Монако ХББ

Файл:LogoASMonacoFC2021.png
Монако ХББ-ийн таних тэмдэг

"Монако" ХББ - Хөлбөмбөгийн клуб (франц. Association Sportive de Monaco Football Club) — Монако мужийн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб, 1919 онд «Монако хөлбөмбөгийн спортын холбоо» нэртэй байгуулагдсан. Францын ууган клубүүдийн нэг бөгөөд гадаадын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог цөөн клубүүдийн нэг юм.

Гэрийн тоглолтуудаа 1985 онд нээгдсэн 18 мянга гаруй үзэгчдийн суудалтай "II Луи" олон спортын цэнгэлдэх хүрээлэнд хийдэг.

Монако ХББ бол Францын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай клубүүдийн нэг бөгөөд Францын аварга шалгаруулах тэмцээнд 8, Францын Цомын тэмцээнд 6 удаа түрүүлсэн баг юм. Одоогоор Францын хөлбөмбөгийн лигийн систем дэх дээд дивизион болох Францын 1-р Лигт тоглож байна. 2010/2011 оны улиралд тус клуб 1-р Лигт 18-р байр эзэлж, 1977 оноос хойш анх удаа хоёрдугаар Лиг рүү орсон. Тэнд хоёр улирал тоглосны дараа клуб 1-р Лигт буцаж ирсэн байгаа юм.

2011 оны 12-р сарын 23-наас хойш клубийн эзэн нь Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев юм.