Юсси Яаскеляйнен

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Юсси Яаскеляйнен
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Юсси Альберт Яаскеляйнен
Мэндэлсэн 1975 оны 4 сарын 19
Финланд, Миккели
Иргэншил Финландын далбаа Финланд
Өндөр 193 см
Жин 81 кг
Байрлал хаалгач
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Вест Хэм Юнайтед
Дугаар 22
Тоглогчийн замнал
Багийн замнал*
1992—1995 Финландын далбаа МП 64 (-97)
1996—1997 Финландын далбаа ВПС 54 (-55)
1997—2012 Английн далбаа Болтон Уондерерс 476 (-765)
2012—2014 Английн далбаа Вест Хэм Юнайтед 56 (-89)
Шигшээ**
1998—2010 Финландын далбаа Финланд 56 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 6 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Юсси Альберт Яаскеляйнен (финээр Jussi Albert Jääskeläinen; 1975 оны дөрөвдүгээр сарын 19-нд Миккели хотод төрсөн) — Финландын хөлбөмбөгийн хаалгач бөгөөд 1998-2010 онд Финландын шигшээд тоглодог байв.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Зүүн Өмнөд Финландын Миккелин хэмээх хотод төрсөн Яаскеляйнен нутгийнхаа Миккелин Паллоилият багаас мэргэжлийн тоглогчийн замналаа 1992 онд эхлүүлж 1996-1997 оныг хүртэл Ваасан Паллосеура багт тоглож байв. 1997 онд Болтон Уондерерс ирсэн даруйдаа гарааны үндсэн бүрэлдэхүүнд багтсан ч гэмтэл бэртлийн улмаас удаан хугацааны турш талбай дээр гараагүй юм. 2000-01 оны улиралд талбайдаа эргэн ирсэн Яаскеляйнен дараа улирал нь Премьер лигийн тэргүүн ивээн тэтгэгчийн нэрэмжит Оны шилдэг хаалгач шагналын эзэн болж байв. Түүнийг эгнээндээ элсүүлэх хүсэлтэй Арсенал, Реал Мадрид, Манчестер Юнайтед болон Милан багууд байсан ба Голландын мэргэн бууч Рүүд ван Нистелройгийн кареер дахь анхны торгуулийн цохилтыг хааж байсан тохиолдол бий.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Яаскеляйнен Финландын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гараагаа 1998 оны гуравдугаар сарын 25-нд Мальтагийн шигшээ багийн эсрэг хийж байсан ба Антти Ниемийн дараагийн буюу Финландын хоёрдугаар хаалгачаар тоглож байгаад 2005 онд улсынхаа тэргүүн хаалгач болсон билээ.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Финландын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Загвар:Финландын оны шилдэг хөлбөмбөгчин