Jump to content

Самир Насри

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Самир Насри
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСамир Насри[1]
Өндөр1.78 м (5 фут 10 инч) [2]
БайрлалДовтлох чиглэлийн
хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиМанчестер сити
Дугаар8
Өсвөрийн баг
1993–1996ФранцРенн Мирабо
1996–2004ФранцМарсель
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2008ФранцМарсель121(11)
2008–2011АнглиАрсенал86(18)
2011АнглиМанчестер сити62(8)
Шигшээ баг
2002–2003ФранцФранцын шигшээ баг
(16-гаас доош нас)
16(8)
2003–2004ФранцФранцын шигшээ баг
(17-гоос доош нас)
16(6)
2004–2005ФранцФранцын шигшээ баг
(18-аас доош нас)
4(0)
2005–2006ФранцФранцын шигшээ баг
(19-өөс доош нас)
10(5)
2006–2007ФранцФранцын шигшээ баг
(21-ээс доош нас)
4(0)
2007–ФранцФранц41(5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 22:21, 2013 оны 9 сарын 23 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 22:21, 2013 оны 9 сарын 23 (UTC)

Самир Насри (Араб: سمير نصري) нь Алжир гаралтай[3][4] Францын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер сити баг болон Францын шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.

Марселийн өсвөрийн багаас жигүүрийн довтлогчоор бэлтгэгдэн гарсан Насри Арсеналийн бүрэлдэхүүнд ирсэнээс хойш багийн ахлагч Цеск Фабрегасын эзгүй байх үеүүдэд төвийн хагас хамгаалагчийн байрлалд нилээд дадсан байх юм. Марсель багт байх үеэсээ өөрийн тоглолтын ур чадвараа илтэд таниулж чадсан Насриг Францчууд хөлбөмбөгийн домог Зинедин Зидантайгаа зүйрлэн хүндэтгэдэг юм.[5][6]

Насри Марсельд

Самир Насри хөлбөмбөгийн замналаа 9 настайдаа Марсель багийн хүүхдийн багт элсэн орсноор эхлүүлж байжээ. 16 настайгаасаа эхлэн Марсель клубын үндсэн багт бэлтгэх хийх болсон түүнийг 2004-05 оны зуны солилцоо наймааны цонхоор Арсенал, Челси, Ливэрпүүл гэм мэт английн томоохон багууд багтаа нэгтгэхээр сонирхож байсан боловч Насри Марсель багтайгаа гэрээ байгуулан тоглох болсон байдаг. Тэрээр Марсель багийн төлөөх анхны тоглолтоо 2004 оны 9 сарын 12-нд Сошо багийн эсрэг тоглолтод Бруно Шейругаар сэлгэгдэн хийсэн бөгөөд уг тоглолтод Марсель 2-0 харьцаагаар ялж байжээ. 10 сарыэ 17-нд Сент-Этьен багтай 1-1 харьцаагаар тэнцсэн тоглолтод Насри анх удаагаа гарааны тоглогчоор гарч тоглосон байна. 2004-05 оны улиралын өвлийн завсарлагааны дараах эхний тоглолтод Насри Лилль багийн эсрэг эсрэг Марсель багийн төлөөх анхны гоолоо оруулсан бөгөөд уг тоглолтод Марсель 2-1 харьцаагаар хожиж байжээ. Уг улиралд Насри нийт 25 тоглолтод оролцож 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр улиралыг дуусгасан байна.

2005-06 оны улиралд Марсель багт Жибриль Сиссе, Фрэнк Рибери нарын довтолгооны тоглогчид ирснээр гарааны эрхийн төлөөх тэмцэл ширүүн болж байв. УЕФА-гийн цом (10 тоглолт, гоол оруулаагүй) болон Интертотогийн цомд (нэг тоглолт; нэг гоол) тус тус тоглосон байна. 2006/2007 оны улиралд тэргүүн лигийн анхны гоолоо 2007 оны дөрөвдүгээр сарын 29-нд Сошо Монбельяр багийн хаалганд оруулж, баг нь 4–2 харьцаагаар ялалт байгуулав. Энэ ялалтын ачаар Марсель хүснэгтийн дөрөвдүгээр байраар шалгаран Аваргуудын лигийн эрхээ авч байв.

2007 оны тавдугаар сарын 20-нд Насри «Францын тэргүүн лигийн Оны шилдэг залуу тоглогчын»[7] шагналыг тухайн үеүүдэд Ренн багт тоглож байсан довтлогч Жимми Бриан болон Лион багийн Карим Бензема нарыг ардаа орхин тодорч байв.

Насри Арсеналийн булангийн цохилтыг гүйцэтгэх гэж буй нь.

Насриг Премьер лигийн Арсенал баг Реал Мадрид, Интер Милан багуудаас өрсөн 12.5 сая фунт стерлингийн гэрээг дөрвөн жилээр байгуулан Марсель багаас худалдан авч байв. Насри Премьер лигийн анхны гоолоо 2008 оны наймдугаар сарын 16-нд анхны гарааны үеэрээ буюу Вест Бромвич Альбион багийн хаалганд оруулсан юм.[8] 2008/2009 оны улирлын гурав дахь гоолоо Насри Эвертон багийг 3–1 харьцаагаар хожсон 2008 оны аравдугаар сарын 18-ны өдрийн тоглолтонд оруулсан бол арваннэгдүгээр сарын 8-нд Манчестер Юнайтед багийг 2-1 харьцаагаар хожсон тоглолтонд багтаа хожлын хоёр гоолыг авчирч байсан байна.[9] Ийн тоглосоор тэрээр Арсенал дахь анхны улирлаа 7 гоол оруулж, 5 ашигтай дамжуулалт хийсэн гэх амжилтыг үзүүлж байв.

2010 оны арванхоёрдугаар сарын 13-нд Насри Францын хөлбөмбөгийн холбооноос «Оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг» Челси багийн хагас хамгаалагч Флоран Малуда болон Лион багийн хаалгач Юго Льорис нартай өрсөлдөн хүртсэн билээ. Арсеналд тоглож байсан Франц тоглогчдоос уг шагналын эзнээр Тьерри Анри 2006 онд нэрлэгдэж байв.[6]

Насри (зүүн) болон Сэрхио Агуэронар

2011 оны 8 сарын 11-нд Самир Насри Манчестер Сити багтай нэгдэх болсноо албан ёсоор зарлажээ. Манчестер Сити баг түүнийг 25 сая фунтээр худалдан авсан бөгөөд 4 жилийн гэрээг түүнтэй байгуулжээ.Тэрээр багийнхаа төлөөх анхныхаа тоглолтыг 8-р сарын 28-нд Тоттенхэм багийн эсрэг хийж байжээ.

Шигшээ багийн гоолууд

[засварлах | кодоор засварлах]
#ХэзээХаанаӨрсөлдөгчТооны харьцааҮр дүнТэмцээн
1.2007 оны 6 сарын 6Аббе-Дешам, Осер, Франц Гүрж
1–0
1–0
2008 оны ЕАШТ-ий .сон
2.2007 оны 11 сарын 16Стад де Франс, Парис, Франц Марокко
2–1
2–2
Нөхөрсөг тоглолт
3.2011 оны 10 сарын 11Стад де Франс, Парис, Франц Босни ба Херцеговин
1–1
1–1
2012 оны ЕАШТ-ий .сон
4.2012 оны 6 сарын 12Донбасс Арена, Донецк, Украйн Англи
1–1
1–1
ЕВРО 2012
5.2013 оны 9 сарын 13Төв цэнгэлдэх хүрээлэн, Гомель, Беларусь Беларусь
2–3
2–4
2012 оны ДАШТ-ий .сон
2013 оны 9 сарын 13ны байдлаар
2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар.[10]
Баг Улирал Лиг Цом[11][12] Европ
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Марсель 2004–05 2411000251
2005–06 30150141492
2006–07 3737060503
2007–08 3064080426
Бүгд 1211117028116612
Арсенал 2008–09 29650101447
2009–10 2622063345
2010–11 301083824615
2011–12 10000010
Бүгд 861815324612527
Манчестер сити 2011–12 3155190456
2012–13 2723261385
2013–14 34753714611
2014–15 2423061333
2015–16 71001081
Бүгд 1231716629317026
Нийт 33046489811046165
2012 оны зургаадугаар сарын 23-ний байдлаар.[13]
Шигшээ багУлиралГарааГоол
Франц 2006–0731
2007–0891
2008–0930
2009–1000
2010–1140
2010–1170
2011–12132
2012–1300
2013–1461
Бүгд415

Франц Марсель

АнглиМанчестер сити

Франц Франц

Насригийн найз бүсгүй нь Францын теннисчин Татьяна Головин юм.[14]

  1. "Statistics". Premier League. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-02-18. Татаж авсан: 2010-03-10.
  2. "Samir Nasri Profile". ESPN. Эх хувилбараас архивласан: 30 Есдүгээр сар 2008. Татаж авсан: 10 March 2010.
  3. "Vu sur LCM : La Gavotte-Peyret réagit au départ de Nasri". La Provence. Татаж авсан: 2010-04-27. [үхмэл линк]
  4. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2007-05-21. Татаж авсан: 2011-01-05.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. Doyle, Paul (23 March 2007). "Samir Nasri: the new Zidane?". London: The Guardian. Татаж авсан: 3 June 2010.
  6. 1 2 "Nasri, numéro 1 à 23 ans" (French хэлээр). France Football. 13 December 2010. Татаж авсан: 13 December 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Samir Nasri won Young Player of the Year at Sports Illustrated[permanent dead link], sportsillustrated.cnn.com. Retrieved 31 October 2008.
  8. Fletcher, Paul (16 August 2008). "Arsenal 1–0 West Brom". BBC. Татаж авсан: 2 September 2009.
  9. Aikman, Richard (8 November 2008). "Nasri double reignites Arsenal's title challenge at expense of misfiring United". London: Guardian.co.uk.
  10. Statistics (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт), soccernet.espn.go.com. Retrieved October 30, 2008.
  11. Францын цом áîëîí Францын лигийн цом.
  12. Английн цом, Лигийн цом болон Коммунити Шиелд.
  13. Statistics (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт), soccernet.espn.go.com. Retrieved April 23, 2012.
  14. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2010-10-13. Татаж авсан: 2011-01-05.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
 Commons: Самир Насри – Викимедиа зураг, бичлэг, дууны сан