Микель Артета
Микель Артета | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Микель Артета Аматриаин | |
Хоч | Артист (Испани: El Artista)[1] | |
Мэндэлсэн | 1982 оны 3 сарын 26 Испани, Сан Себастьян | |
Иргэншил | Испани | |
Өндөр | 176 см | |
Жин | 69 кг | |
Байрлал | төвийн хагас хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Арсенал | |
Дугаар | 8 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1994—1997 | Антигуоко | |
1997—1999 | Барселона Б | |
Багийн замнал* | ||
1999—2002 | Барселона Б | 42 (3) |
2000—2002 | → Пари Сен-Жермен | 31 (2) |
2002—2004 | Рейнжерс | 50 (12) |
2004—2005 | Реал Сосьедад | 15 (1) |
2005 | → Эвертон | 12 (1) |
2005—2011 | Эвертон | 162 (26) |
2011 — одоо | Арсенал | 94 (14) |
Шигшээ** | ||
1998—1999 | Испани (16-) | 10 (4) |
1999 | Испани (17-) | 7 (0) |
1999—2001 | Испани (18-) | 13 (1) |
2002—2003 | Испани (21-) | 12 (2) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 4 сарын 17-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
ММикель Артета Аматриаин (Испани: Mikel Arteta Amatriaín; 1982 оны гуравдугаар сарын 26-нд Сан Себастьян хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгийн хагас хамгаалагч юм. Лондоны «Арсенал» багийн ахлагч.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Мэргэжлийн тамирчин болтол
[засварлах | кодоор засварлах]Нутгийнхаа Антигуоко багаас хөлбөмбөгчин болох замналаа эхэлж, тус багт Хави Алонсотой танилцсан байна. Тэр хоёр Сан Себастьяны далайн эрэг дээр тоглож, Реал Сольдадо багт тоглохыг мөрөөддөг байж. Хави Алонсо түрүүлээд Реал Сосьедад багтай мэргэжлийн гэрээ хийж, Артета 15 насандаа Барселона Б багт оржээ. Гэвч дээд зэрэглэлийн багт багтаж чадалгүй, 2002 онд Парис Сен-Жермен баг уруу зээлээр явжээ.
Рейнжерс
[засварлах | кодоор засварлах]2002 онд 6.5 сая фунтээр Рейнжерс багт шилжиж, 2 улирлыг үдэв. 2002-2003 оны улиралд Шотландын Премьер лиг, Шотландын Цом, Шотландын лигийн цомыг хүртэв. Эхний жилдээ маш сайн тоглож нутгийн фанаатуудад нэр хүндтэй байсан боловч, хоёр дахь улиралдаа амжилт нь муудаж дээрээс нь гэмтэл ороогоод уриралын төгсгөл рүү багаас явуулах талаар явагдаж эхлэв.
Реал Сосьедад
[засварлах | кодоор засварлах]Артета нутгийнхаа Реал Сосьедад багт Ливерпүүл рүү явсан Хаби Алонсог орлохоор 5.2 сая еврогоор ирэв. 2004-05 оны хооронд тоглож байлаа.
Эвертон
[засварлах | кодоор засварлах]Эвертон багийн дасгалжуулагч Дэвид Мойес дараан багтаа жинхлэхээр бодож зээлээр 2005 оны нэгдүгээр сард солилцоо наймааны цонх хаагдахын өмнөхөн Данийн хагас хамгаалагч Томас Гравесенийг орлуулахаар авчээ. Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтуудад багаа сайн тоглоход онцгой үүрэг гүйцэтгэж байв. Эвертон дохь анхны гоолоо 4–0 харьцаагаар Кристал Палас багийг хожсон тоглолтод хийж байсан байна. 2005 оны долоо дугаар сард шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулж, Реал Сосьедад багт 2 сая фунт стерлинг төлжээ. Аваргуудын лигийн урьдчилсан шатны 3 дахь тоглолтод чөлөөт цохилтоос гоол оруулсан нь Эвертон төлөөх хоёр дахь гоол нь байв.
2005-06 улиралд багийн фанат болон багийн тоглогчдын дундах санал асуулгаар Багийн Оны Шилдэг Тоглогч болсон байна.[2]。
2006-07 улиралд Эвертоны довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэж улирал дундаа ороход 6 гоол оруулаад байв. Тоглолтын шилдэг тоглогчоор олон удаа нэрлэгдэж, 35 тоглолтод 9 гоолтойгоор улирлыг дуусгжээ. Артета хоёр улирал дараалан багийн шилдэг тоглогчоор шалгарч, Премьер лигийн оны шилдэг хагас хамгаалагчаар Кристиано Рональдо-г даван шалгарчээ.[3]。
Баг нь Европын лиг-т оролцож, багийн шилдэг тоглогчоор шалгарч байсан ч Испанийн шигшээ багтаа дуудахгүй байлаа.
2007 оны зун багтайгаа 5 жилийн гэрээ хийж, 2012 он хүртэл Гүүдисон Паркад байхаар болов.
2007-08 улиралд Артета Норт Вестийн оны шилдэг тоглогч болж, 2008 он 1 сард Ливерпүүл Эчос сонингоос шалгаруулдаг Спортын оны хүнээр шалгарсан нь Эвертоны тоглогчийн хувиар 5 жилийн дараах явдал байв.
Улирлын төгсгөлд гэдэсний өвчнөөс болж багийнхаа сүүлийн тоглолтын өмнө мэс засалд оржээ.[4]。2008-09 улирлын нээлтийн тоглолтод дээр чөлөөт цохилтоос гоол оруулж тоглолт нь сэргэж байсан боловч[5], 2 сарын 22нд Ньюкасл Юнайтед багтай хийсэн тоглолтод зүүн өвдөгөө хүнд гэмтээж улирлын сүүлийн тоглолтууд, дараа улиралын эхний 5 сар багаасаа хол байсан.
2010 оны 1 сард болсон ФА цомын Бирмингем Сити багийн эсрэг тоглолтод сэлгээгээ орж ирэн бэртлээс эргэж ирсэн. Тус тоглолтод баг нь 2-1ээр ялсан. Премьер лигт Челсигийн эсрэг тоглолтонд гарааны тоглогчоор оролцсон юм. 8 сард нь багтайгаа 5 жилийн гэрээнд гарын үсэг зурсан.[6]。
Арсенал
[засварлах | кодоор засварлах]Арсеналын бүрэлдэхүүнд 2011 оны наймдугаар сарын 31-нд байгуулсан 10 сая фунтын үнэтэй дөрвөн жилийн гэрээгээр элсчээ.[7] Арсенал дахь анхны гараагаа есдүгээр сарын 10-нд 1–0 харьцаагаар Суонси Сити багийг хожсон тоглолтод хийсэн бол Премьер лигийн анхны гоолоо Ивүүд Парк цэнгэлдэхэд Блэкберн Роверс багийг 4–3 харьцаагаар хожсон тоглолтод хийжээ.[8] Тэр Арсеналын тоглолтод хурдан дасан зохицож, гэртээ хийсэн Вест Бромвич Альбион багийг 3-0-оор хожсон тоглолтод багийнхаа төлөөх хоёрдох гоолоо хийж.[9] Уиган Атлетик багийг 4-0 хожсон тоглолтод 23 метрээс гоол оруулсан. Тьерри Анригийн хоёрдох дебит болсон ФА цомын Лийдс Юнайтедтай хийсэн тоглолтод Артета анх удаа Гүүнерсийн ахлагчийн туузыг зүүх боломж олдсон. Премьер лигийн дөрөв дөх гоолоо 2 сарын 4нд Эмирейтс цэнгэлдэхэд Блэкберн Роверс багийг 7-1 хожсон тоглолтод булангаас ирээд хамгаалагчид ойсон бөмбөгийг 16-гийн гаднаас хүчтэй цохилтоор оруулсан юм.[10] 3 сарын 24нд Астон Вилла багтай хийсэн тоглолтонд 29 метрын чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулж, Аваргуудын лигийн эрхийн төлөөх тэмцэлд Хойд Лондонгийн өрсөлдөгч болох Тоттенхэм Хотспурийн дээр гурав дугаар байраа баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан.[11]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Интертото цомын эзэн: 2001
- Шотландын аварга: 2002/03
- Шотландын лигийн цомын эзэн: 2002/03
- Шотландын цомын эзэн: 2002/03
- Английн цомын эзэн: 2013/14
- Английн супер цомын эзэн: 2014
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Артетагийн эхнэр 1999 оны Испанийн мисс Лорена Бернал юм.[12] Дотны найз Хави Алонсо нь Реал Мадридын хагас хамгаалагч билээ.
Тэр испани, каталан, бакс, англи, франц, итали, португал хэлээр ярьдаг.[13]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ LumixGoals
- ↑ "Squad Profiles: Mikel Arteta". www.evertonfc.com. Эх хувилбараас архивласан: 2009-10-16. Татаж авсан: 2008-08-01.
- ↑ "Midfielder of the year". Эх хувилбараас архивласан: 2007-10-18. Татаж авсан: 2012-03-28.
- ↑ "Mikel Arteta". Эх хувилбараас архивласан: 2009-10-16. Татаж авсан: 2012-01-16.
- ↑ It's up to us to lift Goodison gloom - Mikel Arteta
- ↑ "Arteta Contract Photo Exclusive". Эх хувилбараас архивласан: 2016-03-04. Татаж авсан: 2012-03-28.
- ↑ "Arteta joins Arsenal on a four-year deal". Arsenal.com. 31 August 2011.
- ↑ Beasley, Rob. The Sun. London http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/football/3820401/Blackburn-4-Arsenal-3.html.
{{cite news}}
: Missing or empty|title=
(help) - ↑ http://www.express.co.uk/posts/view/282224/Arsenal-3-West-Brom-0-Arteta-is-feeling-at-home
- ↑ "Arsenal 7-1 Blackburn" BBC Sport.4 February 2012. Retrieved 5 February 2012.
- ↑ http://www.express.co.uk/posts/view/310552/Arsenal-3-Aston-Villa-0-Arsene-Wenger-has-new-spring-to-his-step
- ↑ Arteta: Artist of Goodison
- ↑ "Arteta's Love Affair with Everton". Эх хувилбараас архивласан: 2007-10-18. Татаж авсан: 2012-01-16.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- MySpace (англ.)
- Профайл - arsenal.com (англ.)
Арсенал — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Шенсный (х) 2 Дебюши 3 Гиббс 4 Мертезакер 6 Косельни 7 Росицкий 8 Артета (а) 9 Подольски 10 Уилшир 11 Озиль 12 Жиру 13 Оспина (х) 14 Уолкотт 15 Окслэйд-Чемберлен 16 Рэмзи 17 Санчес 18 Монреаль 19 Касорла 20 Фламини 21 Чеймберс 22 Саного 24 Диаби 27 Гнабри 28 Гиббс 29 Чельстрём 31 Мияичи 35 Зелалем Коклен Дасгалжуулагч: Арсен Венгер |