Jump to content

Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зинедин Зидан 2006 оны ДАШТ
Аварга том хөлбөмбөгийн цамц

Франц улсын хөлбөмбөгийн шигшээ баг (франц. Équipe nationale de France de football) — Франц улсыг хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болон төрөл бүрийн аварга шалгаруулах тэмцээнд төлөөлдөг баг. Удирдах байгууллага нь — Францын хөлбөмбөгийн Холбоо юм. Тус Холбоо нь 1904 оноос ФИФА, 1954 оноос УЕФА-гийн гишүүн юм. Францууд энэхүү хөлбөмбөгийн хоёр байгууллагын үндсийг тавилцсан юм. Франц улс 1998, 2018 онд дэлхийн хоёр бөгөөд 1984, 2000 онд Европын хоёр удаагийн аварга болж байсан түүхтэй.

Францын шигшээ баг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Францчууд нийтдээ 16 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд оролцсон байна. Тэд 1958 онд Жаст Фонтейн, Рэймонд Копа нартай хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны амжилтаа үзүүлж байжээ.

Дараа нь 1980-аад оны эхэн үе хүртэл шигшээ баг тийм ч сайн үр дүн үзүүлээгүй ч Мишель Идальго, дараа нь түүний хуучин тоглогчоор удирдуулсан Мишель Платини, Жан Тиган, Ален Гиресс, Луис Фернандес нарын үе гарч ирснээр Анри Мишелийн тэргүүлсэн Францын шигшээ баг анх 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4-р байр эзэлж, дараа нь нэг жилийн дараа 1984 онд Европын аварга, Лос Анжелесийн Олимпын наадамд түрүүлж, 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд 1958 оны амжилтыг давтсан байна.

Арван жилийн дараа Эйме Жакет-аар удирдуулсан францчууд Евро 96-д хүрэл медаль хүртэж, улмаар 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан. 2000 онд Рожер Лемеррегийн удирдлага дор тэд Европын аварга, 2001 онд Холбооны орнуудын цомын аварга болсон.

2006 онд хоёр ч амжилтгүй тэмцээний дараа Раймонд Доменек тэргүүтэй францчууд ДАШТ-ий финалд шалгарсан. Шийдвэрлэх тоглолтод “гурван өнгөт”-ийн туршлагатай баг Италийн шигшээ багт торгуулийн цохилтоор хожигдсон. Дэлхийн аваргын дараа багийн ахлагч Зинедин Зидан багаа орхисон байна. Өмнөд Африкт болсон ДАШТ-ий дараа мэргэн бууч Тьерри Анри зодог тайлж шигшээ багаа орхиж буйгаа зарласан.

2016 онд Дидье Дешамын удирдлаган дор шигшээ баг Европын дэд аварга болж, 2018 онд дэлхийн хоёр дахь аварга болсон. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд финалд Аргентинд хожигдсон.

Шигшээгийн түүхэнд

[засварлах | кодоор засварлах]

Уго Льорис шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон - 145 тоглолт;

Шигшээ багийн мэргэн буучаар Оливье Жиру (56 гоол) тодорчээ. Тус багийн ахлах дасгалжуулагчаар 2012 оны долдугаар сарын 8-нд энэ албан тушаалд томилогдсон Дидье Дешам ажиллаж байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Он Амжилт Байр Тг Хо Тэ Хд Об Аб
Уругвай 1930Хэсгийн шат7-р байр310243
Итали 1934Нэгийн даваа9-р байр100123
Франц 1938Шөвгийн найм6-р байр210144
Бразил 1950Орох эрх хүртээгүй
Швейцар 1954Хэсгийн шат11-р байр210133
Швед 19583-р байр3-р байр64022315
Чили 1962Орох эрх хүртээгүй
Англи 1966Хэсгийн шат13-р байр301225
Мексик 1970Орох эрх хүртээгүй
Баруун Герман 1974
Аргентин 1978Хэсгийн шат12-р байр310255
Испани 19824-р байр4-р байр73221612
Мексик 19863-р байр3-р байр7421126
Итали 1990Орох эрх хүртээгүй
Америкийн Нэгдсэн Улс 1994
Франц 1998Түрүү1-р байр7610152
Өмнөд Солонгос Япон 2002Хэсгийн шат28-р байр301203
Герман 2006Үзүүр2-р байр743093
Өмнөд Африк 2010Хэсгийн шат29-р байр301214
Бразил 2014Шөвгийн найм7-р байр5311103
Орос 2018Түрүү1-р байр7610146
Катар 2022 Ирээдүйд шийдэгдэнэ
Нийлбэр15/21 (Аварга)5928121910671

Францын шигшээ багийн 2023 оны бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Дараах тоглогчдыг Герман (2024.03.23) болон Чили (2023.03.26) багуудтай нөхөрсөг тоглолтонд ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багт дуудаж оролцуулсан тоглогчид.

2023 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар:

Байрлал Тоглогч Төрсөн огноо / нас Тоглолт Гол Клуб
Хаалагч Майк Меньян 1995.07.03 (28 нас) 14 0 Милан ХББ
Хаалагч Альфонс Ареола 1993.02.27 (31 нас) 5 0 Вест Хэм Юнайтед
Хаалагч Брис Самба 1994.04.26 (29 нас) 3 0 Ланс
Хамгаалагч Бенжамен Павар 1996.03.28 (28 нас) 53 5 Интер ХББ
Хамгаалагч Люка Эрнандес 1996.02.14 (28 нас) 37 0 Пари Сен-Жермен
Хамгаалагч Жюль Кунде 1998.11.12 (25 нас) 26 0 Барселона
Хамгаалагч Тео Эрнандес 1997.10.06 (26 нас) 23 2 Милан ХББ
Хамгаалагч Дайо Упамекано 1998.10.27 (25 нас) 18 2 Бавари Мюнхен
Хамгаалагч Вильям Салиба 2001.03.24 (23 нас) 13 0 Арсенал (Лондон)
Хамгаалагч Ибраима Конате 1999.05.25 (24 нас) 13 0 Ливерүүл
Хамгаалагч Жонатан Клосс 1992.09.25 (31 нас) 12 1 Олимпик Марсель
Хагас хам Адриен Рабьо 1995.04.03 (29 нас) 43 4 Ювентус ХББ
Хагас хам Орельен Чуамени 2000.01.27 (24 нас) 31 3 Реал Мадрид
Хагас хам Юссуф Фофана 1999.01.10 (25 нас) 17 3 Монако ХББ
Хагас хам Эдуарду Камавинга 2002.11.10 (21 нас) 15 1 Реал Мадрид
Хагас хам Маттео Гендузи 1999.04.14 (24 нас) 8 1 Лацио ХББ
Хагас хам Варрен Заир-Эмри 2006.03.08 (18 нас) 2 1 Пари Сен-Жермен
Довтлогч Оливье Жиру 1986.09.30 (37 нас) 131 57 Милан ХББ
Довтлогч Килиан Мбаппе 1998.12.20 (25 нас) 77 46 Пари Сен-Жермен
Довтлогч Усман Дембеле 1997.05.15 (26 нас) 43 5 Пари Сен-Жермен
Довтлогч Маркус Тюрам 1997.08.06 (26 нас) 18 2 Интер ХББ
Довтлогч Рандаль Коло Муани 1998.12.05 (25 нас) 15 3 Пари Сен-Жермен
Довтлогч Мусса Диаби 1999.07.07 (24 нас) 11 0 Астон Вилла
 Commons: Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан