Jump to content

Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Унгар
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
Хоч Шидэт Мажарууд (1950-д онд)
Эвсэл (тив) УЕФА (Европ)
ХолбооУнгарын Хөлбөмбөгийн Холбоо
Дасгалжуулагч Эгервари Сандор
Ахлагч Гера Золтан
Домогт
тоглогч
Бозик Жозеф (101)
Домогт
мэргэн бууч
Пушкаш Ференц (84)
Чансаа (ФИФА) 52
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Австри 5–0 Унгар Унгар
(Австри, Вена 1902 оны 10 сарын 12)
Илт ялалт
 Оросын эзэнт улс 0–12 Унгар Унгар
(Орос, Москва; 1912 оны 7 сарын 14)
Унгар Унгар 13–1 Франц 
(Унгар, Будапешт; 1927 оны 6 сарын 12)
Унгар Унгар 12–0 Албани 
(Унгар, Будапешт; 1950 оны 9 сарын 24)
Илт ялагдал
Унгар Унгар 0–7 Англи 
(Унгар, Будапешт; 1908 оны 6 сарын 10)
Англи Англи сонирхогчдын ШБ 7–0 Унгар Унгар
(Швед, Солна; 1912 оны 6 сарын 30)[1]
 Герман 7–0 Унгар Унгар
(Герман, Кёльн; 1941 оны 4 сарын 6)
ДАШТ
Оролцоо 9 (Анх: 1934)
Амжилт Дэд аварга, 1938, 1954
Европын АШТ
Оролцоо 2 (Анх: 1964)
Амжилт Гуравдугаар байр, 1964
Олимпын медаль
Эрэгтэй Хөлбөмбөг
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 1952 Баг
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1960 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1964 Баг
Алтан медаль – нэгдүгээр байр Мехико 1968 Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мюнхен 1972 Баг

Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Унгар улсыг төлөөлөн хөлбөмбөгийн олон улсын тэмцээнүүдэд оролцдог бөгөөд Унгарын Хөлбөмбөгийн Холбоо хамаардаг.

Олимпын гурван удаагийн аварга, 1938, 1954 оны дэлхийн дэд аварга, 1964 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, гайхамшигтай түүхтэй баг бол Унгарын шигшээ баг билээ. Унгарчууд 1950-д онд нийтлэг хөлбөмбөгийн тактикийн үндсийг хөлбөмбөгийн спортод нэвтрүүлж, 20-р зууны шилдэг мэргэн бууч Пушкаш Ференцийг[2][3][4] бүрэлдэхүүндээ багтаасан Алтан Баг дэлхийн тавцанд ноёлж байлаа. ФИФА Пушкашийн дурсгалд зориулж хамгийн сүүлд бий болгосон шагналаа түүний нэрээр нэрлэжээ[5]. Тэр үед Унгарын шигшээ багийн Эло чансаа түүхэнд хамгийн өндөр буюу 2166-д хүрч байсан бөгөөд 31 тоглолт дараалан ялагдаагүй амжилт нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон дараалсан ялагдаагүй цувралуудын нэг юм. Тэрхүү ялагдаагүй цуврал нь 4 жил гаруй үргэлжилсэн бөгөөд зууны тоглолт гэгддэг Английн шигшээ багтай хийсэн тоглолт түүнд нь багтдаг.

Алтан үеэс хойш Унгарын шигшээ баг тун сул тоглолт үзүүлэх болсон ч сүүлийн үед бүх талаараа шинэчлэгдэж буй. 2008 онд Унгарын Хүүхдийн Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдаж, залуу үеэ өсгөх талаар ихэд анхаарах болсны үр дүн гарч эхэлж байгаа. Тэд 2010 онд түүхэндээ анх удаа нутагтаа томоохон тэмцээнийг хүлээн авсан бөгөөд 2010 оны футзалын Европын аварга шалгаруулах тэмцээн Будапешт, Дебрецен хотуудад зохиогджээ. Мөн шигшээ баг нь ч гэсэн 2004 оны Европын аварга Грекийг 3–2[6], 2006 оны дэлхийн аварга Италийг 3–1[7] харьцаагаар ялж гайхалтай амжилтуудыг үзүүлж байна. Тэд 1986 оноос хойш том тэмцээнд шалгаран оролцоогүй боловч 2008 онд 19 хүртэлх насны шигшээ баг нь Европын АШТ-ий хагас шигшээд шалгарснаас гадна 20 хүртэлх насны шигшээ баг нь 2009 оны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, тус улсын шигшээ багийн ирээдүйд амжилт олох найдвар харагдаж байгаа юм.

Тэмцээнүүдийн түүх

[засварлах | кодоор засварлах]
Он Шат Байр ТТ Х Т* Хд ОГ АГ
Уругвай 1930Оролцоогүй
Итали 1934Шөвгийн 86210154
Франц 1938Дэд аварга24301155
Бразил 1950Оролцоогүй
Швейцар 1954Дэд аварга254012710
Швед 19581-р шат10411275
Чили 1962Шөвгийн 85421183
Англи 1966Шөвгийн 86420287
Мексик 1970Шалгараагүй
Герман 1974Шалгараагүй
Аргентин 19781-р шат15300338
Испани 19821-р шат143111126
Мексик 19861-р шат18310229
Итали 1990Шалгараагүй
Америкийн Нэгдсэн Улс 1994Шалгараагүй
Франц 1998Шалгараагүй
Өмнөд СолонгосЯпон 2002Шалгараагүй
Герман 2006Шалгараагүй
Өмнөд Африк 2010Шалгараагүй
Бразил 2014Шалгараагүй
Орос 2018Шалгаруулалт явагдаж буй
Катар 2022
Нийт9/222 удаагийн дэд аварга32153148757
Он Шат ТТ Х Т Хд ОГ АГ
Франц 1960Оролцоогүй------
Испани 1964Гуравдугаар байр210143
Итали 1968Шалгараагүй------
Бельги 1972Дөрөвдүгээр байр200213
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс 1976Шалгараагүй------
Итали 1980Шалгараагүй------
Франц 1984Шалгараагүй------
Герман 1988Шалгараагүй------
Швед 1992Шалгараагүй------
Англи 1996Шалгараагүй------
БельгиНидерланд 2000Шалгараагүй------
Португал 2004Шалгараагүй------
АвстриШвейцар 2008Шалгараагүй------
ПольшУкраин 2012Шалгараагүй------
Франц 201613-р байр412168
Нийт3/1682241114
 Commons: Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Энэхүү тоглолт нь Английн Хөлбөмбөгийн Холбооны олон улсын тоглолтод ордоггүй бөгөөд Английн багийн албан ёсны статистикт тооцогддоггүй
  2. "FIFA President: FIFA to help the Galloping Major". FIFA. 2005-10-12. Архивласан огноо 2006-10-07. Татаж авсан: 2006-11-17.
  3. "Coronel Puskas, el zurdo de oro" (Spanish хэлээр). AS. 2006-11-17. Татаж авсан: 2006-11-17. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. Mackay, Duncan (2005-10-13). "Lineker tees up another nice little earner". London: Guardian Unlimited. Татаж авсан: 2006-11-17.
  5. Blatter unveils FIFA Puskas Award
  6. "Hungary 3-2 Greece: Euro champions stunned". Эх хувилбараас архивласан: 2011-06-29. Татаж авсан: 2011-05-15.
  7. "Hungary 3-1 Italy: World Champions stunned". Эх хувилбараас архивласан: 2011-06-29. Татаж авсан: 2011-05-15.