Jump to content

Жо Харт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жо Харт

Харт Английн шигшээд (Евро-2012).
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЧарльз Жозеф Жон Харт[1]
Төрсөн огноо1987 оны 4 сарын 19 (1987-04-19) (37 настай)
Төрсөн газарАнгли, Шрусбери
Өндөр1.96 м[2][3]
БайрлалХаалгач
Багийн мэдээлэл
Одоогийн багМанчестер Сити
Дугаар1
Өсвөрийн баг
2002–2003Шрусбери Таун
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2006Шрусбери Таун54(0)
2006–Манчестер Сити173(0)
2007Транмир Роверс
(зээл)
6(0)
2007Блэкпүүл
(зээл)
5(0)
2009–2010Бирмингем Сити
(зээл)
36(0)
Шигшээ баг
2005–2006Англи (19-)6(0)
2007–2009Англи (21-)21(0)
2008–Англи39(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 10 сарын 27.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 5

Чарльз Жозеф Жон Харт[4] (Англи: Charles Joseph John Hart, 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн) буюу Жо Харт (Англи: Joe Hart) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер Сити болон Английн шигшээн хаалгач юм.

Харт 2010 оны есдүгээр сард шигшээ багийн бүрэлдэхүүнд томоохон тэмцээний анхны гараагаа хийхдээ Английн тэргүүн хаалгач болохоо харуулсан гэх ба Английн хөгжөөн дэмжигчдийн талархалыг хүлээгээд буй. 2010 онд Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны «Оны шилдэг залуу тоглогчийн» номинацид нэр дэвшиж Манчестер Сити багийн анд Жеймс Милнерт ялагдаж байв. Харин тэрээр 2009-10 оны Премьер лигийн «Оны шилдэг хаалгачын» санал асуулгад ялалт байгуулж байсан нь бий.

Дээр дурдсаны дагуу Хартыг шигшээ багийн түүхэнд цахиур хагалж болох хаалгач гэснийг тодотговол, өдгөө цагийн дэлхийн шилдэг залуу хаалгачдын нэг[5] хэмээн түүнийг Дэлхийн цомд түрүүлж байсан хаалгачид болох Английн Гордон Бэнкс[6] Италийн Жанлуижи Буффон[7] болон Испанийн Икер Касильяс нар дүгнэсэн нь бий.[8]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр төрсөн нутгийнхаа Шрусбери Таун багаас 2003 онд хөлбөмбөгчний замналаа эхлүүлэн 2006 оныг хүртэл тогложээ. Тус багт 2005–06 оны улиралд 46 тоглолтонд оролцож 55 оновчтой довтолгоог тасалж байсан амжилтыг үзүүлсэн байна. 2006 онд Манчестер Сити багт элсчээ. Улмаар 2006 оны аравдугаар сарын 14-нд Премьер лигийн Шеффилд Юнайтед багтай хийсэн тоглолтонд анхны гараагаа хийж, тус тоглолтонд үүргээ гүйцэтгэн гоолгүйгээр тэнцэж байв.

Харт Бирмингем Сити багийн бүрэлдэхүүнд.

2007 оны нэгдүгээр сард Харт сарын хугацаатайгаар Нэгдүгээр лигийн Транмир Роверс багт зээллэгээр очсон ба 6 тоглолтонд оролцож 8 гоолыг хаалгандаа алдсан байх юм.

Улмаар Блэкпүүл багт 2007 оны дөрөвдүгээр сард зээллэгээр очин тогложээ.

Зээллэгээр амжилттай тоглосон Хартыг Манчестер Ситид эргэн ирэхэд тухайн үеийн дасгалжуулагч Свен-Ёран Эрикссон багийн нэгдүгээр хаалгачаар тоглуулах болсон ба "авъяасаа" нээн таниулах болсон залуу хаалгачыг[9] 2008 оны зургаадугаар сарын 1-нд Английн шигшээ Тринадад ба Тобагогийн шигшээгийн эсрэг тоглолтонд дуудан тоглуулсан түүхтэй.

Манчестер Сити багт 2009 оны нэгдүгээр сард ирсэн Шей Гивен нэгдүгээр хаалгач болсонтой холбогдон Хартын гараанд гарах боломж хязгаарлагдмал болж ирсэн байна. Энэ үед Бирмингем Сити багийн удирдлагууд хүнд байдалд ороод байсан багаа лиг өндөрлөхөөс өмнө тогтоож барихын тулд хаалгач авч тоглуулахаар Манчестер Ситид хандан Хаартыг зээллэгээр авч тоглуулах болсон байна.[10] Зээллэгээр ирсэнээс нь хойш Бирмингем 12 тоглолт дараалан хожигдол амсалгүй тоглосоор[11][12] дээд лигтээ тогтсон юм.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Манчестер Сити
Хувийн
  • Премьер лигийн алтан бээлий (3): 2010-11 , 2011-12, 2012-13
  • Премьер лигийн бэлгэдлийн баг (2): 2009-10 , 2011-12
  • Бирмингем Ситигийн шилдэг тоглогч (1): 2009-10
  • Манчестер Ситигийн шилдэг тоглогч (1): 2010-11

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Hugman, Barry, ed. (2005). The PFA Footballers' Who's Who 2005/2006. Queen Anne Press. p. 180. ISBN 978-1-85291-662-6.
  2. "Players: Goalkeepers: Joe Hart". Manchester City F.C. Archived from the original on 10 Хоёрдугаар сар 2014. Retrieved 20 November 2013.
  3. "Player profile: Joe Hart". Premier League. Archived from the original on 19 Арван нэгдүгээр сар 2013. Retrieved 20 November 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. Hugman, Barry, ed. (2005). The PFA Footballers' Who's Who 2005/2006. Queen Anne Press. p. 180. ISBN 978-1-85291-662-1. {{cite book}}: Check |isbn= value: checksum (help)
  5. "Top Ten: Young Goalkeepers". http://blog.sport.co.uk. 23 July 2010. Archived from the original on 12 Наймдугаар сар 2011. Retrieved 4 September 2010. {{cite web}}: External link in |publisher= (help)
  6. "JOE HART SHOULD BE KEEPER FOR NEXT 20 YEARS- GORDON BANKS". Daily Express. 5 September 2010. Retrieved 5 September 2010.
  7. "Buffon backing Man City keeper Hart to become best in world". tribalfootball.com. 22 August 2010. Archived from the original on 25 Наймдугаар сар 2010. Retrieved 4 September 2010.
  8. "Real Madrid's Iker Casillas: Manchester City's Joe Hart Would Be Perfect For Manchester United". 20 September 2010. Retrieved 20 September 2010.
  9. Sky Sports – Eriksson backing for Hart
  10. "Brum to take Hart". The Sun. 12 June 2007. Retrieved 2009-07-05.
  11. "McLeish proud of Blues". Sky Sports. 9 January 2010. Retrieved 2010-02-28.
  12. Tyler, Martin (12 January 2010). "The cold rush". Sky Sports. Retrieved 2010-02-01.

Холбоос[засварлах | кодоор засварлах]