Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
| Ирланд | |||
|
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
| |||
| Хоч | Ногоон хувцастай залуус | ||
| Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
| Холбоо | Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI) | ||
| Дасгалжуулагч | Жованни Трапаттони | ||
| Ахлагч | Робби Кин | ||
| Домогт тоглогч |
Шэй Гивен (120) | ||
| Домогт мэргэн бууч |
Робби Кин (53) | ||
| Чансаа (ФИФА) | 23[1] | ||
|
| |||
| Анхны тоглолт (Франц, Коломбес; 1924 оны 5 сарын 28) | |||
| Илт ялалт (Ирланд, Дублин; 1983 оны 11 сарын 16) | |||
| Илт ялагдал (Бразил, Уберландиа; 1982 оны 5 сарын 27) | |||
| ДАШТ | |||
| Оролцоо | 3 (Анх: 1990) | ||
| Амжилт | Шөвгийн 8, 1990 | ||
| Европын АШТ | |||
| Оролцоо | 1 (Анх: 1988) | ||
| Амжилт | 1-р шат, 1988 | ||
Ирландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Ирланд улсыг төлөөлдөг хөлбөмбөгийн баг юм. Ирландын Хөлбөмбөгийн Холбоо (FAI) зохицуулдаг бөгөөд өөрийн талбай дахь тоглолтоо 2010 оны 5 сард нээгдсэн, Дублин хотын Авива цэнгэлдэх хүрээлэнд хийдэг.
Тус баг анх 1924 оны зуны олимпод оролцож, шөвгийн наймд шалгарсан бөгөөд 1948 оны зуны олимпод мөн оролцож байв. Тэд 1924-1936 онд Ирландын Чөлөөт Улс, 1936-1950 онд Ирланд гэсэн нэрээр өрсөлддөг байсан бөгөөд 1953 онд ФИФА-гаас Ирландын 2 багийг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрч, Ирландын багийг албан ёсоор "Бүгд Найрамдах Ирланд Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг", нөгөөг нь Хойд Ирланд гэх болжээ[2].
Жэк Чарльтон болон түүний залгамжлагч Мик Маккартигийн үед Ирландын шигшээ баг тун амжилттай үеийг өнгөрүүлэн, 1988 онд Европын АШТ-д анх удаа шалгарч, улмаар 1990 оны Дэлхийн АШТ-д анх удаа шалгарч оролцон шөвгийн наймд үлдсэн, мөн 1994, 2002 оны Дэлхийн АШТ-д оролцож, хэсгээсээ шалгарч байв. Жованни Трапаттонигийн удирдлага дор Ирландчууд 2010 оны Дэлхийн АШТ-ийн эрхийн төлөө Францтай хийсэн шовх тоглолтод маргаантайгаар ялагдсан боловч 2012 оны Европын АШТ-д оролцох эрхээ аваад байна.
Хувцас хэрэглэл
[засварлах | кодоор засварлах]