Хамес Родригес

Хамес Родригес
James Rodriguez.jpg
Бразилын хаалгыг мялаасан Родригес (ДАШТ-2014)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХамес Давид Родригес Рубио
Төрсөн огноо1991 оны 7 сарын 12 (1991-07-12) (31 настай)
Төрсөн газарКолумб, Кукута
Өндөр1.80 м
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч /
жигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багРеал Мадрид
Дугаар10
Өсвөрийн баг
1995–2007Энвигадо
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2007–2008Энвигадо30(9)
2008–2010Банфилд42(5)
2010–2013Порто63(25)
2013–2014Монако34(9)
2014–Реал Мадрид0(0)
Шигшээ баг
2007Колумб (17-)11(3)
2011Колумб (20-)5(3)
2011–Колумб27(11)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 4

Хамес Давид Родригес Рубио (исп. James David Rodríguez Rubio, 1991 оны долоодугаар сарын 12-нд Кукута хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Реал Мадрид болон Колумбын шигшээд тоглодог.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

15-тайдаа гараа, 16-тайдаа гоолоо оруулан улсынхаа лигт тодорсон Родригесийг аргентины Банфилд 2008 оны нэгдүгээр сард элсэн мөн л гялалзсан.[1] Улмаар Порто 2010 оны долоодугаар сарын 6-нд элсүүлэв.[2] Нийт 105 тоглолтонд 32 гоол, 21 дамжуулалтаар дотоодын (2011-2013 онд гурав дараалан) болон Европы лигт аваргалсан.

Порто түүнийг 2013 оны тавдугаар сарыН 14-нд францын Монакод 45 сая еврогоор худалдсан юм.[3]

Тун одтой Родригесийг 2014 оны долоодугаар сарын 22-нд Реал Мадрид 80 сая еврогоор элсүүлэн 6 жилд 7 сая еврогоор цалинжуулахаа зарлав.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Родригес шигшээдээ (2013)

Анхны гараагаа Колумб, Боливын 2011 оны аравдугаар сарын 11-нд амжилттай[4] хийсэн Родригес анхны гоолоо 2014 оны ДАШТ-ий сонгонд Перуд оруулсан. Колумб ДАШТ-2014 тэмцээнд хэсгээс (Грек, Кот Дивуар болон Японы) 9 оноотой гарахад Родригес нийт гурав гоолдсон.[5][6]

Зургаадугаар сарын 28-нд Уругвайг шөвгийн 16-д ялахад (2:0) дубльдэж, улмаар шөвгийн 8-д Бразилд ялагдахад (2:1) гоолдсон.[7] Колумбын түүхт амжилтын түүчээ Родригес анхны ДАШТ-дээ 5 тоглоход 6 гоолдож, дамжуулалтаар 'Алтан шаахайг' хүртсэн.[8][9]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Noticia relacionada en La Nación
  2. "Comunicado James Rodriguez" (PDF), FC Porto, 6 July 2010. 6 July 2010-нд авсан. (Portuguese) 
  3. "Monaco pay €70 million for Porto pair", Goal.com, 24 May 2013. 24 May 2013-нд авсан. 
  4. Convocatoria Selección Mayores para juego ante Bolivia (Spanish). Colombia national football team (29 September 2011). 30 September 2011-д хандсан.
  5. "Colombia 3-0 Greece", FIFA. 16 June 2014-нд авсан. 
  6. 2014 FIFA World Cup Brazil™: Colombia-Côte d'Ivoire - Overview. FIFA.com (2014-06-19). 2014-06-24-д хандсан.
  7. "Brazil 2-1 Colombia", BBC, 4 July 2014. 5 July 2014-нд авсан. 
  8. Departing Rodriguez soaks up adulation. FIFA.com. 2014-07-13-д хандсан.
  9. "World Cup 2014: Fifa announces Golden Ball shortlist", BBC, 11 July 2014. 12 July 2014-нд авсан. 
  10. World Cup 2014: James Rodriguez wins Golden Boot. BBC Sport (13 July 2014). 14 July 2014-д хандсан.

Холбоос[засварлах | кодоор засварлах]