Килиан Мбаппе
Килиан Мбаппе Лоттен (франц. Kylian Mbappé Lottin; [kiljan (ɛ)mbape lɔtɛ̃]; 1998 оны 12-р сарын 20-нд Парис хотын XIX-р тойрогт төрсөн) - францын хөлбөмбөгчин, «Пари Сен-Жермен» клуб болон Францын шигшээ багийн довтлогч. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг залуу тоглогч бөгөөд дэлхийн аварга юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг нь Камерунаас гаралтай Вильфрид гэж хөлбөмбөгийн "Бонди" клубийн хөлбөмбөгийн сургуулийн дасгалжуулагч хийж байсан, эх нь алжир гаралтай Файза (төрсөн овог нь Ламари) мергэжлийн гандбол тоглогч байсан. Эцэг Вильфридийн өргөж авсан хүү Жирес Кембо-Экоко, мөн мэргэжлийн хөлбөмбөгчин болсон.
Килиан Мбаппе эцгийнхээ дэмжлэгээр "Клерфонтэн" гэж хөлбөмбөгийн сургуульд орсон. Энэ сургуулийг алдарт Тьерри Анри болон Лилиан Тюрам нар сурч төгссөн юм.
13 настайдаа тэрээр "Реал Мадрид" руу шилжих боломж олдсон тул клубийн залуучуудын багт ажиллаж байсан Зинедин Зидан түүнийг сонирхож байв. Гэвч Мбаппе болон түүний эцэгтэй ярилцсаны дараа Испани руу нүүхгүй байхаар шийдсэнийг дуулжээ. Хоёр жилийн дараа 15 настай Мбаппе "Монако" клубтэй анхны мэргэжлийн гэрээгээ байгуулав. Тэрээр 400,000 еврогийн гарын үсэг зурсан урамшуулал, академийн тоглогчийн сар бүр 600-700 еврогийн цалин авдаг болжээ.