2018 оны хөлбөмбөгийн ДАШТ
| Чемпионат мира по футболу FIFA 2018 (Орос) | |
|---|---|
| Тэмцээний дэлгэрэнгүй | |
| Зохион байгуулагч орон | Орос |
| Огноо | 6 сарын 14 – 7 сарын 15 |
| Багийн тоо | 32 (5 холбооноос) |
| Цэнгэлдэх хүрээлэн | 12 (11 хотод) |
| Эцсийн дүн | |
| Аварга | |
| Дэд байр | |
| 3-р байр | |
| 4-р байр | |
| Тэмцээний статистик | |
| Тоглолтын тоо | 64 |
| Гоолын тоо | 169 (тоглолт бүрт 2.64) |
| Үзэгчдийн тоо | 3,031,768 (тоглолт бүрт 47,371) |
| Мэргэн бууч | |
| Шилдэг тоглогч | |
| Шилдэг залуу тоглогч | |
| Шилдэг хаалгач | |
| Цэвэр тоглолтын шагнал | |
← 2014 2022 → | |
2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (оросоор Чемпионат мира по футболу 2018, англиар 2018 FIFA World Cup) нь 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээн юм. Одоогоор Орос улсад 6-р сарын 14-нээс эхлэн явагдаж байгаа бөгөөд 2018 оны 7-р сарын 15-нд сүүлийн тоглолтоо хийснээр 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах болно. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн. Европ болон ази тивийн бүс нутгийг хамран зохиогдож буй анхны спортын тэмцээн юм.
14.2 тэрбум долларын өртөгтэйгээр зохиогдож буй уг тэмцээн нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм. 2018 оны уг дэлхийн аврагын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баруун Өмнөд Ази тивийн төлөөлөл Катар улсад зохион байгуулагдана.
Тэмцээний тов
[засварлах | кодоор засварлах]2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах тендерийн журам 2009 оны 1-р сард эхэлсэн бөгөөд үндэсний хороо 2009 оны 2-р сарын 2 хүртэл улс орнуудын сонирхлыг бүртгэж байжээ. Есөн улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө саналаа ирүүлж Мексик, Индонез 2010 оны 2-р сард ФИФА-н зохион байгуулах эрхээс татгалзсан. Зохион байгуулах эрх авах шалгаруулалтын явцад UEFA-ийн бус гурван улс (Австрали, Япон, АНУ)-ыг 2018 хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хасаж, UEFA (Европын холбоо)-ын улс орнуудыг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээс хассан. Иймээс 2018 оны ДАШТ зохион байгуулах эрх авахаар европын 4 улс өрсөлдөж (Англи, Орос, Нидерланд / Бельги, Португал / Испани) 2010 оны 12-р сарын 2-нд Цюрихт болсон 22 гишүүнтэй ФИФА-гийн Гүйцэтгэх Хорооны сонгуульт хурлаар Орос улс зохион байгуулах эрхээ авсан юм.
Тоглолт зохиогдох хотууд
[засварлах | кодоор засварлах]| Москва | Санкт-Петербург | Сочи | |
|---|---|---|---|
| Лужники цэнгэлдэх хүрээлэн | Открытие Арена (Спартак цэнгэлдэх хүрээлэн) |
Газпром Арена (Санкт-Петербург цэнгэлдэх хүрээлэн) |
Фишт олимпын цэнгэлдэх хүрээлэн (Фишт цэнгэлдэх хүрээлэн) |
| Багтаамж: 78,011[1] | Багтаамж: 44,190[2] | Багтаамж: 64,468[3] | Багтаамж: 44,287[4] |
| Волгоград | Донын Ростов | ||
| Волгоград Арена | Ростов Арена | ||
| Багтаамж: 43,713[5] | Багтаамж: 43,472[6] | ||
| Доод Новгород | Казань | ||
| Доод Новгород цэнгэлдэх хүрээлэн | Казань Арена | ||
| Багтаамж: 43,319[7] | Багтаамж: 42,873[8] | ||
| Самара | Саранск | Калининград | Екатеринбург |
| Самара Арена | Мордова Арена | Калининградын цэнгэлдэх хүрээлэн | Төв цэнгэлдэх хүрээлэн (Екатеринбург Арена) |
| Багтаамж: 41,970[9] | Багтаамж: 41,685[10] | Багтаамж: 33,973[11] | Багтаамж: 33,061[12] |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Luzhniki Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2017-11-16. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Spartak Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-14. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Saint Petersburg Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2017-12-06. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Fisht Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-15. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Volgograd Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2017-10-15. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Rostov Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-15. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Nizhny Novgorod Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-15. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Kazan Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-15. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Samara Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-06-12. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Mordovia Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-05-14. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Kaliningrad Stadium". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2017-10-08. Татаж авсан: 2026-06-22.
- ↑ "Ekaterinburg Arena". FIFA.com. Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2018-03-31. Татаж авсан: 2026-06-22.