Рома ХББ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Рома (хөлбөмбөгийн баг)» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
2007–08 оны Италийн цомын тэмцээнд түрүүлсэн Ромагийн ахлагч Франческо Тотти

«Рома» (итал. Associazione Sportiva Roma – A.S. Roma – Ромын спортын холбоо) буюу Рома ХББ, Ромын Ром, Рома багИтали улсын Лацио мужийн Ром хотод байдаг, Италийн хөлбөмбөгийн дээд лигт тоглож буй мэргэжлийн хөлбөмбөгийн баг.

1927 онд үүсэн байгуулагдсан. Ромын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд мөн нутгийн Лацио багтай ээлжлэн тоглодог.

Амжилт[засварлах | edit source]

2015 оны байдлаар Сери А-д гурав түрүүлж (1941–42, 1982–83, 2000–01), 12 үзүүрлэсэн, Италийн цомын тэмцээнд 9 түрүүлсэн, Европын Аваргуудын лиг болон Европын цомд тус бүр нэжгээд удаа үзүүрлэсэн байна.

Гадаад холбоос[засварлах | edit source]