Шон Райт-Филлипс

Шон Райт-Филлипс

Райт-Филлипс Челсид, 2008 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрШон Кэмерон Райт-Филлипс[1]
Төрсөн огноо1981 оны 10 сарын 25 (1981-10-25) (42 настай)[1]
Төрсөн газарАнгли, Лондон, Гринвич
Өндөр1.66 м[2]
Байрлалжигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багКуинз Парк Рейнжерс
Дугаар11
Өсвөрийн баг
1993–1998Ноттингем Форест
1998–1999Манчестер Сити
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2005Манчестер Сити153(26)
2005–2008Челси81(4)
2008–2011Манчестер Сити64(9)
2011–Куинз Парк Рейнжерс62(1)
Шигшээ баг
2001–2002Англи (21-)6(1)
2004–2010Англи36(6)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 11.
† Гараа (Гоол).

Шон Кэмерон Райт-Филлипс (Англи: Shaun Cameron Wright-Phillips, 1981 оны аравдугаар сарын 25-нд төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Куинз Парк Рейнжерс багт тоглодог. Түүний эцэг 1991-98 оны Английн шигшээн довтлогчоор тоглож байсан Иан РайтБританий Эзэн хааны одонт бөгөөд Кристал Палас, Арсенал багуудын домогт тоглогч байсан төдийгүй телевиз, радиогийн спортын нэртэй тайлбарлагч бол дүү Брэдли нь Чарльтон Атлетик багийн тоглогч ажээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Ноттингемшир борогийн Уэст Бридфордын Ноттингем Форест багийн хүүхдийн сургуулийг 1998 онд төгссөнийхөө дараа Манчестер Сити багийн шууд элссэн Райт анхны гараагаа Бернли багийн эсрэг Лигийн цомын тэмцээнд 1999-2002 оны хооронд Ситид тоглож байсан Терри Күүкийн оронд сэлгээгээр тоглож байв.[3]

2005 оны долоодугаар сарын 17-нд Райт-Филлипс 21£ саяын гэрээгээр Челсид[4] таван жил тоглохоор ирсэн ба Премьер лигт тухайн жилээ түрүүлсэн байдаг байна.

Райт Челсигийн бүрэлдэхүүнд, 2008 онд.

2008 оны наймдугаар сарын 28-нд Райт хуучин багтаа дөрвөн жилийн гэрээг 8.5 сая фунтээр байгуулан эргэн ирсэн түүхтэй.[5][6]

2011 оны наймдугаар сарын 31-нд Райт-Филлипс Куинз Парк Рейнжерс багтай гэрээ байгуулсан.[7]

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Райт-Филлипс Английн нэрийн өмнөөс анхны гараагаа Украйны эсрэг 2004 оны наймдугаар сарын 18-нд Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд хийж анхны гоолоо ч оруулж байв.

Тэрээр 2006 оны ДАШТ болон Евро-2008 тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөөх тоглолтуудад хангалттай сайн тоглож байсан хэдий ч аль алинд нь аз дутаж байсан бөгөөд улмаар 2010 оны зургаадугаар сарын 1-нд 2010 оны ДАШТ-д шигшээ багийн төлөөлөн оролцох 23 тоглогчын нэрсэд багтан Өмнөд Африкийг зорьж байжээ. 2011 онд шигшээгээс зодог тайлсан.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Манчестер Сити

Челси

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 679. ISBN 1-85291-665-6.
  2. "Premier League Player Profile". Premier League. Archived from the original on 2 Аравдугаар сар 2012. Retrieved 19 April 2011.
  3. Buckley, Andy (2000). Blue Moon Rising: The Fall and Rise of Manchester City. Bury: Milo. p. 194. ISBN 0-9530847-4-4. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  4. "Wright-Phillips signs for Chelsea". BBC. 2005-07-18. Retrieved 2009-01-28.
  5. Jacob, Gary (2008-08-28). "Shaun Wright-Phillips re-signs for Manchester City". London: The Times. Retrieved 2008-08-28.
  6. "Man City re-sign Wright-Phillips". BBC Sport. 2008-08-28. Retrieved 2008-08-28.
  7. "QPR sign Shaun Wright-Phillips from Manchester City". BBC Sport. 31 August 2011. Retrieved 1 September 2011.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шон Райт-Филлипс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан