Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Аргентин | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
| |||
Хоч | La Albiceleste (Цагаан цэнхэрүүд) | ||
Эвсэл (тив) | CONMEBOL (Өмнөд Америк) | ||
Холбоо | Asociación del Fútbol Argentino (Argentine Football Association) | ||
Дасгалжуулагч | Алехандро Сабелла | ||
Ахлагч | Хавиэр Маширано | ||
Домогт тоглогч |
Хавиэр Занети (145) | ||
Домогт мэргэн бууч |
Габриэл Батистута (56) | ||
Чансаа (ФИФА) | 10 | ||
| |||
Анхны тоглолт Уругвай 2 – 3 Аргентин (Montevideo, Uruguay; 16 May 1901) | |||
Илт ялалт Аргентин 12 – 0 Эквадор (Montevideo, Uruguay; 22 January 1942) | |||
Илт ялагдал Чехословак 6 – 1 Аргентин (Helsingborg, Sweden; 15 June 1958) Уругвай 5 – 0 Аргентин | |||
ДАШТ | |||
Оролцоо | 14 (Анх: 1930) | ||
Амжилт | Winners, 1978 and 1986 | ||
Copa América | |||
Оролцоо | 38 (Анх: 1916) | ||
Амжилт | Winners, 1921, 1925, 1927, 1929, 1937, 1941, 1945, 1946, 1947, 1955, 1957, 1959, 1991, 1993 |
Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (испани. Selección de fútbol de Argentina) нь Аргентин улсыг олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд төлөөлдөг баг бөгөөд AFA буюу 1912 оноос хойш ФИФИ-гийн гишүүн болсон Аргентины хөлбөмбөгийн холбооныхоо удирдлагад байдаг.
Аргентины шигшээ бол дэлхийн хамгийн өндөр амжилттай шигшээ багуудын нэг бөгөөд яг одоогоор FIFA дэлхийн чансааны долдугаар байранд байна.
Энэ шигшээ баг FIFA дэлхийн цомыг 1986 ба 1978 онуудад хоёронтоо гардан авсан юм. Мөн Copa America тэмцээнд 14 удаа түрүүлсэн бөгөөд 1992 онд Confederations Cup-ын аварга, 2004 ба 2008 оны Олимпын Наадмын хөлбөмбөгийн аварга болсон баг юм.
Зөвхөн Аргентин болон Франц улсын шигшээ багууд л FIFA-ын хамгийн том гурван тэмцээнд түрүүлж үзсэн юм. (Дэлхийн цом, Confederations Cup, Олимпын наадам.) Энэ хоёр мөн тив тивийнхээ аварга болж байсан. Аргентин нь Copa America-д, Франц нь UEFA европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Цэнхэр цагаанууд нь түүхэндээ Дэлхийн Цомын үзүүр түрүүнд дөрвөн удаа ирж байсан бөгөөд хамгийн эхнийх нь 1930 онд Уругвайн шигшээтэй таарч 4-2 оноогоор хожигджээ. Дараагийн үзүүр түрүүнд үлдэхдээ 1978 онд Нидерландыг 3-1 оноогоор бут ниргэсэн байна. Улмаар 1986 онд Диего Марадонагийн удирдлаган дор Баруун Германыг 3-2 оноогоор ялж дахин аваргалсан юм. Хамгийн сүүлд 1990 онд дахин үзүүр түрүүнд ирсэн бөгөөд энэ удаа Германд маргаантай торгуулийн цохилтын улмаас 1-0 оноогоор хожигдон мөнгөн медальтай нутаг буцсан.
Улсынхаа шигшээ багийг удирдан Дэлхийн цом гардсан дасгалжуулагч нар бол 1978 оны Цесар Луйс Меноти, 1986 оны Карлос Билардо нар юм.
Түүхэндээ Дэлхийн чансааг нэг удаа 2007 оны 3 сард тэргүүлж байсан.
Өмсгөл
[засварлах | кодоор засварлах]-
1978 -
1986 -
1996–1997 -
1997–1999 -
2000–2002 -
2002–2004 -
2004–2006 -
2006–2008
2010 FIFA World Cup
Group B
[засварлах | кодоор засварлах]Загвар:2010 FIFA Дэлхийн цом B групп
2022 оны шигшээ багийн гишүүд
[засварлах | кодоор засварлах]№ | Байрлал | Тоглогчийн нэр | Төрсөн огноо/ нас | Тоглолт | Гол | Тоголдог Клуб |
---|---|---|---|---|---|---|
1 | Хаалгачин | Франко Армани | 1986.10.16 (36) | 18 | 0 | Ривер Плейт |
12 | Хаалгачин | Херонимо Рульи | 1992.05.20 (30) | 4 | 0 | Вильярреал |
23 | Хаалгачин | Эмилиано Мартинес | 1992.09.20 (30) | 20 | 0 | Астон Вилла |
2 | Хамгаалагч | Хуан Фойт | 1998.01.12 (24) | 16 | 0 | Вильярреал |
3 | Хамгаалагч | Николас Тальяфико | 1992.08.31 (30) | 43 | 0 | Олимпик Лион |
4 | Хамгаалагч | Гонсало Монтиэль | 1997.01.01 (25) | 18 | 0 | Севилья |
6 | Хамгаалагч | Херман Песселья | 1991.06.27 (31) | 32 | 2 | Реал Бетис |
13 | Хамгаалагч | Кристиан Ромеро | 1998.04.28 (24) | 13 | 1 | Тоттенхэм Хотспур |
19 | Хамгаалагч | Николас Отаменди | 1988.02.12 (34) | 94 | 4 | Бенфика Лиссабон |
25 | Хамгаалагч | Лисандро Мартинес | 1998.01.18 (24) | 11 | 0 | Манчестер Юнайтед |
26 | Хамгаалагч | Науэль Молина | 1998.04.16 (24) | 25 | 1 | Атлетико Мадрид |
5 | Хагас хамгаалагч | Леандро Паредес | 1994.06.29 (28) | 47 | 4 | Ювентус |
7 | Хагас хамгаалагч | Родриго Де Пауль | 1994.05.24 (28) | 45 | 2 | Атлетико Мадрид |
8 | Хагас хамгаалагч | Маркос Акунья | 1991.10.28 (31) | 44 | 0 | Севилья |
14 | Хагас хамгаалагч | Эсекиэль Паласиос | 1998.10.05 (24) | 20 | 0 | Байер 04 Леверкузен |
16 | Хагас хамгаалагч | Тьяго Альмада | 2001.04.24 (21) | 1 | 0 | Атланта Юнайтед |
17 | Хагас хамгаалагч | Алехандро Гомес | 1988.02.15 (34) | 16 | 3 | Севилья |
18 | Хагас хамгаалагч | Гидо Родригес | 1994.04.12 (28) | 26 | 1 | Реал Бетис |
20 | Хагас хамгаалагч | Алексис Макаллистер | 1998.12.24 (23) | 8 | 0 | Брайтон энд Хоув Альбион |
24 | Хагас хамгаалагч | Энцо Фернандес | 2001.01.17 (21) | 4 | 0 | Бенфика Лиссабон |
9 | Довтлогч | Хулиан Альварес | 2000.01.31 (22) | 17 | 7 | Манчестер Сити |
10 | Довтлогч | Лионель Месси | 1987.06.24 (35) | 171 | 96 | Пари Сен-Жермен |
11 | Довтлогч | Анхель Ди Мария | 1988.02.14 (34) | 125 | 27 | Ювентус |
15 | Довтлогч | Анхель Корреа | 1995.03.09 (27) | 22 | 3 | Атлетико Мадрид |
21 | Довтлогч | Пауло Дибала | 1993.11.15 (29) | 34 | 3 | Рома |
22 | Довтлогч | Лаутаро Мартинес | 1997.08.22 (25) | 41 | 21 | Интернационале |