Энди Кэрролл
![]() | ||
![]() | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Эндрю Томас Кэрролл | |
Мэндэлсэн | 1989 оны 1 сарын 6 Англи, Гейтсхед | |
Иргэншил | ![]() | |
Өндөр | 191 см | |
Жин | 83 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | ![]() | |
Дугаар | 9 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
2005—2006 | ![]() | |
Багийн замнал* | ||
2006—2011 | ![]() |
80 (31) |
2007—2008 | → ![]() |
11 (1) |
2011—2013 | ![]() |
44 (8) |
2012—2013 | → ![]() |
24 (7) |
2013— | ![]() |
15 (2) |
Шигшээ** | ||
2007—2008 | ![]() |
8 (4) |
2009—2010 | ![]() |
5 (2) |
2010— | ![]() |
9 (2) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 5 сарын 11-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Эндрю Томас «Энди» Кэрролл (Англи: Andrew Thomas Carroll; 1989 оны нэгдүгээр сарын 6-нд Гейтсхед хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд «Вест Хэм Юнайтед» болон Английн шигшээн довтлогч юм.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Ньюкасл Юнайтед[засварлах | кодоор засварлах]
Кэрролл Английн зүүн хойд нутгийн Тайн ба Уир метрополитаны «Гейтсхед» хэмээх бага хотод төрж өссөн бөгөөд тэндхийн «Брайтон Авеню» хэмээх бага сургууль болон «Жозеф Свэний дунд сургуулийг» дүүргэжээ.[1] Кэрролл 2006 оны арваннэгдүгээр сарын 2-нд «УЕФА цомын» тэмцээний Италийн Палермо, Ньюкасл Юнайтед багийн тоглолтонд Ньюкаслын гараанд сэлгээгээр гарч тоглон анхны гараагаа 18 нас хүрэх гэж байхдаа хийсэн байна.[2]
2007 оны нэгдүгээр сарын 17-нд «АХХ-ны цомын» тэмцээнд Бирмингем Сити багт 5-1 харьцаагаар талбай дээрээ хожигдсон тоглолтонд үндсэн цагийн сүүлийн 10 минутанд сэлгээгээр орж ирэн Английн цомын дарийн утааг үнэрлэсэн байх юм.[3] Харин хоёрдугаар сарын 25-нд Премьер лигийн анхны тоглолтоо 87 дахь минутанд мөн адил сэлгээгээр талбай дээр гарч Уиган Атлетик багийн ахархан хугацаанд чамгүй сайн тоглолт үзүүлэн анхны гоолоо оруулах байсан ч хаалгач Жон Филан түүнд саад болсон гэдэг.[4]
2007 онд Кэрроллийг сайн тоглогч болох ирээдүй байгааг нь үнэлэн зүүн-хойд нутгийнхны хөлбөмбөгийн холбооноос жил бүр олгодог «Wor Jackie Milburn Trophy» шагналыг хүртээжээ.
2007 оны зургаадугаар сарын 29-ний нөхөрсөг тоглолт, Кэрролл анхны гоолоо Италийн Ювентус багийн Жанлуижи Буффоны хаалганд оруулсан нь томоохон ирээдүй хүлээж байгааг харуулсан агшин байв.[5]
Престон Норт Энд[засварлах | кодоор засварлах]
2007 оны наймдугаар сарын 14-нд доод дивизийн Престон Норт Энд багтай гэрээ байгуулан зургаан сар хүчин зүтгэх болж «Лигийн цомын» тэмцээнд анх удаагаа оролцов. Лигийн АШТ-ний анхны гоолоо тухайн оны арваннэгдүгээр сарын 6-нд хийж байсан бол хоёр сарын өмнө тэрээр анхныхаа улаан хуудсаар торгуулсан байна.[6]
Ньюкасл Юнайтед[засварлах | кодоор засварлах]
2008 оны нэгдүгээр сарын 1-нд Ньюкасл Юнайтедад эргэн ирж улирлыг нөөц суудалд суусаар өнгөрөөжээ. 2008-09 оны улиралын туршид Кэрролл 16 тоглолтонд оролцож 3 гоол оруулсан амжилтыг үзүүлэн багийн шилдэгүүд болох Майкл Оуэн, Марк Видука, Кевин Нолан, Дэмьен Дафф нартай мөр зэрэгцэн тоглосон ч 2009-10 оны улиралд баг нь доод дивизэд тоглохоор болсон юм.
2009 оны гуравдугаар сарын 12-нд Кэрролл Ньюкаслтай байгуулсан гэрээгээ гурван жилээр 2013 оныг хүртэл сунгасан байна.
2009-10 оны улирал, багийн дасгалжуулагч Крис Хьютоны удирдлаган дор нутаг нэгт Шола Амеобигийн хамт довтлогооны бүсэд Ньюкаслийн домог Алан Ширер, Жекки Милбурн, Энди Коул болон Малкольм Макдональд нарын өмсөж байсан 9 дугаарын өмсгөлтэйгөөр Кэрролл тун сайн тоглолтыг үзүүлэн улирлын туршид 19 гоол оруулсан амжилтаараа багийнхаа мэргэн бууч болсон юм.
2010 оны наймдугаар сарын 22, Ньюкаслын Астон Вилла багтай хийсэн 2010-11 оны улирлын лигийн анхны тоглолтонд Кэрролл анхны «хэт-трикээ» хийсэн бөгөөд улирлын хоёрдахь тоглолтонд Вулверхэмптон Уондерерс багийн хаалганд тэнцээний гоолыг оруулсан юм.[7]
Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд түүний тоглолтын хэв маягийг Алан Ширер[8][9], Питер Крауч[10] нарын тоглолтын хэв маягтай адилтган үздэг ажээ.
Ливерпүүл[засварлах | кодоор засварлах]
2011 оны нэгдүгээр сарын 31-нд Ливерпүүл багт 35 сая фунтын гэрээгээр[11][12] ирж өмнөх довтлогч асан Фернандо Торресын 9 дугаарын өмсгөлийг зүүн тоглох болсон юм.[13] Кэрролл 2011 оны гуравдугаар сарын 6-нд анхны гараагаа[14] 3-1 харьцаагаар гайхамшигт ялалт байгуулсан Манчестер Юнайтед багийн эсрэг тоглолтонд сэлгээгээр хийсэн бол 4 сарын 11-нд анхны гоолоо 3-0 харьцаагаар Манчестер Сити багийг талбай дээрээ буулган авсан тоглолтонд оруулсан ажээ.[15][16]
Вест Хэм[засварлах | кодоор засварлах]
2012 оны наймдугаар сарын 30-нд «Вест Хэмд» зээлээр ирээд 2013 тавдугаар сарын 21-нд 15 сая фунтээр бүрэн элссэн.
Амжилт[засварлах | кодоор засварлах]
- Чемпионшипийн түрүү: 2009/10
- Лигийн цомын эзэн: 2012
- Хувийн
- Трофей Wor Jackie Milburn: 2007
- Лигийн АШТ-ий бэлгэдлийн баг (ПФА) 2009/10
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Andy Carroll Player Profile". nufc.com. Archived from the original on Нэгдүгээр сар 31, 2010. Retrieved July 31, 2007.
- ↑ "Palermo (a) UEFA Cup Group Stage Game 2". nufc.com. Retrieved November 2, 2006.
- ↑ "Newcastle 1-5 Birmingham". BBC Sport. Retrieved January 17, 2007.
- ↑ "Wigan 1-0 Newcastle". BBC Sport. Retrieved February 25, 2007.
- ↑ "Buffon hails Magpies starlet". Sky Sports. Retrieved July 31, 2007.
- ↑ "Preston 1-1 Leicester". BBC Sport. 6 November 2007. Retrieved 17 September 2009.
- ↑ [1]
- ↑ "Andy Carroll shows shades of Alan Shearer for Newcastle United". London: The Guardian. 21 September 2009. Retrieved 25 April 2010.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "Local hero Carroll delighted to emulate Shearer". The Northern Echo. 12 January 2009.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "Hughton: We already have a class striker". The Northern Echo. 28 April 2010.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "Newcastle turn down Liverpool's £30m bid for Andy Carroll". The Telegraph. 31 January 2011. Retrieved 31 March 2011.
- ↑ "Liverpool sign Andy Carroll from Newcastle". BBC Sport. 31 January 2011. Retrieved 2 February 2011.
- ↑ Torres makes record move from Liverpool to Chelsea BBC Sport, 31 January 2011
- ↑ "Kuyt derails bid for 19th title". ESPN Soccernet. 6 March 2011. Archived from the original on 9 Гуравдугаар сар 2011. Retrieved 7 March 2011.
- ↑ "Liverpool 3 - 0 Man City". BBC News. 11 April 2011.
- ↑ http://soccernet.espn.go.com/gamecast?id=293187&cc=5901
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл болон мэдээллүүд - LiverBird.ru (орос.)
- Профайл - LFCHistory.net (англ.)
- Профайл - «Ньюкасл» (англ.)
- Энди Кэрролл - Soccerbase
Вест Хэм Юнайтед — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
2 Рид • 2 Крессуэлл • 4 Нолан (а) • 5 Томкинс • 7 Жарвис • 8 Куяте • 9 Кэрролл • 11 Даунинг • 12 Нене • 13 Адриан (х) • 15 Сако • 16 Нобл • 17 О'Брайен • 18 Женкинсон • 19 Коллинз • 20 Демель • 21 Амальфитано • 22 Яаскеляйнен (х) • 23 Пойет • 24 Коул • 30 Сонг • 31 Валенсиа • 32 Бёрк • 33 Поттс • 36 Ли • 37 Чемберс • Дасгалжуулагч: Сэм Эллардайс |
Англи улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
![]() |
1 Харт (х) • 2 Жонсон • 3 Коул • 4 Жерард (а) • 5 Келли • 6 Терри • 7 Уолкотт • 8 Хендерсон • 9 Кэрролл • 10 Рүүни • 11 Янг • 12 Бэйнс • 13 Грин (х) • 14 Жонс • 15 Лескотт • 16 Милнер • 17 Паркер • 18 Жагелка • 19 Даунинг • 20 Окслэйд-Чемберлен • 21 Дефо • 22 Уэлбек • 23 Батленд (х) • дасгалжуулагч: Рой Хожсон |