Гари Невилл

Гари Невилл
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гари Александр Невилл
Төрсөн огноо 1974 оны 11 сарын 16
Төрсөн газар Бери, Англи
Биеийн өндөр 1.75 м
Тоглодог байрлал Хагас хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Манчестер Юнайтед
Дугаар 2
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1992- Манчестер Юнайтед
598(7)
Үндэсний шигшээ
1995-2007 Англи
66(14)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 5 сарын 9

Гари Александр Невилл[1] (Англи: Gary Alexander Neville, 1975 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Тэр арын хагас хамгаалалтын байрлалд Английн хамгийн олон гараанд гарсан тоглогч бөгөөд Манчестер Юнайтед багийн ахлагч билээ.

Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд анхны гарааг хийсэн Невилл энэ багийн тоглогчоор өдгөөг хүртэл багийн анд Райан Гиггзийн хамтаар тоглож байгаа.

Тэр 1995 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд анхныхаа гарааг

Түүний ах Эвертон болон Манчестер Юнайтед багийн тоглогч асан Премьер лигийн алдартнуудын нэг Пил Невилл, эгч Трэси Невилл нэтболлын шигшээ багийн тоглогч, ээж Жилл нь Бари багийн нарийн бичиг, аав Невилл Невилл нь крикетийн «Ланкашир» багийн тоглогч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1991 онд Невилл сургуулиасаа гарч ахынхаа хамт Манчестер Юнайтед багт элсчээ. Улмаар АХХ-ны өсвөрийн цомд эхний улирлаа багаа ахлан түрүүлсэн байна. 1992 оны есдүгээр сард анхныхаа гарааг «УЕФА-гийн цом» тэмцээний «Торпеда Москва» багтай хийсэн тоглолтонд хийв. Невилл 1990 оны эхээр Алекс Фергюсоны ирээдүйн болсон «Фергийн Фледлигсчүүдийн» эгнээнээс Пил Невилл, Райан Гиггз, Дэвид Бекхэм, Никки Батт болон Пол Скоулз нарын хамт олонд танигдах болж, 1994-95 оны улиралд баруун чиглэлийн арын хамгаалагч Пол Паркерийн оронд үндсэн бүрэлдэхүүнд багтсан байна. Энэ байрлалаас Ирландын Денис Ирвиний төвийн байрлал болон довтлогооны бүсийн баруун жигүүрийн хагас хамгаалагч Ли Шарпын эрсэг жигүүрт гарч байрлал сэлгэн тоглохын сацуу Бекхэмийг баруун чиглэлээс дэмжин тоглодон байв.

2004 оны зун Невилл Юнайтедтай дөрвөн жилээр гэрээгээ сунгасан бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сард Рой Киний ахлагчийн албыг залгамжлав.

Гари Невилл Премьр лигт найман түрүү, АХХ-ны гурав, Аваргуудын лигийн хоёр, Олон улсын цом, «ФИФА-гийн клубүүдийн ДАШТ» болон Лигийн тус бүр нэг цомыг хүртсэн юм.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Невилл Эмма Хэдфилд гэгч эмэгтэйтэй 2007 оны зургаадугаар сарын 16-нд гэр бүл болсон[2] бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 11-нд анхны хүүхэд Молли охин нь, хоёр дахь охин Сопи нь 2010 оны гуравдугаар сарын 25-нд мэндэлсэн ажээ.[3]

2009 онд Невиллийг «Болтоны Их сургууль» хөлбөмбөгийн спортод оруулж онцгой буй хувь нэмрийг нь үнэлэн хүндэт эрдмийн зэргээрээ шагнасан гэдэг.[4]

Үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Баг Улирал Лиг Цом Лигийн цом Европ Бусад[5] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Манчестер Юнайтед 1992–93 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0
1993–94 1 0 0 0 0 0 1 0 0 0 2 0
1994–95 18 0 4 0 3 0 2 0 0 0 27 0
1995–96 31 0 6 0 1 0 1 0 0 0 39 0
1996–97 31 1 3 0 1 0 10 0 1 0 46 1
1997–98 34 0 3 0 0 0 8 0 0 0 45 0
1998–99 34 1 7 0 0 0 12 0 1 0 54 1
1999–2000 22 0 0 0 9 0 4 0 35 0
2000–01 32 1 2 0 0 0 14 0 1 0 49 1
2001–02 34 0 2 0 0 0 14 0 1 0 51 0
2002–03 26 0 3 0 5 0 10 1 0 0 44 1
2003–04 30 2 4 0 1 0 7 0 0 0 42 2
2004–05 22 0 4 0 1 0 7 1 1 0 35 1
2005–06 25 0 3 0 5 0 4 0 0 0 37 0
2006–07 24 0 3 0 0 0 6 0 0 0 33 0
2007–08 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0
2008–09 16 0 2 0 3 0 4 0 4 0 29 0
2009–10 17 0 1 0 4 0 6 0 0 0 28 0
Бүгд 397 5 47 0 24 0 117 2 13 0 598 7

2010 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар[6]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Хувийн[засварлах | кодоор засварлах]

  • Премьер лигийн оны баг: 1997, 1998, 1999, 2005, 2007
  • Премьер лигийн 10 улирал (1992/3 – 2001/2)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Player Stats — Gary Neville". Retrieved 2008-05-18.
  2. McKie, Robin (17 June 2007). "Rod's was match of the day as WAGs tie the knot". London: Guardian. Retrieved 2009-09-17.
  3. Patrick, Guy (2009-01-12). "It's baby joy at last for Gary". Thesun.co.uk. Retrieved 2009-09-17.
  4. "University announces honorary awards recipients". bolton.ac.uk. The University of Bolton. 19 June 2009. Retrieved 10 July 2009.
  5. Коммунити Шиелд, УЕФА Супер цом, Intercontinental Cup, FIFA Club World Cup
  6. "Gary Neville". StretfordEnd.co.uk. Retrieved 22 August 2009.

Нэмэлтээр уншиж болох[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]