Jump to content

Аарон Леннон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аарон Леннон
Аарон Леннон (2011)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Аарон Жастин Леннон[1]
Төрсөн огноо 1987 оны 4 сарын 16 (1987-04-16) (37 настай)[2]
Төрсөн газар Лидс, Англи
Өндөр 1.65 м[3]
Байрлал(ууд) Баруун жигүүрийн / Баруун довтлогч хагас хамгаалагч
Өсвөрийн баг
2001–2003 Лидс Юнайтед
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2003–2005 Лидс Юнайтед 38 (1)
2005–2015 Тоттенхэм Хотспур 266 (26)
2015Эвертон (зээлийн) 14 (2)
2015–2018 Эвертон 51 (5)
2018–2020 Бернли 46 (1)
2020–2021 Кайсериспор 36 (0)
2021–2022 Бернли 28 (2)
Нийт 479 (37)
Шигшээ баг
2003 Англи U17 1 (0)
2004–2006 Англи U19 15 (0)
2005–2008 Англи U21 5 (0)
2006–2007 Англи B 2 (0)
2006–2013 Англи 21 (0)
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Аарон Жастин Леннон (Англи: Aaron Justin Lennon; 1987 оны дөрөвдүгээр сарын 16, Лидс, Чэплтаун) — Английн хөлбөмбөгчин, «Эвертон» болон Английн шигшээн хагас хамгаалагч. Тэр Премьер лигийн хамгийн нуруу намтайд 165 см-ээр тооцогддог.[4]

«Лидс Юнайтедийн» 2001 оны элсэгч Леннон 16 нас 129 өдөртэйдөө үндсэн бүрэлдэхүүнд багтаж, 2003 оны наймдугаар сард «Уайт Харт Лейн» цэнгэлдэхэд «Тоттенхэм Хотспурийн» эсрэг (2:1) Премьер лигийн тоглолтонд анх гараалж байлаа.[5] «Лидс» санхүүгийн бэрхшээлээ давах зорилгоор Ленноныг 1 сая фунтээр «Тоттенхэм Хотспурт» 2005 оны зургаадугаар сарын 15-нд илгээжээ.[6] «Хотон шувуунуудын» өмнөөс сарын дараа буюу наймдугаар сард «Челсигийн» эсрэг анх гараалсан бол Премьер лигт 2006 оны гуравдугаар сарын 18-нд «Бирмингем Ситийн» эсрэг (2:0) «Сент-Эндрюс» цэнгэлдэхэд анх гараалжээ.[7] Леннон гэрээгээ 2007 оны нэгдүгээр сарын 8-нд таван жил хагасаар сунгав.[8]

2015 оны хоёрдугаар сарын 2-нд «Эвертонд» зээлэгдэв.[9]

Түүнийг Английн шигшээ 2006, 2010 оны ДАШТ-д оролцуулсан билээ.

  1. "2006 оны хөлбөмбөгийн ДАШТ Герман: Тоглогчдын жагсаалт: Англи" (PDF). ФИФА. 2014-03-21. p. 10. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-10.
  2. "Аарон Леннон: Тойм". ESPN. Татаж авсан: 2021-08-27.
  3. "Аарон Леннон: Тойм". Премьер лиг. Татаж авсан: 2017-12-10.
  4. "Statistics" (англи хэлээр). Premier League. Эх хувилбараас архивласан: 2011-11-27. Татаж авсан: 2015-05-12.
  5. TheFA.COM – Aaron Lennon
  6. "Lennon leaves Leeds for Spurs". RTE Sport. 15 June 2005. Татаж авсан: 20 June 2005.
  7. "Birmingham 0-2 Tottenham". ESPN Soccernet. 18 March 2006. Татаж авсан: 18 March 2006.[permanent dead link]
  8. "Lennon signs long-term Spurs deal", BBC Sport, 8 January 2007. Retrieved 1 September 2009.
  9. "Aaron Lennon: Everton sign Tottenham winger on loan". BBC Sport. 2 February 2015. Татаж авсан: 2 February 2015.
Хөлбөмбөг

Энэ Английн хөлбөмбөгчиний өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.