авсан: 25 June 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Williams, John; Neatrour, Sam (2002). "Fact Sheet 10: The 'New' Football Economics". University of Leicester. Татаж авсан: 6 September 2009.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (help) - ↑ Matthews, Complete Record, p. 8.
- ↑ "Small Heath". Football Club History Database (FCHD). Richard Rundle.
{{cite web}}
:|archive-url=
requires|url=
(help); Missing or empty|url=
(help) - ↑ Matthews, Complete Record, pp. 12–13.
- ↑ Matthews, Complete Record, p. 14.
- ↑ Matthews, Complete Record, pp. 135–36.
- ↑ Matthews, Complete Record, p. 74.
- ↑ Matthews, Complete Record, pp. 15–17.
- ↑ Radnedge, Keir (1998). "Inter-Cities Fairs/UEFA Cup". The Complete Encyclopedia of Football. Carlton Books. p. 200. ISBN 978-1-85833-979-5.
In April [1955], 12 representatives from European trade fair cities from 10 countries met in Basle to lay down the rules. They decided each city should be represented by a club or a city select team, or both – as long as no more than two teams competed simultaneously from any one city.
- ↑ Goodyear, David; Matthews, Tony (1988). Aston Villa A Complete Record 1875–1988. Derby: Breedon Books. ISBN 0-907969-37-2.
At this time there seemed a general lack of ambition at Villa Park. The club were slow to install floodlights, they turned down the chance of combining with Blues to field a 'Birmingham' team for the Inter-Cities Fairs Cup...
{{cite book}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (help) - ↑ Ross, James M. (13 July 2006). "European Cups Archive". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 27 July 2007.
- ↑ Moore, Chris (27 November 2003). "Harris beats Henry". The Sun. Татаж авсан: 4 January 2008.
- ↑ Jawad, Hyder (2005). Strange Magic. Birmingham City v Aston Villa. Birmingham Post. pp. 27–28.
It is a mystery how Birmingham won but they did produce perhaps their most impressive display of the season to win the first leg 3–1 ... Birmingham served up a treat of attacking football ... controlling the game with such assurance that their supporters must have wondered why the team had performed so badly in the First Division.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (help) - ↑ "'Taffy' Coombs... The man who rebuilt the Blues". GOAL magazine. 19 August 1972. p. 27.
- ↑ Holden, Jim (2000). Stan Cullis: The Iron Manager. Derby: Breedon Books. p. 161. ISBN 1-85983-211-3.
He had been out of the game for less than a year when Clifford Coombs, the chairman of Birmingham City, began to make a serious approach to secure the Iron Manager. The pair were friends and St Andrew's was close enough to Wolverhampton that Cullis would not necessarily have to move house or area to take up the position.
- ↑ Matthews, Complete Record, pp. 44–46.
- ↑ "Club History". Birmingham City F.C. Archived from the original on 22 Долдугаар сар 2012. Татаж авсан: 6 September 2009.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Haylett, Trevor (27 April 2003). "Slow-starter Dugarry makes up for lost time". The Sunday Telegraph. Татаж авсан: 6 September 2009.
Those who rubbish the notion that one player can transform a team and inspire 10 others to exciting deeds should consider the case of Christophe Dugarry. It is difficult to imagine Birmingham easing their way to safety quite so comfortably without him.
- ↑ Scott, Ged (7 July 2005). "Golden time to talk up Blues". Birmingham Post. Archived from the original on 21 Тавдугаар сар 2011. Татаж авсан: 6 September 2009.
- ↑ "Yeung takes stake in Birmingham". BBC Sport. 16 July 2007. Татаж авсан: 23 July 2007.
- ↑ "Birmingham unveil McLeish as boss". BBC Sport. 28 November 2007. Татаж авсан: 28 November 2007.
- ↑ Oliver, Peter (2007). Birmingham City The official Annual 2008. Grange Communications. ISBN 978-1-905426-79-9.
- ↑ "Honours". The Birmingham City FC Archive. Tony Jordan. Archived from the original on 8 Гуравдугаар сар 2005. Татаж авсан: 6 Есдүгээр сар 2010.
- ↑ "First Team". Birmingham City F.C. Archived from the original on 12 Долдугаар сар 2013. Татаж авсан: 18 August 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "McLeish Bags Martin". Birmingham City F.C. 31 August 2010. Archived from the original on 3 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 31 August 2010.
- ↑ "Blues Land Hleb". Birmingham City F.C. 31 August 2010. Archived from the original on 3 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 31 August 2010.
- ↑ "Mutch Helps Fill Watford Gap". Birmingham City F.C. 13 August 2010. Татаж авсан: 13 August 2010.[permanent dead link]
- ↑ "Marcus Heads To Molineux". Birmingham City F.C. 31 August 2010. Archived from the original on 3 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 31 August 2010.
- ↑ "Meadow Lane For Jake". Birmingham City F.C. 6 August 2010. Archived from the original on 2 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 6 August 2010.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Matthews, Tony (1995). Birmingham City: A Complete Record. Derby: Breedon Books. ISBN 978-1-85983-010-9.
- Matthews, Tony (2000). The Encyclopedia of Birmingham City Football Club 1875–2000. Cradley Heath: Britespot. ISBN 978-0-9539288-0-4.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (help) - Lewis, Peter, ed. (2000). Keeping right on since 1875. The Official History of Birmingham City Football Club. Lytham: Arrow. ISBN 1-900722-12-7.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Багийн албан ёсны вэбсайт
- Бирмингем Сити on BBC Sport: Багийн мэдээлэл – Үр дүн – Болох тоглолтууд – Багийн үзүүлэлтүүд
- Бирмингем Сити багийн өмсгөл