Jump to content

Сеск Фабрегас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сеск Фабрегас

Фабрегас Испаний шигшээд (ЕАШТ-2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрансеск Фабрегас Суле[1]
Төрсөн огноо1987 оны 5 сарын 4 (1987-05-04) (37 настай)[1]
Төрсөн газарИспани, Ареньс де Мар
Өндөр1.79 м[2]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЧелси
Дугаар4
Өсвөрийн баг
1997–2003Барселона
2003Арсенал
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2011Арсенал212(35)
2011–2014Барселона96(28)
2014–Челси0(0)
Шигшээ баг
2002–2003Испани (16-)8(0)
2003–2004Испани (17-)14(7)
2005Испани (20-)5(0)
2004–2005Испани (21-)12(8)
2006–Испани91(13)
2004–Каталон3(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 5

Франсеск (Сеск) Фабрегас Суле (кат. Francesc (Cesc) Fаbregas Soler), 1987 оны тавдугаар сарын 4-нд Ареньс де Мар хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Челси болон Испанийн шигшээд тоглодог.

Нутгийнхаа Барселона багийн хоёрдугаар эгнээний бэлтгэл хүч байсан Цеск 2003 оны есдүгээр сард 16 настайдаа Арсенал багтай гэрээ байгуулан элсэж байв. 2004-05 оны улиралд элсэн орсон багийнх нь түлхүүр тоглогч бэртэл авсан тул Цеск түүний оронд төвийн хагас хамгаалалтын бүсэд гараанд гарах болсоноор Арсеналын шинэ цэрэг хэр ур чадвартайгаа хангалттай нотлон харуулж цаашлаад хагас хамгаалалтын байрлалдаа дэлхийн хамгийн ур чадвар сайтай тоглогч хэмээн мэргэжилтнүүдээс сайшаал хүртсэн билээ. Арсенал багийн ахлагчийн тууз Цескт Ювентус баг руу явж байсан Францын хагас хамгаалагч Патрик Виейра болон түүний нутаг нэгт хагас хамгаалагч Вильям Галлас нараас уламжлагдан ирсэн ба багийн түүхэнд хамгийн залуу ахлагч болж түүхнээ тэмдэглэгдэж байв.

Өмнөө "хамгийн залуу" гэх тодотгол бүхий бас нэгэн амжилтыг 2006 онд 2006 оны ДАШТ-д Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 19 нас 41 өдөртэй байх үедээ үзүүлж тус тэмцээнд хамгийн залуудаа тоглосон тоглогчоор түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн юм. Түүнээс цааш Цеск Фабрегас Евро 2008 болон 2010 оны ДАШТ зэрэг тэмцээнүүдэд тус тус оролцож, 2010 оны долоодугаар сарын 11-нд «2010 оны ДАШТ-ий» шигшээ тоглолтод хожлын цор ганц гоолын дамжуулалтыг 116 дахь минутанд багийн анд Андрес Иньестад өгч байлаа.

Фабрегас Испанийн Барселона хотын Ареньс-де-Мар дүүрэгт мэндэлжээ.[3][4] Эцэг нь нарийн боовны үйлдвэрлэл бүхий компанийн эзэн хүн байжээ. Фабрэгас Барселона багийн балчир ахуйгаасаа хөгжөөн дэмжигч нь байж гэдгийг есхөн сартай ач хүүгээ өвөө нь тоглолт үзэхээр авч явдаг байснаас[5] нь харж болох юм. «Матари» багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн Цеск Барселона багийн «Ла Масиа» хэмээх өсвөрийн сургуульд 10 настайдаа элсэн оржээ. Өсвөрийн багт тун сайн тоглолтыг үзүүлж нэг улирал бүр 30 гоол оруулсан ч тохиолдол ч байх ажээ. 15 настайд нь ээж аав нь салсан ба дасгалжуулагч нь түүний санаа сэтгэлийг тайвшруулахын тулд ахлагч болгож, дөрөв дугаарын өмсгөлийг зааж өгч байжээ.[6]

Фабрегас (зүүн) Шейффилд Юнайтед багийн эсрэг, 2006 он

Барселонагийн өсвөрийн багт авьяаслаг залуу тоглогч байгааг анзаарсан Арсенал багийн удирдлагууд[7] 2003 оны есдүгээр сард холбоо тогтоон эгнээндээ элсүүлсэн юм. Мэдээж англи хэлийг хараахан сураагүй Цескт багт Испаниар хэлтэй Филипп Сендерос хань болж байсан гэдэг.[8] Хэл болоод тоглолтын ур чадвараа нэн даруй ахиулгүй бол Патрик Виейра болон Жилберто Силва нарын шилдэг тоглогчид байгаа үед төдийлөн нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтах нь хугацаа авах асуудал тулгарах болжээ. Ийн гараанд гаралгүй байсаар 2003 оны аравдугаар сарын 23-нд анхны гараагаа Лигийн цомын тэмцээний ээлжит Ротерхэм Юнайтед багтай хийсэг тоглолтонд хийв. Энэ үедээ тэрээ 16 нас 177 өдөртэй байж, багийн «түүхэн дэх хамгийн залуу тоглогчоор» тодорсон юм.[9] Мөн л «хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчоор» Лигийн цомын ээлжит Вулверхэмптон Уондерерс багтай тоглох үедээ тодорч 5-1 харьцаагаар хожиход багтаа нэг гоолыг нэмэрлэжээ.[10] Фабрегас 2003–04 оны улиралд Премьер лигийн нэг ч тоглолтонд оролцож чадсангүй.[11][12]

2004-05 оны улиралд «Лигийн цомын» тоглолт бүрт нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтах боломж олдож түүнийгээ хангалттай сайн ашиглан өөрийгөө нээн таниулсаар удалгүй «Английн хөлбөмбөгийн холбооны Коммунити Шиелд» тэмцээний Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтонд гараанд гарав. Түүний дараахан нь Вьера гэмтэл авсан тул түүний оронд Арсеналын үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтаж Премьер лигийн дөрвөн тоглолтонд дараалан оролцоод авчээ. Тоглолт бүртээ өөрийн нөөц бололцоогоо батлан батлан харуулсан байх бөгөөд Блэкберн Роверс багийг 3-0 харьцаагаар буулган авсан тоглолтонд лигийн анхны гоолоо оруулахын сацуу багийн түүхэн бас л нэгэн түүхэн амжилтыг давтаж орхисон юм.[13][14] Эду болон Жилберту Силва нарын ээлж дараалсан бэртлүүд Арсеналд залуу тоглогч Цескийг үндсэн бүрэлдэхүүнд дуудахад хүргэж байв. Ингээд тэрээр бүхий л тоглолтуудад оролцох болов. 2004 оны есдүгээр сард Арсенал баг Цесктэй албан ёсны гэрээг байгуулав.[15] 2004–05 оны УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний Rosenborg багийг 5-1 харьцаагаар хожсон тоглолтонд багийнхаа гурав дахь гоолыг оруулж Цеск мөн л хамгийн залуудаа гоол оруулсан хоёр дахь тоглогч болсон юм.[16] Фабрегасын гарааны арван нэгт багтсанаас хойшхи анхны түрүү нь үндсэн цагт 0-0 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан «2005 оны Английн хөлбөмбөгийн холбооны цомын» Манчестер Юнайтед багтай хийсэн шигшээ тоглолт байлаа.[17]

Фабрегас гоолын баяраа багийнхантайгаа тэмдэглэж буй нь.

2006 оны зуны солилцоо наймааны өмнөхөн Реал Мадрид баг Фабрегасыг эгнээндээ элсүүлэхийг зорих болсон үест Арсеналын удирдлагууд урт хугацааны гэрээ[18] байгуулахаар зэхэх болсон авч дасгалжуулагч Арсен Венгерт Фабрегасын санал болгож байсан үнэ төдий л ойшоогдоогүй юм.[19] Байдал хэрхэх нь таавар мэт байсаар 2006 оны есдүгээр сарыг хүргэж тоглогч болон баг хоёрын хоорондын тохиролцоо амжилттай явагдаж таван жилийн гэрээний нөхцөлийг боловсруулан хагас хамгаалагчаар тоглох гурван жил гэрээнд сая нэг 2006 оны аравдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан юм.[20]

2006–07 оны улиралд «Их буучит» хочит Арсеналын бүрэлдэхүүн дэх хамгийн залуу тоглогч болсон Фабрегас багийхныхаа хамт улирлын анхны шагналаа авахыг мэрийсэн ч «Лигийн цомыг» Челси багт алдаж эхлэл жаахан тийм байлаа.[21] Арсенал багийн хаалттай цохилтыг 2006-07 оны УЕФА Аваргуудын Лигийн Динамо Загреб багийг 3-0 харьцаагаар хожсон тоглолтоос эхлэн гүйцэтгэх болов Тус тоглолтонд тэрээр хаалттай цохилтоос гоол оруулсан юм.[22] Премьер лигийн тоглолтуудад 13 ашигтай дамжуулалтыг өгсөн амжилтаараа улирлын төгсгөлд хоёрдугаарт эрэмбэлэгдэв. «2006 оны УЕФА-гийн Оны шилдэг багийн» бүрэлдэхүүн[23] болон 2007 оны нэгдүгээр сарын «Премьер лигийн Сарын онцлох тоглогчоор» тус тус нэрлэгдсэнээс[24] гадна Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны (Премьер лигийн) «Оны шилдэг тоглогчийн» болон Премьер лигийн «Оны шилдэг залуу тоглогчийн» шагналуудад нэр дэвшсэн[25] амжилттайгаар Цеск 2006-07 улирлыг үдэв. 2007 оны зургаадугаар сард Арсенал багийн «Улирлын шилдэг тоглогчийн» санал асуулгад 60 хувийн санал авч шалгарсан юм.[26]

2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд Фабрегас Вильям Галласийг залгамжлан багийн ахлагчийн үүргийг хүлээн авсан юм.[27][28]

Фабрегас 2008–09 оны УЕФА Аваргуудын Лигийн тоглолтын үеэр.

2010-11 оны улирал эхлэхийн өмнө буюу 2010 оны зургаадугаар сард сөхөгдсөн Испани залууг 35 сая еврогоор худалдан авах Барселона багийн гэрээний асуудал тун идэвхитэй яригдаж байгаад намжсан билээ.[29][30][31]

2011-12 оны улиралд Барселона багтай 5 жилийн гэрээ байгуулжээ.

2014 оны зургаадугаар сарын 12-нд Челсид[32] 30 сая фунтээр элссэн.

Арсенал
Барселона
Испани
Хувийн
  • Трофей Браво шагнал (1): 2006
  • Алтан жаал шагнал (1): 2006
  • Дэлхийн бэлгэдийн баг - УЕФА (2): 2006, 2008
  • Премьер лигийн сарын тоглогч (2): 2007 оны 1 сар, 2007 оны 9 сар
  • Дэлхийн бэлгэдийн баг - ЕСМ (2): 2008, 2010
  • Шилдэг залуу тоглогч - Мэргэжлийн тоглогчдын холбоо (1): 2008
  • Бэлгэдийн баг - Мэргэжлийн тоглогчдын холбоо (2): 2008, 2010
  • Европын бэлгэдлийн баг (УЕФА) (2): 2008, 2012
  • Арсеналын шилдэг тоглогч (3): 2007, 2008, 2010
  1. 1.0 1.1 Player Profile: Cesc Fàbregas, FC Barcelona, accessed 15 August 2011.
  2. "Player Profile: Cesc Fàbregas". chelseafc.com.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named espn
  4. Cesc Fаbregas profile, Arsenal F.C., accessed 27 June 2009.
  5. Francesc Fabregas: Spanish marvel blossoms out of the world of his mentors, The Independent, accessed 31 August 2010.
  6. The one that got away, BBC Sport, accessed 1 June 2010.
  7. The Young Gunner (Memento 20. Наймдугаар сар 2008 цахим архивт), The Football Association, 19 May 2005, accessed 24 May 2007.
  8. Marcotti, Gabriele and Balague, Guillem, "From Barcelona to Barnet: how a rising star learnt his trade" (Memento 11. Аравдугаар сар 2008 цахим архивт), The Times, 28 February 2007, accessed 23 May 2007.
  9. Cesc Fabregas becomes Arsenal's youngest ever player, Arsenal F.C., 27 January 2006, accessed 22 May 2007.
  10. Arsenal youngsters thump Wolves, BBC Sport, 2 December 2003, accessed 22 May 2007.
  11. Record Scorelines, Arsenal F.C., accessed 23 May 2007.
  12. Francesc Fabregas history (Memento 18. Зургаадугаар сар 2010 цахим архивт), ESPNsoccernet, accessed 18 December 2007.
  13. Hughes, Ian, "Fabregas the fabulous", BBC Sport, 27 August 2004, accessed 22 May 2007.
  14. Arsenal 3–0 Blackburn (Memento 14. Долоодугаар сар 2011 цахим архивт), ESPNsoccernet, 25 August 2004, accessed 23 May 2007.
  15. "Fabregas commits to Arsenal". BBC Sport. 2004-09-17. Татаж авсан: 2010-06-03.
  16. Haylett, Trevor, "Awesome Arsenal progress in style, UEFA, 7 December 2004, accessed 22 May 2007.
  17. Arsenal 0–0 Man Utd (aet), BBC Sport, 21 May 2005, accessed 23 May 2007.
  18. Kendall, Mark, "Real confident of securing Cesc's signature", Sky Sports, 4 July 2006, accessed 22 May 2007.
  19. Wenger: Fаbregas is not for sale, he is Arsenal's future, Arsenal F.C., 12 July 2006, accessed 22 May 2007.
  20. Fаbregas signs new Arsenal deal, BBC Sport, 19 October 2006, accessed 22 May 2007.
  21. Chelsea 2–1 Arsenal, BBC Sport, 21 February 2007, accessed 23 May 2007.
  22. Dinamo Zagreb 0–3 Arsenal, BBC Sport, 8 June 2006, accessed 7 September 2008.
  23. Your Team of 2006 revealed, UEFA, 19 January 2006, accessed 22 May 2007.
  24. Benitez and Fabregas scoop awards, BBC Sport, 9 February 2007, accessed 22 May 2007.
  25. Arsenal 3–1 Man City: Fabregas inspires revival (Memento 14. Долоодугаар сар 2011 цахим архивт), ESPNsoccernet, 17 April 2007, accessed 18 April 2007.
  26. 'He showed he is the ultimate midfield player', Arsenal F.C., accessed 28 June 2007.
  27. Fabregas replaces Gallas as Arsenal skipper (Memento 26. Аравдугаар сар 2012 цахим архивт), ESPNsoccernet, 24 November 2008, accessed 25 November 2008.
  28. Captain Cesc's appointment is no surprise, The Sport Review, 26 November 2008, accessed 22 May 2009.
  29. Arsenal reject Barcelona's bid for Cesc Fabregas, BBC Sport, 2 June 2010, accessed 15 June 2010.
  30. Barcelona switch tactics over Cesc Fabregas in bid to get Arsenal to the negotiating table, The Daily Mail, 28 May 2010, accessed 22 June 2010.
  31. Загвар:Webarchiv/Archive-is, fcbarcelona.cat, 4 June 2010, accessed 27 June 2010.
  32. "FABREGAS SIGNS FOR CHELSEA". Chelsea FC. 12 June 2014. Татаж авсан: 13 June 2014.
 Commons: Сеск Фабрегас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2006 оны ДАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2009 оны Холбоодын цомд Испанийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны ДАШТ-д Испанийн хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2013 оны Холбоодын цомд Испанийн хөлбөмбөгийн шигшээ