Йоан Кабай

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Йоан Кабай
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1986 оны 1 сарын 14
Франц, Туркуэн
Иргэншил
Өндөр 174 см
Жин 71 кг
Байрлал хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Кристал Пэлас
Дугаар 14
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1998—2004 Фрацын далбаа Лилль
Багийн замнал*
2004—2011 Фрацын далбаа Лилль 191 (31)
2011—2014 Английн далбаа Ньюкасл Юнайтед 79 (17)
2014—2015 Фрацын далбаа Пари Сен-Жермен 28 (1)
2015—одоо Английн далбаа Кристал Пэлас 0 (0)
Шигшээ**
2003 Фрацын далбаа Франц (17-) 6 (0)
2004—2005 Фрацын далбаа Франц (19-) 17 (2)
2005—2006 Фрацын далбаа Франц (20-) 4 (1)
2006—2008 Фрацын далбаа Франц (зал.) 15 (3)
2010—одоо Фрацын далбаа Франц 38 (3)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 6-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2015 оны 7 сарын 1-нд шинэчлэв.

Йоан Кабай (Франц: Yohan Cabaye; 1986 оны нэгдүгээр сарын 14, Туркуэн) — Францын хөлбөмбөгчин, Английн «Кристал Пэлас» болон Францын шигшээн хагас хамгаалагч.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Кабай таван настайдаа хөлбөмбөгийн дугуйланд элсэж, өсвөрийн «Лилльд» 1998-2004 онд тоглоод 2004 онд мэргэжлийн замналаа эхэлжээ. Лиллийн хагас хамгаалагч Кабай 2011 онд лиг болон цомын аваргаар шалгарсан жилдээ Английн «Ньюкасл Юнайтед» багт таван жилийн гэрээгээр очив. Дөрвөн сарын дараа буюу аравдугаар сарын 22-нд Уиганы хаалганд анхны гоолоо оруулжээ.[1] Тэр голдуу чөлөөт болон холын цохилтыг сайн гүйцэтгэдэг. 2013 онд Премьер лиг эхлэхтэй зэрэгцэн Кабайгийн төлөө 10 сая фунт зарцуулж болох тухайгаа «Арсенал» зарлаж үзэв.[2] «Ньюкаслаас» «Пари Сен-Жермен» 19 сая фунт төлсөнөөр Кабай 2014 оны нэгдүгээр сарын 29-нд нутгийнхаа багт элссэн юм.[3] 2014 оны хоёрдугаар сарын 18-нд Аваргуудын лигийн хасагдах шатанд «Байер Леверкузений» хаалганд Кабай гоолдсон.

2015 оны долдугаар сарын 10-нд Премьер лигийн «Кристал Пэлас» түүхэн наймаагаа Кабайгийн төлөө хийж, гурван жилээр гэрээлжээ.[4]

30 гаруй өсвөрийн тоглолтонд оролцсон Кабай 2010 онд насанд хүрэгсдийн шигшээд анх дуудагдаж, 2012 оны ЕАШТ-д оролцсон.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Лилль
Пари Сен-Жермен
Шигшээ
  • ЕАШТ-ий аварга (19 насны ангилал): 2005
  • Тулоны нээлттэй тэмцээн: 2006

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Taylor, Louise (22 October 2011). "Newcastle ride their luck against Wigan to keep unbeaten record". Guardian Media Group. Retrieved 26 October 2011.
  2. Ornstein, David (19 August 2013). "Yohan Cabaye: Arsenal in £10m bid to sign Newcastle midfielder". BBC. Retrieved 19 August 2013.
  3. "Cabaye joins Paris Saint-Germain from Newcastle". Goal.com. 29 January 2014. Retrieved 29 January 2014.
  4. "Cabaye Signs For Palace". cpfc.co.uk. 10 July 2015. Retrieved 10 July 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Францын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.