Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Дани | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
| |||
Хоч | De Rød-Hvide (Улаан-цагаанууд), Данийн динамитууд, Olsen-Banden (Ольсены ганг), Olsens Elleve[1](Ольсены арван нэг) | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Данийн Хөлбөмбөгийн Холбоо (Dansk Boldspil-Union) | ||
Дасгалжуулагч | Мортен Ольсен | ||
Ахлагч | Кристиан Поулсен | ||
Домогт тоглогч |
Петер Шмейхель (129) | ||
Домогт мэргэн бууч |
Поул Нильсен (52) Йон Даль Томассон (52) | ||
Чансаа (ФИФА) | 27 | ||
| |||
Анхны тоглолт Албан ёсны бус: Дани 5–1 Смырна (Грек, Афин; 1906 оны 4 сарын 23) Албан ёсны: Дани 9–0 Франц B (Англи, Лондон; 1908 оны 10 сарын 19) | |||
Илт ялалт Дани 17–1 Франц (Англи, Лондон; 1908 оны 10 сарын 22) | |||
Илт ялагдал Албан ёсны бус: Дани B 1–11 Баск улс (Дани; 1937 оны 8 сарын 29) Албан ёсны: Герман 8–0 Дани (Герман, Бреслау; 1937 оны 5 сарын 16) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 4 (Анх: 1986) | ||
Амжилт | Шөвгийн 8, 1998 | ||
Европын АШТ | |||
Оролцоо | 7 (Анх: 1964) | ||
Амжилт | Ялагч, 1992 |
Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Дани хэл: Danmark fodboldlandshold) нь Дани улсыг төлөөлж хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцдог баг бөгөөд Данийн Хөлбөмбөгийн Холбоо (DBU) хариуцдаг. Өстербро дахь Паркен цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг тус багийг өдгөө Мортен Ольсен дасгалжуулж байна.
Тус баг нь олимпоос 1908, 1912 онуудад мөнгөн медаль хүртэж, 1914 оны 4 сараас 1920 оны 4 сарыг хүртэлх ихэнх хугацаанд чансаагаараа дэлхийн улс орнуудын шигшээ багуудыг тэргүүлж байв. 1921–1930 онд амжилт нь бага зэрэг буурсан ч чансаагаараа 3-13-т бичигдсээр байлаа. Харин 1955–1983 онд багийн амжилт доод түвшиндээ хүрч, шилдэг 25-д багтахаа больсон байна. Энэ "хар" үед Данийн шигшээ баг 2 удаа гайгүй амжилт үзүүлсэн бөгөөд 1960 оны олимпоос мөнгөн медаль хүртэж, 1964 оны Европын АШТ-д 4-р байр эзэлсэн. 1983 оноос эхлэн Данийн шигшээ баг хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтах болж, 1992 оны Европын АШТ-ий хагас шигшээд өмнөх аварга Нидерландыг, улмаар шигшээд дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Германы багийг хожиж түрүүлсэн юм. Тэд 1995 оны Конфедерацийн цом]]ын шигшээд Аргентины багийг хожиж түрүүлж байсан удаатай. Тэд дэлхийн АШТ-д хамгийн өндөр амжилтаа 1998 онд үзүүлсэн бөгөөд шөвгийн 8-д Бразилын багтай тун сайн өрсөлдөж, ойрхон хожигдсон билээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]
Дэлхийн АШТ[засварлах | кодоор засварлах]
|
Зуны олимп (албан бус)[засварлах | кодоор засварлах]
Эхний 3 олимпын хөлбөмбөгийн тэмцээн нь албан бус байсан бөгөөд цөөхөн улс оролцсон төдийгүй, шигүээ баг нь биш, клубүүд оролцож байв. 1908 оноос хөлбөмбөг олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтах болж, албан ёсны шигшээ багууд оролцох болжээ. Зуны олимп (албан ёсны)[засварлах | кодоор засварлах]
1988 оны олимпоос хойш олимпын хөлбөмбөгийн тэмцээн нь зөвхөн U21 буюу залуучуудын шигшээ баг оролцдог тэмцээн болсон. |
Европын АШТ[засварлах | кодоор засварлах]
|
Конфедерацийн цом[засварлах | кодоор засварлах]
|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ DBU (2005-09-28). "Genvalg til Olsens Elleve". Archived from the original on 2011-08-07. Татаж авсан: 2010-12-30. (Дани)