Дэйли телеграф
Дэйли телеграф буюу The Daily Telegraph (англи. The Daily Telegraph, заримдаа товчоор The Telegraph) 1855 онд үүсгэн байгуулагдсан, Их Британийн өдөр тумын сонин. Их Британийн The Times, The Guardian болон The Independent зэргийн нэгэн адил олноор хэвлэгддэг алдартай сонин. Өдөрт 600 мянга орчим хувиар хэвлэгддэг.
1855 оны 6-р сарын 29-нд "The Daily Telegraph & Courier" нэртэйгээр эхний дугаараа гаргаж байжээ. Британийн Армийн ерөнхий командлагч болох гэж байсан Кембрижийн герцог Жорж Вильям Фредерик Чарльзыг шүүмжлэх гол зорилгоор Хурандаа Артур Слай байгуулсан сонин. Хэдэн сарын дараа уг сониныг хамгийн хямдхан, хүртээмжтэй сонин бүтээх зорилгоор "Сандэй Таймс" (The Sunday Times) сонины эзэн, хэвлэн нийтлэгч Жозеф Моисей Леви худалдан авчээ. 1855 оны 9-р сарын 17-нд "The Daily Telegraph & Courier" гэсэн шинэчлэгдсэн нэрээр гарсан байна. "Дэлхийн хамгийн том, хамгийн сайн, хямд сонин" болгох зорилгоор уг нэрээ өнөөгийн нэрээр 1856 онд богиносгон сольж гаргаж эхэлсэн байна. Улмаар энэ үеэс уг сонин Их Британид хэвлэгдэж буй тоогоороо тэргүүлэгч болжээ.
1937 оны 10 дугаар сард уг сониныг "Morning Post" (1772 онд байгуулагдсан) нэгтгэж "The Daily Telegraph & Morning Post" нэртэйгээр гарч байгаад 1969 оноос хуучин «Дэйли телеграф» (The Daily Telegraph) нэрээрээ хэвлэгдэх болжээ.
1961 онд «Сандей телеграф» (The Sunday Telegraph) гэж ням гарагийн хавсралт гаргаж эхэлсэн байна.
1985 оны 6 дугаар сард сонины хэсэг хувьцааг Канадын хэвлэлийн магнат Конрад Блэк авч эхлээд 1986 оны 2 дугаар сард хувьцааны хяналтын хувийг эзэмших болжээ.
1994 онд тус сонин Британид анх удаа өөрийн сайттай болжээ.
2004 онд шүүхийн маргааны дараа уг сониныг 665 сая фунт стерлингээр ах дүү Барклай нар авчээ.
Сонины агуулгын бүтэц
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн The Daily Telegraph нь үндсэн гурван байнгын хэсгээс бүрддэг. Үүнд: мэдээ, бизнес, спорт. Нэмж дурдахад сэдэвчилсэн гарчгийг өдөр бүрээр хуваан гаргадаг байна. Даваа гараг - Онцлог шинж чанарууд (урлагийн зүйлийн дуудлага худалдаа, таны бизнес, урлаг, загвар, эрүүл мэнд, сайн биеийн/сэтгэлийн байдал); Мягмар гараг - Онцлог шинж чанарууд (харилцаа холбоо, урлаг, хувцасны хэв маяг, эрүүл мэнд), Лхагва гариг - Онцлог шинж чанарууд (шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, боловсрол), Пүрэв гараг - Онцлог шинж чанарууд (урлаг, амьдралын хэв маяг, хууль эрх зүй), Лондоны үл хөдлөх хөрөнгө, "New York Times" сонины тусгай хавсралт, Баасан гараг - Онцлог шинж чанарууд (эрүүл мэнд, урлаг, загварын ертөнц, кино), Бямба гараг - Онцлог шинж чанарууд (эцэг эх, боловсрол, тосгон, загвар мода, гэр, хоол унд, дэлгүүр хэсэх), "Телеграф сэтгүүл", телевиз, радио, таны мөнгө, автомашин, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, урлаг + ном, цэцэрлэгжүүлэлт, амралтын өдөр.
Сонины алдартай сэтгүүлчид
[засварлах | кодоор засварлах]- Фердинандо Петруччелли делла Гаттина (итал. Ferdinando Petruccelli della Gattina; 1815 - 1890)
- Селия Уолден (англ. Celia Walden-Morgan; 1976 онд Парист төрсөн английн сэтгүүлч)
- Колин Уэлч (англ. James Colin Ross Welch; 1924-1997, Их Британийн сэтгүүлч )
Sunday Telegraph
[засварлах | кодоор засварлах]The Sunday Telegraph- The Daily Telegraph сонины ням гарагийн нэмэлт сонин, 1961 оны 2 дугаар сарын 5-нд байгуулагдсан. 2019 оны байдлаар The Sunday Telegraph сонин 248,288 хувь гарч байсан.