Jump to content

Хосе Мануэль Рейна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пепе Рейна
Рейна 2017 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хосе Мануэль Рейна Паэс[1]
Төрсөн огноо 1982 оны 8 сарын 31 (1982-08-31) (42 настай)[1]
Төрсөн газар Мадрид, Испани
Өндөр 1.88 м[2]
Байрлал(ууд) Хаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн баг
Комо
Дугаар 25
Өсвөрийн баг
1988–1995 Мадрид Оесте
1995–1999 Барселона
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1999 Барселона C 3 (0)
1999–2000 Барселона B 41 (0)
2000–2002 Барселона 30 (0)
2002–2005 Вильярреал 109 (0)
2005–2014 Ливерпүүл 285 (0)
2013–2014Наполи (зээл) 30 (0)
2014–2015 Бавари Мюнхен 3 (0)
2015–2018 Наполи 111 (0)
2018–2020 Милан 5 (0)
2020Астон Вилла (зээл) 12 (0)
2020–2022 Лацио 44 (0)
2022–2024 Вильярреал 24 (0)
2024– Комо 8 (0)
Шигшээ баг
1998 Испани U15 6 (0)
1998–1999 Испани U16 9 (0)
1999 Испани U17 2 (0)
2000 Испани U18 2 (0)
2000–2003 Испани U21 20 (0)
2005–2018 Испани 36 (0)
Медалийн хураангуй
 Испани улсыг төлөөлөн
Хөлбөмбөгийн ДАШТ
Ялагч 2010 Өмнөд Африк
УЕФА Европын АШТ
Ялагч 2008 Австри–Швейцар
Ялагч 2012 Польш–Украин
УЕФА Европын U16 АШТ
Ялагч 1999 Чех
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд, сүүлд шинэчилсэн: 19:53, 2024 оны 12 сарын 15 (UTC)

Хосе Мануэль Рейна Паэс (Испани: José Manuel Reina Páez; 1982 оны наймдугаар сарын 31, Мадрид), Пепе РейнаИспанийн хөлбөмбөгчин, Италийн «Наполи» багийн хаалгач.

Эцэг — «Барселона» болон «Атлетико Мадрид» багуудын хаалгач асан Мигель Рейна

Түүний эцэг Мигел Рейна нь Барселона болон Атлетико Мадрид зэрэг багуудад тоглож байсан Европын шилдэг хаалгачдын нэг юм. Барселона багийн өсвөрийн багаас хөлбөмбөгчиний гараагаа эхлүүлсэн Рейна залуучуудын багт элсэн орж 2000-01 оны улирлаар Испаний хөлбөмбөгийн тэргүүн лиг болох Ла лигт анхны гарааг хийж байв. Улмаар Испанийн Вильярреал багт 2002-2005 оны хооронд тоглож байсан ч албан ёсны гэрээгээ энэ багтай 2004 онд байгуулж байсан байх юм. 2005 оноос нутаг нэгт дасгалжуулагч Рафэль Бенитезийн удирдлаган дор Ливерпүүл багт алба хаших болсон юм. 2006 онд Ливерпүүлд ирсэнээс хойшхи анхны томоохон тэмцээн «АХХ-ны цомын» тэмцээнд түрүүлсэн бол 2007 онд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд шалгарч эцгийнхээ амжилтыг давтсан ч Милан багт ялагдаж байсан билээ. Рейна Ливерпүүлийн түүхэн үзүүлэлтийг давтсан хаалгач бөгөөд Премьер лигийн шилдэг хаалгачид олгодон «Алтан бээлий» шагналыг дөрвөн удаа хүртсэн тоглогч юм.

Олон улсын гарааны хувьд Испанийн 17 наснаас доошхи насныхны шигшээ багаас шигшээ багийн гараагаа эхлүүлж, 1999 онд «17 наснаас доошхи насныхны Европын АШТ-д» түрүүлээд амжсан нэгэн юм. Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн хаалгач Икер Касильясийн нөөц хүч болон 2005 онд багтах болж 2006 оны ДАШТ-д гарааны бүрэлдэхүүнд багтан оролцож байсан бол олон улсын тэмцээний анхны томоохон түрүүгээ Евро 2008 тэмцээнд авч байсан ажээ. 2010 оны ДАШТ-д Испанийн багийн бүрэлдэхүүнд багтаж түрүүлсэн бөгөөд энэ үед тэрээр гараанд хараахан гарч амжаагүй юм.

  • Интертото цом: 2002/03, 2003/04

Испанийн далбаа Испанийн шигшээ

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 "Хөлбөмбөгийн ДАШТ Өмнөд Африк 2010: Тоглогчдын жагсаалт" (PDF). Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХБХ). 2010-06-04. p. 29. Эх хувилбараас (PDF) архивласан: 2010-06-16. Татаж авсан: 2013-09-13.
  2. "25. Пепе Рейна". Ливерпүүл. Эх хувилбараас архивласан: 2014-01-22. Татаж авсан: 2015-07-02.
Хөлбөмбөг

Энэ Испанийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.