Астон Вилла
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Астон Вилла баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Вилла, Астон Вилла, Арслангууд | |||
Байгуулагдсан | 1874[1] | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Вилла Парк Астон Бирмингем B6 6HE Англи7 (Багтаамж: 42,788[2][3]) | |||
Эзэн | Рэнди Лернер | |||
Менежер | Алекс Маклиш | |||
Ахлагч | Стилиян Петров | |||
Лиг | Премьер лиг | |||
2019–20 | 17-р байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Энэ улирал |
Хөлбөмбөгийн Астон Вилла баг (Англи: Aston Villa Football Club) нь Английн Бирмингем их хотын Уиттон дүүргийн харъяат хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт тоглодог. Астон Вилла нь 1874 онд байгуулагдсан гэдгээрээ Английн хөлбөмбөгийн ахмад багуудын тоонд орох агаад 1888 оноос явагдаж эхэлсэн Английн хөлбөмбөгийн лигийн анхдагдын нэг, 1992 онд статусаа өөрчилсөн Премьер лигийн мөн л анхдагчдын нэг юм.
Вилла лигийн тэргүүн дивиз, Английн хөлбөмбөгийн холбооны цомд тус бүр долоо түрүүлсэн. Аваргуудын лигийн тэмцээнд Английн түүхэн дөрвөн баг түрүүлсэн байдгийн нэг нь Вилла бөгөөд Европын цом нэртэй байх үед нь 1981-82 оны улирлын шигшээ тоглолтонд Бавари Мюнхен багийн 1-0 харьцаагаар хожиж цомын болж байв.
Бирмингем хотоос хөлбөмбөгийн олон сайн баг төрөн гарсан бөгөөд түүний дотроос Бирмингем Сити, Астон Вилла нарыг онцлох нь зүй. 1879 оноос энэ хоёр багийн ширүүхэн өрсөлдөөний түүх эхлэлтэй. Багийн өмсгөлийн тухайд улаан дарсны өнгийг илтгэх цамц нь тэнгэрийн хөх өнгийн ханцуйтай бөгөөд цагаан богино өмд, цэнхэр оймс.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хөлбөмбөгийн Астон Вилла баг нь 1874 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд хамгийн анхны тоглолтоо Регби спортын багтай хийж байв. Эхний хагасыг регбийн дүрмээр, хоёрдугаар хагасыг хөлбөмбөгийн дүрмээр тоглохоор тохиролцон сонирхолтой гэмээр тоглолтыг хийсэн нь энэ байв. Цаашлаад 1880 онд Бирмингемийн Залуучуудын цомын тэмцээнд Виллагийн бүрэлдэхүүн Шотландын хөлбөмбөгчин Жорж Рамзигээр[4] ахлуулан түрүүлж Мидленд хавьдаа шилдэг баг болж байв.
1887 онд АХХ-ны цомд анх удаагаа түрүүлсэн бөгөөд Арчи Хантер гэгч тоглогч багийг ахлан тоглосон нь Астон Виллагийн анхны ахлагч гэдгээрээ тэмдэглэгдэн үлджээ. Дараа жил нь Хөлбөмбөгийн лигийн анхдугаар тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлсэн түүхтэй. 1893-1900 оны хооронд Астон Вилла лигт тав, АХХ-ны цомд гурав түрүүлсэн нь багийн түүхэн дэх гайхамшиг байлаа.
1920 онд АХХ-ны цомд зургаа дахь түрүүгээ авсны дараахан Астон Вилла багийг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн баг гэхэд хэн ч эргэлздэггүй болсон байна. 1935-36 оны улирлаар лигийн 42 тоглолтонд хаалгандаа 110 гоол алдаж 13 хожиж, 9 тэнцэж, 20 хожигдохдоо Арсенал багт 7-1(Тед Дрейк долоон гоол оруулсан) харьцаагаар бут ниргүүлсэн гэх мэт тун тааруу амжилт[5] үзүүлэн хоёрдугаар дивиз рүү анх удаагаа унасан байна. Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бүхий л багуудын адил Вилла долоон улирлын турш амжилт нь зогссон юм. Астон Вилла АХХ-ны цомын аваргын буухиагаа Эрик Хутоны дасгалжуулалтын дор 37 жилийн дараа буюу 1956-57 оны улиралд алдарт Уэмблийн цэнгэлдэхэд 100 мянган үзэгчдийн өмнө Манчестер Юнайтедийг 2-1 харьцаагаар хожиж үргэлжлүүлжээ.[6] 1958-59 оны улиралд лигт 11 хожил, 8 тэнцээ, 23 хожигдлын амжилт үзүүлэн хоёр дахь удаагаа доод лиг рүү унасан Виллаг Арсенал багийн тоглогч асан Жо МерсерАнглийн Эзэнт гүрний одонт 1960 онд хоёрдугаар дивизэд аваргалуулж дахин дэвшүүлж[7], 1961 онд Лигийн цомд анхны удаа түрүү авахуулсан нэгэн юм. Дасгалжуулагч Жо Мерсер 1964 онд эрүүл мэндийн шалтгаанаас Дик Тайлорт албаа шилжүүлжээ. Тэр Астон Виллаг гурван жил удирдсаны эхний хоёрт нь хүснэгтийн 16-д, сүүлийн жилээ 21-р байрт оруулан гурав дахь удаад нь доод лиг рүү унагасан хангалтгүй үзүүлэлттэй нэгэн байв. Түүний дараа Томми Каммингс, Шотланд мэргэжилтэн Томми Дохерти нар багийг доод лигт тун хангалтгүй үзүүлэлтээр богино хугацаанд дасгалжуулсан байдаг байна. 1969-70 оны улиралд Томми Дохертигийн удирдлаган дор Виллачууд анх удаагаа гуравдугаар дивиз рүү унах амжилтыг үзүүлсэн бөгөөд багийн тоглолтын хэв маяг дээрх гурван дасгалжуулагчдын үед бүрэн алдагдаж байсан гэхэд болно. Харин Астон Виллагийн дотор уур амьсгалыг тун сайн мэдэх Уэльс мэргэжилтэн Вик Кроу 1970 оноос багийг удирдах болсноор энэ байдал нааштайгаар эргэж эхэлсэн байна. 1971-72 оны улиралд Вилла гуравдугаар дивизийг 70 оноогоор[8] тэргүүлэн хоёрдугаар дивиз рүү дэвшжээ. 1974 онд Англи мэргэжилтэн Рон Сондерс дасгалжуулагчаар томилогдож Астон Вилла дараа жил нь тэргүүн лигт дэвшин гарч ирсэн байна. 1977 оноос Европын тэмцээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн байна.[9]
Нэгдүгээр дивизийн долоо дахь түрүүгээ Вилла 1980-81 онд авсан бөгөөд дараа жил нь Европын цомд Тони Бартоны удирдлаган дор Исландын Валюр, Германы Динамо Берлин, Украйны Динамо Киев, Бельгийн Андерлехт, Германы Бавари Мюнхен багуудыг буулган авч түрүүлсэн түүхтэй. Европын Супер цомоо 1983 оны нэгдүгээр сард Испанийн Барселона багийг хоёр тоглолтын нийлбэр 3-1 харьцаагаар хожин хүртэж байв. 1980 оны эхэн үе ийнхүү амжилтаар дүүрэн байсан ч 1987 онд лигтээ 8 хожил, 12 тэнцээ, 22 хожигдолоор хамгийн сүүлд буюу 22-р байр эзлэн доод лиг рүү унасан юм.[10] Хожмоо Английн шигшээ багийг удирдаж байсан Грэм ТэйлорАнглийн Эзэнт гүрний одонт 1987 онд Астон Виллагийн дасгалжуулагчаар томилогдсоноор эргэн тэргүүн лигтээ гарч ирэн улмаар 1989-90 оны хоёрдугаар байранд орсон байна.[11]
Вилла 1992 онд Премьер лиг байгуулагдахад анхдагч гишүүдийн нэгээр сонгогдож, анхны тэмцээнд нь Манчестер Юнайтедийн ард хоёрдугаар байр эзлэж байв.
1968-1975 болон 1982-2006 онуудад багийн хөрөнгө санхүүг нь хариуцаж байсан бизнесмэн Дуг ЭлисАнглийн Эзэнт гүрний одонт 2006 оны зун Астон Вилла багийг 63 сая фунт стерлингийн үнэ хүргэн зарсанаар Америкийн тэрбумтан, "Үндэсний Хөлбөмбөгийн лиг"-ийн Кливленд Браунс багийн эзэн Рэнди Лернерийн[12] мэдэлд шилжсэн юм. Мөн Ирланд мэргэжилтэн Мартин О'НилийгАнглийн Эзэнт гүрний одонт Шотландын Селтик багаас 2006 онд урьж авчран өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа. Лернерийн эрин үеийн анхны цомын шигшээ тоглолт 2010 оны 2 сарын 28-нд Уэмблийн цэнгэлдэхэд болж өнгөрсөн юм. Манчестер Юнайтед багтай тоглосон уг тоглолтонд 2-1 харьцаагаар Вилла ялагдал хүлээсэн билээ.[13]
Цэнгэлдэх хүрээлэн
[засварлах | кодоор засварлах]Хуучин нэр | Астон Ловер Граундс |
---|---|
Байрлал | Тринити, Бирмингем B6 6HE |
Нээгдсэн | 1897 |
Эзэмшигч | Хөлбөмбөгийн Астон Вилла баг |
Оператор | Астон Вилла |
Гадаргуу | Зүлэг |
Байгуулсан зардал | £16,400 (£25 сая)[14] |
Багтаамж | 42,788[15][16] |
Талбайн хэмжээ | 105 x 68 метр 344 x 226 тохой |
Түрээслэгч | |
Астон Вилла (1897–одоог хүртэл) |
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Европын
[засварлах | кодоор засварлах]- Европын цом:
- Түрүү (1): 1982
- УЕФА-гийн Супер цом:
- Түрүү (1): 1982–83
- УЕФА Интертото цом:
- Түрүү (1): 2001[17], 2008
Дотоодын
[засварлах | кодоор засварлах]- Лиг
- Нэгдүгээр дивиз:
- Түрүү (7): 1893–94, 1895–96, 1896–97, 1898–99, 1899–1900, 1909–10, 1980–81
- II байр (10): 1889, 1903, 1908, 1911, 1913, 1914, 1931, 1933, 1990, 1993
- Хоёрдугаар дивиз:
- Түрүү (2): 1937–38, 1959–60
- II байр (2): 1975, 1988
- Гуравдугаар дивиз:
- Түрүү (1): 1971–72
- Цомууд
- Английн хөлбөмбөгийн холбооны цом:
- Түрүү (7): 1887, 1895, 1897, 1905, 1913, 1920, 1957
- II байр (3): 1892, 1924, 2000
- Лигийн цом:
- Түрүү (5): 1961, 1975, 1977, 1994, 1996
- II байр (3): 1963, 1971, 2010
- Charity Shield:
- Түрүү (1): 1981 (хамтран)
- II байр (3): 1910, 1957, 1972
Тоглогчид
[засварлах | кодоор засварлах]Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]- Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны долоодугаар сарын 2.
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Алдартай тоглогчид
[засварлах | кодоор засварлах]Дасгалжуулагчид
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Aston Villa Football Club information". BBC. 1 January 2010. Татаж авсан: 26 June 2007.
- ↑ "Villa held by 10 man United (match attendance at top)". Sky Sports. 10 February 2010. Татаж авсан: 11 February 2010.
- ↑ "Aston Villa 1 – 1 Man Utd (match attendance at bottom)". BBC Sport. 11 February 2010. Татаж авсан: 10 February 2010.
- ↑ "Aston Villa Hall of Fame". Aston Villa F.C. Архивласан огноо 15 Аравдугаар сар 2007. Татаж авсан: 15 September 2008.
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.71
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; pp.86–87
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.93
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.106
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.111
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.148
- ↑ Ward, Adam; Griffin, Jeremy; p.155
- ↑ "Lerner set to complete Villa deal". BBC Sport. 27 September 2006. Татаж авсан: 15 September 2008.
- ↑ "Aston Villa 1 – 2 Man Utd". BBC. 28 February 2010. Татаж авсан: 28 February 2010.
- ↑ Hayes, Dean, p.170
- ↑ "Villa held by 10 man United (match attendance at top)". Sky Sports. 2010-02-10. Татаж авсан: 2010-02-11.
- ↑ "Aston Villa 1 – 1 Man Utd". BBC Sport. 2010-02-11. Татаж авсан: 2010-02-10.
- ↑ "Aston Villa F.C. club Honours". Aston Villa F.C. Татаж авсан: 15 September 2008.
- ↑ "Squad numbers announced for new campaign". Aston Villa F.C. 12 August 2010. Татаж авсан: 12 August 2010.
- ↑ "Squad list". Aston Villa F.C. Татаж авсан: 20 August 2009.
- ↑ "Aston Villa re-sign keeper Marshall after summer exit". BBC Sport. 3 September 2010. Татаж авсан: 3 September 2010.
Нэмэлтээр уншиж болох
[засварлах | кодоор засварлах]- Brown, Danny (2006). Villains: The Inside Story of Aston Villa's Hooligan Gangs. Milo Books. ISBN 978-1903854594.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - Goodyear, David (1988). Aston Villa—A Complete Record 1874–1988. Breedon Books. ISBN 0907969372.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - Hayes, Dean. The Villa Park Encyclopedia: A-Z of Aston Villa. Mainstream Publishing (2 October 1997). ISBN 978-1851589593.
- Ward, Adam. The essential history of Aston Villa. Headline book publishing (2002). ISBN 075531140X.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help)
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Астон Вилла багийн албан ёсны вэбсайт
- Астон Вилла: Фэнүүдэд зориулагдсан
- Баатрууд болон Виллианчуудын фэнүүдийн булан
- H&V Back-Up Site
- Астон Виллагийн мэдээ – Sky Sports телевиз дэх
- Астон Вилла багийн тоглогчдын дэлгэрэнгүй мэдээллийн сан
- Астон Виллагийн тоглолтын үр дүн, тоглолтын гарааны бүрэлдэхүүн. 1879–одоо
- Астон Виллагийн үзүүлэлтүүд
Астон Вилла — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Гузан (х) • 2 Бэйкер • 3 Беннетт • 4 Влар (а) • 5 Окор • 6 Кларк • 7 Бакуна • 8 Клеверли • 10 Вайман • 11 Агбонлахор • 12 Коул • 14 Сендерос • 15 Уэствүүд • 16 Делф • 17 Херд • 18 Ричардсон • 20 Бентеке • 21 Хаттон • 22 Гарднер • 23 Сиссоко • 24 Санчес • 25 Хиль • 27 Козак • 28 Н'Зогбиа • 29 Холт • 31 Гивен (х) • 32 Донасьен • 34 Лоутон • 35 Стивенс • 37 Робинсон • 38 Берк • 39 Зигрист (х) • 40 Грилиш • Дасгалжуулагч: Тим Шервуд |