2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Чемпионат мира по футболу FIFA 2018 Chempionat mira po futbolu FIFA 2018 | |
---|---|
![]() | |
Үндсэн танилцуулга | |
Зохион байгуулагч орон |
![]() |
Хугацаа | 6 сарын 14 – 7 сарын 15 |
Багийн тоо | 32 (5 холбооноос) |
Цэнгэлдэх хүрээлэн | 12 (11 хотын) |
Эцсийн дүн | |
Аварга |
![]() |
Дэд байр |
![]() |
3-р байр |
![]() |
4-р байр |
![]() |
Тоон үзүүлэлт | |
Тоглолтын тоо | 64 |
Гоолын тоо | 169 (тоглолт бүрт 2.64) |
Үзэгчдийн тоо | 3,031,768 (тоглолт бүрт 47,371) |
Мэргэн бууч |
![]() |
Шилдэг тоглогч |
![]() |
Шилдэг залуу тоглогч |
![]() |
Шилдэг хаалгач |
![]() |
Цэвэр тоглолтын шагнал |
![]() |
← 2014 2022 → |
2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (оросоор Чемпионат мира по футболу 2018, англиар 2018 FIFA World Cup) нь 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээн юм. Одоогоор Орос улсад 6-р сарын 14-нээс эхлэн явагдаж байгаа бөгөөд 2018 оны 7-р сарын 15-нд сүүлийн тоглолтоо хийснээр 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн дуусах болно. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн. Европ болон ази тивийн бүс нутгийг хамран зохиогдож буй анхны спортын тэмцээн юм.
14.2 тэрбум долларын өртөгтэйгээр зохиогдож буй уг тэмцээн нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм. 2018 оны уг дэлхийн аврагын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баруун Өмнөд Ази тивийн төлөөлөл Катар улсад зохион байгуулагдана.
Тэмцээний тов[засварлах | edit source]
2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах тендерийн журам 2009 оны 1-р сард эхэлсэн бөгөөд үндэсний хороо 2009 оны 2-р сарын 2 хүртэл улс орнуудын сонирхлыг бүртгэж байжээ. Есөн улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө саналаа ирүүлж Мексик , Индонези 2010 оны 2-р сард ФИФА-н зохион байгуулах эрхээс татгалзсан.Зохион байгуулах эрх авах шалгаруулалтын явцад UEFA-ийн бус гурван улс (Австрали, Япон, АНУ)-ыг 2018 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хасаж, UEFA(Европын холбоо)-ын улс орнуудыг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хассан. Иймээс 2018 оны ДАШТ зохион байгуулах эрх авахаар европын 4 улс өрсөлдөж (Англи, Орос, Нидерланд / Бельги, Португали / Испани) 2010 оны 12-р сарын 2-нд Зюрикт болсон 22 гишүүнтэй ФИФА-гийн Гүйцэтгэх Хорооны сонгуульт хурлаар Орос улс зохион байгуулах эрхээ авсан юм.
Тоглолт зохиогдох хотууд[засварлах | edit source]
Эшлэл[засварлах | edit source]
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн | |
---|---|
Тэмцээнүүд | Уругвай 1930 · Итали 1934 · Франц 1938 · Бразил 1950 · Швейцари 1954 · Швед 1958 · Чили 1962 · Англи 1966 · Мексик 1970 · ХБНГУ 1974 · Аргентин 1978 · Испани 1982 · Мексик 1986 · Итали 1990 · АНУ 1994 · Франц 1998 · Солонгос/Япон 2002 · Герман 2006 · ӨАБНУ 2010 · Бразил 2014 · Орос 2018 · Катар 2022 · Канад/Мексик/АНУ 2026 |
Шувтаргууд | 1930 · 1934 · 1938 · 1950 · 1954 · 1958 · 1962 · 1966 · 1970 · 1974 · 1978 · 1982 · 1986 · 1990 · 1994 · 1998 · 2002 · 2006 · 2010 · 2014 · 2018 · 2022 |