Матьё Дебюши

Матьё Дебюши
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМатьё Дебюши[1]
Төрсөн огноо1985 оны 7 сарын 29 (1985-07-29) (37 настай)
Төрсөн газарФранц, Фретен
Өндөр1.77 м
Байрлаларын баруун цэвэрлэгч
Багийн мэдээлэл
Одоогийн багАрсенал
Дугаар2
Өсвөрийн баг
1993–2003Лилль
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2013Лилль233(16)
2013–2014Ньюкасл Юнайтед43(1)
2014–Арсенал0(0)
Шигшээ баг
2011–Франц25(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 4

Матьё Дебюши (франц. Mathieu Debuchy, 1985 оны долоодугаар сарын 28-нд Фретен хотод төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд английн Арсенал болон Францын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Матьё Лиллийн өсвөрийн бүлэгт арван жил хичээллэжээ. 2003 онд Лилльтэй гэрээлж, лигийн 2004 оны нэгдүгээр сарын 31-нд болсон Мец, Лиллийн тоглолтонд анхны гараагаа бүтэн тогложээ.[2][3] 2004-2005 онд 2 дугаартайгаар лигийн 19 тоглолтонд 3 гоол оруулав. Түүний анхны гоол Бордотой тоглоход орсон. Гарааны тоглогч Матьё 2006 оны гуравдугаар сарын 26-ны Страсбуртай тулахад өвдгөндөө бэртэл авсанаас хойш зургаан сар талбайд гараагүй билээ.

Дебюши 2013 оны нэгдүгээр сарын 4-нд английн премьер лигийн Ньюкасл Юнайтед багтай таван жил хагасаар гэрээлэв.[4] 2013 оны долоодугаар сарын 30-нд Сент Миррений хаалганд эхний 26 минутанд гоолдож, бэлэгшээлээ бодон дугаараа 26 болгов.

2014 оны долоодугаар сарын 17-нд Арсенал түүнийг 2 дугаартайгаар танилцуулсан ба ойролцоогоор 12 сая фунт[5] Ньюкаслад төлсөн ажээ.[6]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Дебюши шигшээдээ сайн тоглодог. 2011 оны аравдугаар сарын 7-нд Стад де Франс цэнгэлдэхэд Албанитай нөхөрсөг тоглоход эхний тоглолтондоо оролцож байв.[7] Түүнээс хойш 2012 оны ЕАШТ-ий болон 2014 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтуудад оролцсон.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Лилль
Хувийн
  • Францын лигийн бэлгэдлийн багт нэрлэгдсэн: 2011–12

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14", Premier League, 16 August 2013. 17 August 2013-нд авсан. 
  2. Mathieu Debuchy. L'Équipe. the original on 2012-08-15-с архивлагдсан.
  3. Match Stats. FC Metz - LOSC Lille Métropole. Ligue 1. the original on 2012-08-15-с архивлагдсан.
  4. Newcastle Complete Debuchy Signing. Newcastle United FC.
  5. "Arsenal complete transfer of Mathieu Debuchy from Newcastle United for £12 million", The Telegraph, 17 July 2014. 17 July 2014-нд авсан. 
  6. Arsenal complete Mathieu Debuchy signing. Arsenal (17 July 2014). 17 July 2014-д хандсан.
  7. Сборная Франции разобралась с албанцами. Евро-Футбол. the original on 2012-08-15-с архивлагдсан.

Холбоос[засварлах | кодоор засварлах]