Рафаэль Варан

Рафаэль Варан (Франц: Raphaël Varane, 1993 оны дөрөвдүгээр сарын 25-нд Лилль хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгийн Реал Мадрид болон Францын шигшээ багийн хамгаалагч юм. Варан Францын Лансын өсвөр үеийн багт найман жил (20022010) тоглоод дараа нь насанд хүрэгчидийн багт нэг улирлыг өнгөрүүлээд Ланс багийн ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Реал Мадрид багтай холбогдон улмаар 2011 оны зургаадугаар сарын 27-нд[1][2] зургаан жилийн гэрээг 10 сая еврогоор байгуулсан байдаг.[3] Өдгөөг хүртэл сэлгээгээр гуч гаруй тоглолтонд оролцсон. 2012 онд Испанийн аварга шалгаруулах тэмцээн болон Супер цомын түрүү хүртсэн. Харин Францын шигшээ багт 2013 онд анх дуудагдсан. Түүнийг тухайн үед шинээр ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан Дидье Дешам Уругвайтай хийсэн нөхөрсөг тоглолтонд дуудсан байдаг. Өмнө нь 18 болон 21 хүртэлх насны шигшээд тоглож байсан.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 192[4] см
  • Жин — 85 кг
  • Өмсгөлийн дугаар — 2

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Raphaël Varane supera el reconocimiento médico". Real Madrid C.F. 27 June 2011. Retrieved 27 June 2011.
  2. "Comunicado Oficial". Real Madrid C.F. 27 June 2011. Retrieved 27 June 2011.
  3. "Raphaël Varane firma su contrato con el Real Madrid". Real Madrid C.F. 27 June 2011. Retrieved 27 June 2011.
  4. "Raphaël Varane" (in франц). L'Equipe.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Commonscate