Jump to content

Томаш Росицкий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Томаш Росицкий
Росицкий 2016 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Tomáš Rosický[1]
Төрсөн огноо 1980 оны 10 сарын 4 (1980-10-04) (45 настай)[2]
Төрсөн газар Прага, Чехословак
Өндөр 1.79 м[3]
Байрлал(ууд) Хагас хамгаалагч
Өсвөрийн баг
1986–1988 Компресори Прага
1988–1998 Спарта Прага
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1998–2001 Спарта Прага 41 (8)
2001–2006 Боруссиа Дортмунд 149 (20)
2006–2016 Арсенал 170 (19)
2016–2017 Спарта Прага 12 (1)
Нийт 372 (48)
Шигшээ баг
1995–1996 Чех U15 10 (0)
1996 Чех U16 12 (5)
1997–1998 Чех U17 16 (6)
1998–1999 Чех U18 9 (3)
1999 Чех U21 2 (0)
2000–2016 Чех 105 (23)
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Томаш Росицкий (Чех: Tomáš Rosický, 1980 оны аравдугаар сарын 4-нд төрсөн) нь Чехийн хөлбөмбөгчин бөгөөд Арсенал болон Чехийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.

Alt text
Росицкий Бирмингем Сити багтай Премьер лигийн тоглолт хийж буй нь.

Нэгэн цагт АС Спарта Прагд тоглож байсан аав Жири болон, Ширээний теннисний тамирчин ээж Эва нарын дундаас төрсөн. СКД Компресари Прагад хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд, ах Жиритэй цуг 1987 онд Спарта Прагд элссэн байна. 1999 оны 4 сарын 14нд 1.ФС Брюннтой хийсэн тоглолтод топ багтаа дебет хийж, 5 сарын 16нд ФК Жяблонек 97тай хийсэн тоглолтод лиг дебет хийж, дараагийн хоёр тоглолтод гараанд гарч тоглосон[4]. Дараагийн улирал олон удаа гараанд гарч тоглох боломж олдсоноос, 9 сарын 11-нд 7-0-оор СК Динамо Ческе-Будювайце багийг хожсон тоглолтод 2 гоол хийсэн бөгөөд энэ нь түүний анхны гоол байсан[4].

Росицкий 2001 онд Спарта Прага багаас Германы Бундеслигийн тухайн үедээ түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болон 14.5 сая еврогоор Боруссиа Дортмунд багт зарагдаж байв.[5] Дортмундад түргэн идээшиж үндсэн тоглолтоо үзүүлэх болсон түүнийг Реал Мадрид, Атлетико Мадрид, Тоттенхэм Хотспур, Челси болон Арсенал багууд онц сонирхож байсан ба хөлбөмбөгийн мэргэжилтэн, сонирхогчидоос Бяцхан Моцарт гэж талбай дээр тоглолт найруулдаг чадварлаг авъяасаа үнэлүүлж байсан байна.[6]

Улмаар 2006 оны тавдугаар сарын 23-нд Арсенал багтай урт хугацааны гэрээг 25 настайдаа байгуулсан юм.[5][7] Францын хагас хамгаалагч Робер Пиресийн өмнө нь эзэмшиж байсан 7 долоо дугаарын өмсгөлтэйгээр анхны гараагаа Хорватын Динамо Загреб багийг 3-0 харьцаагаар хожсон Аваргуудын лигийн тоглолтонд 2006 оны наймдугаар сарын 2-нд хийсэн[8] бол анхны гоолоо тухайн оны есдүгээр сарын 13-нд Хамбург багийг 2-1 харьцаагаар хожсон Аваргуудын лигийн тоглолтонд хийсэн байдаг байна.[9]

2011 оны аравдугаар сарын 16-нд Росицкий Сандерлэнд багийг 2-1 харьцаагаар хожсон Премьер лигийн тоглолтонд гоолын дамжуулалтыг Робин ван Персид эхний 28 секундэд өгч лигийн хамгийн богино хугацаанд орсон гоолоор нэрлэгдсэн билээ.

19 настайдаа шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан Ирландын шигшээ багийн эсрэг анх тоглож байв. 2000, 2004 оны ЕАШТ-үүд болон 2006 оны ДАШТ-д эх орноо төлөөлөн тоглож байв. 2006-07 оны улиралд шигшээ багийн ахлагч байсан Павел Недведийг зодог тайлсаны дараа Росицкий багаа ахлах болсон байна.

Түүний төрсөн ах Иржи Росицкий нь Испанийн Атлетико Мадрид багийн тоглогч байв.

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны арванхоёрдугаар сарын 22.
Клуб Улирал Лиг Цом[10] Европ Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Боруссиа Дортмунд 2001–02 24 4 5 0 0 - 8 1 - 32 5 -
2002–03 30 3 9 0 0 - 7 2 - 37 5 -
2003–04 19 2 5 0 0 - 4 0 - 23 2 -
2004–05 26 4 4 0 0 - 0 0 - 26 4 -
2005–06 27 6 5 0 0 - 0 0 - 27 6 -
Бүгд 126 19 28 0 0 - 19 3 - 145 22 -
Арсенал 2006–07 26 3 3 5 2 1 6 1 0 37 6 4
2007–08 18 6 2 1 0 0 5 1 0 24 7 2
2008–09 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2009–10 25 3 4 1 0 0 7 0 1 33 3 5
2010–11 21 0 2 8 1 2 5 0 1 34 1 5
2011–12 8 0 1 0 0 0 5 0 0 14 0 1
Бүгд 96 12 12 15 3 3 28 2 2 142 17 17
Нийт 223 31 40 15 3 - 46 5 - 284 39 -

[11]

Чехийн шигшээ баг
ОгнооГарааГоол
2000 8 0
2001 10 2
2002 6 3
2003 7 1
2004 13 3
2005 8 6
2006 9 2
2007 7 2
2008 0 0
2009 3 0
2010 6 0
2011 8 1
Бүгд 85 20
Спарта Прага
Боруссиа Дортмунд
  1. "Player shirt numbers for 20 Barclays Premier League clubs released". Премьер лиг. 2015-08-08. Эх хувилбараас архивласан: 2015-08-09. Татаж авсан: 2025-04-25.
  2. "2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Германы тоглогчдын жагсаалт" (PDF). FIFA. х. 8. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-10.
  3. "Томаш Росицкий". Sparta.cz. Эх хувилбараас архивласан: 2017-11-25.
  4. 4.0 4.1 Tomas Rosicky
  5. 5.0 5.1 "Arsenal secure Rosicky transfer". BBC Sport. 23 May 2006. Татаж авсан: 23 May 2009.
  6. David Hytner (15 August 2007). "Little Mozart goes home intending to upset his first love". London: The Guardian. Татаж авсан: 23 May 2009.
  7. "Czech midfielder Rosicky signs for Arsenal". Arsenal.com. 23 May 2006. Татаж авсан: 23 May 2009.
  8. "Dinamo Zagreb 0–3 Arsenal". ESPN Soccernet. 8 August 2006. Эх хувилбараас архивласан: 29 Есдүгээр сар 2013. Татаж авсан: 12 October 2010.
  9. Davies, Christopher (14 September 2006). "Rosicky rocket sinks 10-man Hamburg". The Daily Telegraph. London.
  10. Английн цом, Лигийн цом болон Коммунити Шиелд зэргийг оруулаад
  11. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=1885