Ян Коллер
Ян Коллер Крылья Советовд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Төрсөн огноо | 1973 оны 3 сарын 30 | ||
Төрсөн газар | Чехословак,[1] Прага | ||
Өндөр | 2.02 м | ||
Байрлал | Довтлогч | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1994–1996 | Спарта Прага | 29 | (5) |
1996–1999 | Локерен | 97 | (43) |
1999–2001 | Андерлехт | 65 | (42) |
2001–2006 | Боруссиа | 138 | (59) |
2006–2008 | Монако | 50 | (12) |
2008 | Нюрнберг | 14 | (2) |
2008–2009 | Крылья Советов | 46 | (16) |
2009–2011 | Канн | 44 | (20) |
Нийт | 483 | (201) | |
Шигшээ баг | |||
1995–1996 | Чех (21-) | 3 | (1) |
1999–2009 | Чех | 91 | (55) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Ян Коллер (Чех: Jan Koller, 1973 оны гуравдугаар сарын 30-нд Прага хотод төрсөн) — Чехийн зодог тайлсан хөлбөмбөгчин юм.
91 тоглолтонд 55 гоолдсон Чехийн шилдэг мэргэн бууч. Коллер биеийн хүчний тоглолттой, агаарын бөмбөгийг мөргөх, унаж татах, гуядах зэргээр гоолддог 202 см өндөр биед баймааргүй техниктэй довтлогч.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Хаалгачаар бэлтгэгдэж эхэлсэн[2] Коллерийг шууд довтлогчоор хүчирхэг Спарта Прага дууджээ. 1995 оны хавар анх Бенешовтой тоглоход сэлгээнээс гараалсан[3] түүнийг бельгийн Локерен 102,000 еврогоор элсүүлсэн юм.
Бельгийн лигт илүү сайжирсан Коллер мэргэн бууч (24 гоол) болсон 1998-1999 онд Андерлехтэд элсчээ. Тэнд найдвартай хамтрагч канад довтлогч Томаш Радзинскитэй хосолсоны дүнд Коллер анхны улиралдаа 'Алтан шаахайн' эзнээр шалгарав. Харин германы Боруссиа Дортмундын 13 сая еврогийн татгалзах аргагүй саналыг Андерлехт ёсоор болгон авъяаслаг довтлогчоо илгээв. 2002 онд бундеслигт аваргалахад 11 гоолоор тусалсан Коллер УЕФА Цомын шувтаргад Фейеноордод ялагдахад (3:2) гоолдсон.
2002-2003 онд түүнийг хаалгачаар давхар бэлтгэсэн хэрэг Бавари Мюнхентэй тоглоход гарав. Йенс Леманн талбайгаас хөөгдөхөд (67')[4] нээлтийн гоолын эзэн (8') Коллерийг хаалгачаар тоглуулахад сурамгай хаалтуудаар гоолгүй манасан билээ.[5][6][7]
2006-2008 онд францын Монакод тоглоод германы Нюрнбергт иржээ.[8] Тэнд нутаг нэгт Томаш Галасек болон Яромир Блажек нартай II лигт унасан байдаг.
2008 оны нэгдүгээр сарын 23-нд оросын Крылья Советовд 1 сая еврогоор элсэв.[9] 2009 оны арванхоёрдугаар сарын 5-нд францын III лигийн Каннд элсэж,[10] гэрээний хугацаагаа дуусгаад 2011 онд хөлбөмбөгийн замналаа дуусгажээ.
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Коллер Чехийн шигшээд 2000, 2004, 2008 оны ЕАШТ болон 2006 оны ДАШТ-д оролцсон. 2004 оны зургаадугаар сарын 19-нд Данитай (3:0), зургаадугаар сарын 27-нд Нидерландтай (3:2) Евро-2004 тэмцээнд, 2006 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-тай (3:0) 2006 оны ДАШТ-д, 2008 оны зургаадугаар сарын 15-нд Турктэй (2:3) Евро-2008 тэмцээнд тоглоход Коллер гоолдсон.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Багийн
- Чехийн аварга: 1994/95
- Чехийн цомын эзэн: 1995/96
- Бельгийн аварга: 1999/2000, 2000/01
- Бельгийн цомын эзэн: 2000
- Бельгийн лигийн цомын эзэн: 2000
- Германы аварга: 2001/02
- УЕФА Цомын эзэн: 2001/02
- Хувийн
- Чехийн шилдэг мэргэн бууч — 55 гоол
- Бельгийн лигийн мэргэн бууч: 1998/99
- Бельгийн лигийн алтан шаахай: 2000
- Чехийн шилдэг хөлбөмбөгчин: 1999
Үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Баг | Лиг | Цом | Лигийн цом | Тив | Бүгд | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Улирал | Баг | Лиг | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол |
Чех | Лиг | Чехийн цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
1994–95 | Спарта Прага | Чехийн лиг | 6 | 1 | — | — | 6 | 1 | ||||
1995–96 | 23 | 4 | — | — | 23 | 4 | ||||||
Бельги | Лиг | Бельгийн цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
1996–97 | Локерен | Бельгийн лиг | 31 | 8 | — | — | 31 | 8 | ||||
1997–98 | 33 | 11 | — | — | 33 | 11 | ||||||
1998–99 | 33 | 24 | 5 | 3 | — | 38 | 27 | |||||
1999–2000 | Андерлехт | Бельгийн лиг | 33 | 20 | 12 | 10 | — | 45 | 30 | |||
2000–01 | 32 | 22 | 5 | 2 | 13 | 4 | 50 | 28 | ||||
Герман | Лиг | Германы цом | Германы лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2001–02 | Боруссиа Дортмунд | Бундеслиг | 33 | 11 | 1 | 0 | 13 | 6 | 47 | 17 | ||
2002–03 | 34 | 13 | — | 12 | 8 | 46 | 21 | |||||
2003–04 | 32 | 16 | — | 3 | 0 | 35 | 16 | |||||
2004–05 | 30 | 15 | — | — | 30 | 15 | ||||||
2005–06 | 9 | 4 | — | — | 9 | 4 | ||||||
Франц | Лиг | Францын цом | Францын лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2006–07 | Монако | Ligue 1 | 32 | 8 | — | — | 32 | 8 | ||||
2007–08 | 18 | 4 | — | — | 18 | 4 | ||||||
Герман | Лиг | Германы цом | Германы лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2007–08 | Нюрнберг | Бундеслиг | 14 | 2 | — | — | 14 | 2 | ||||
Орос | Лиг | Оросын цом | Оросын лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2008 | Крылья Советов | Оросын лиг | 18 | 7 | — | — | 18 | 7 | ||||
2009 | 28 | 9 | — | — | 28 | 9 | ||||||
Франц | Лиг | Францын цом | Францын лигийн цом | Европ | Бүгд | |||||||
2009–10 | Канн | III лиг | 15 | 4 | — | — | 15 | 4 | ||||
2010–11 | 29 | 16 | — | — | 29 | 16 | ||||||
Улс | Чех | 29 | 5 | — | — | 29 | 5 | |||||
Бельги | 162 | 85 | 22 | 15 | 13 | 4 | 197 | 104 | ||||
Герман | 152 | 61 | 1 | 0 | 28 | 14 | 181 | 75 | ||||
Франц | 94 | 32 | — | — | 94 | 32 | ||||||
Орос | 46 | 16 | — | — | 46 | 16 | ||||||
Бүгд | 483 | 199 | 23 | 15 | 41 | 18 | 547 | 232 |
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]Тэр хараа муутай тул контакт линзтэй тоглодог байв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Nejlepší reprezentační střelec Jan Koller ukončil kariéru" (Czech хэлээр). Czech Republic Football Association. Archived from the original on 31 Гуравдугаар сар 2018. Татаж авсан: 31 March 2013.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Czech striker Koller calls it a day". FourFourTwo. 17 August 2011. Татаж авсан: 17 October 2013.
- ↑ "Teď už budu hrát jen zadarmo, loučil se fotbalový útočník Koller". idnes.cz (Czech хэлээр). 6 September 2011. Татаж авсан: 12 May 2013.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Koller za Dortmund skóroval i chytal" (Czech хэлээр). idnes.cz. 10 November 2002. Татаж авсан: 29 December 2012.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ http://www.fussballdaten.de/bundesliga/2003/12/bmuenchen-dortmund/
- ↑ "Auch diese Feldspieler standen im Tor" (German хэлээр). Archived from the original on 10 Хоёрдугаар сар 2013. Татаж авсан: 29 December 2012.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "1. Bundesliga - Elf des Tages am 12. Spieltag der Saison 2002/03" (German хэлээр). Татаж авсан: 29 December 2012.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Club vor Verpflichtung von Koller". fcn.de (German хэлээр). 6 January 2006. Татаж авсан: 5 March 2008.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Koller signs contract with Russian club Samara". SI.com. 23 June 2008. Архивласан огноо 27 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 24 June 2008.
{{cite news}}
: Check date values in:|archivedate=
(help) - ↑ "Koller signs for Cannes". FIFA. 4 December 2010. Татаж авсан: 4 December 2010.
- ↑ "Jan Koller – International Appearances". RSSSF. Татаж авсан: 2 February 2011.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны цахим хуудас (чех.) (англ.)
- Үзүүлэлт - Чехийн хөлбөмбөгийн холбоо
- Профайл - Крылья Советов
- Профайл - footballdatabase.com
- Ян Коллер — National-Football-Teams.com
Загвар:2000 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2004 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээ
- Чехийн шигшээ багийн хөлбөмбөгчин
- Хөлбөмбөгийн довтлогч
- Канн багийн тоглогч
- Крылья Советов багийн тоглогч
- Нюрнберг багийн тоглогч
- Монако багийн тоглогч
- Боруссиа Дортмунд багийн тоглогч
- Андерлехт багийн тоглогч
- Спарта Праг багийн тоглогч
- Локерен багийн тоглогч
- Германы Бундеслигийн тоглогч
- 2000 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2008 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- Чехүүд
- 1973 онд төрсөн