Хуан Куадрадо

Хуан Гильермо Куадрадо
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХуан Гильермо Куадрадо Бельо
Төрсөн огноо1988 оны 5 сарын 26 (1988-05-26) (35 настай)
Төрсөн газарКолумби, Некокли
Өндөр1.76 m (5 ft 9 in)
БайрлалЖигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЧелси
Дугаар23
Өсвөрийн баг
Атлетико Ураба
Меделин
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2008–2009Меделин30(2)
2009–2013Удинезе20(0)
2011–2012Лечче
(зээл)
33(3)
2012–2013Фиорентина
(зээл)
36(5)
2013–Фиорентина32(11)
Шигшээ баг
2010–Колумб28(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 10

Хуан Гильермо Куадрадо Бельо (исп. Juan Guillermo Cuadrado Bello, 1988 оны тавдугаар сарын 26-нд Некокли хотод төрсөн) — Колумбийн хөлбөмбөгчин бөгөөд Фиорентина болон Колумбийн шигшээ багийн жигүүрийн довтлогч-хамгаалагч юм.

Клуб[засварлах | кодоор засварлах]

Хуан Куадрадо өсвөр насандаа нутгийнхаа Атлетико Ураба, Меделин багуудад тоглож байсан бөгөөд Меделин багтайгаа мэргэжлийн анхны гэрээгээ байгуулан тоглож байв. 2009 онд Италийн Удинезе багтай гэрээ байгуулан 2013 оныг хүртэл харъяалагдаж[1], энэ хооронд мөн Италийн Лечче[2], Фиорентина багуудад зээлээр очин тогложээ. 2012 оны долоодугаар сарын 23-нд зээлээр тоглож байсан Фиорентина багтайгаа албан ёсны гэрээ байгуулан элссэн.[3]

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Куадрадо Удинезе багт очсоны дараахан Колумбийн шигшээ Венесуэлийн шигшээ багтай хийсэн тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гаргаж шигшээ багийн замнал нь эхэлсэн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Juan Guillermo Cuadrado in bianconero" (in Italian). udinese.it. 2 July 2009. Archived from the original on 5 Долдугаар сар 2009. Retrieved 3 July 2009. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. http://www.uslecce.it/PaginaEvento.aspx?ID_TIPO_EVENTO=1&ID_EVENTO=3779
  3. "Fiorentina Cuadrado Arriva" (in Italian). calcionews24.com. 23 July 2012. Retrieved 23 July 2012.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Фиорентина багийн бүрэлдэхүүн Загвар:2011 оны Америкийн цомд Колумбын хөлбөмбөгийн шигшээ