Томас Мюллер
Мюллер Германы шигшээд (2012) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Томас Мюллер[1] | ||
Төрсөн огноо | 1989 оны 9 сарын 13 | ||
Төрсөн газар | Герман, Бавари, Вайльхайм | ||
Өндөр | 1.86 метр[2] | ||
Байрлал | Довтлогч / довтолгооны хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Бавари Мюнхен | ||
Дугаар | 25 | ||
Өсвөрийн баг | |||
2000–2008 | Бавари Мюнхен | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2008–2009 | Бавари Мюнхен II | 35 | (16) |
2007– | Бавари Мюнхен | 165 | (58) |
Шигшээ баг‡ | |||
2004–2005 | Герман (16-) | 6 | (0) |
2007 | Герман (19-) | 3 | (0) |
2008 | Герман (20-) | 1 | (1) |
2009 | Герман (21-) | 6 | (1) |
2010– | Герман | 56 | (22) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10. † Гараа (Гоол). |
Томас Мюллер (Герман: Thomas Müller, 1989 оны есдүгээр сарын 12-нд Бавари мужийн Вайльхайм хотод төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Германы шигшээд тоглодог. Тэр Талбайд хагас хамгаалагч, туслах болон төвийн довтлогчийн байрлалд гоол болон дамжуулалтыг гарамгай хийдэг.
2010 оны ДАШТ-д 'Шилдэг залуу тоглогч' болон 'мэргэн буучаар' (5 гоол) шалгарсан бол 2014 оны ДАШТ-д дэд мэргэн буучаар (5 гоол) шалгарсан 2014 оны дэлхийн аварга.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Мюллер Пель хотын Пель багт 10 настайгаасаа тоглож, хөлбөмбөгийн гараагаа эхэлжээ. 2007 оноос Бавари Мюнхен клубийн хоёрдугаар баг буюу өсвөрийн багт тоглох болж, улмаар 19 наснаас доошхи насныхны Бундеслигийн хоёрдугаар байрт орсон байна. Түүнээс хойш Бавари Мюнхений гараанд багтаж, 2009-10 оны улиралд багийнхаа хамтаар өндөр амжилт үзүүлсэн ажээ. Тэр Бавари Мюнхен клубт 38 тоглолтонд, 13 гоол оруулаад буй. Бавария Мюнхен клубтэй Мюллер 2010 оны хоёрдугаар сарын 4-нд гурван жилийн шинэчилсэн гэрээг байгуулсан.[4][5]
Шигшээ
[засварлах | кодоор засварлах]Мюллер Германы хөлбөмбөгийн ирээдүйтэй залуу үеийн төлөөлөл болохоо мэргэжилтнүүдэд 2004 оноос эхлэн 16-гаас доошхи насныхны шигшээ багт харуулж байсан юм.[6] 2009 оны наймдугаар сард 21-ээс доошхи насныхны шигшээ анхны гараагаа хийж Туркийн багийн эсрэг тоглож байв. Тэр энэ багтаа зургаан тоглолтонд оролцож нэг гоол оруулсан байдаг байна.
Тэр жилийнхээ аравдугаар сард Бавари Мюнхен клубийн тоглолтыг ажигласан суусан Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохам Лаав Мюллерийг багийн бүрэлдэхүүнд дуудахаар шийдэж, улмаар нэг сарын дараа Кот Д'Ивуар улсын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Мюллерийг гараанд гаргаж байв.[7][8] Дараагийн Египетийн багтай хийх тоглолт шигшээ багийн хаалгач Роберт Энкегийн нас барсанаас шалтгаалан хойшилж байв.
Хоёр дахь гараа нь 2010 оны нэгдүгээр сард болсон Аргентиний багтай хийсэн нөхөрсөг тоглолт байсан ба сэлгээгээр 67 дахь минутанд гарч байжээ.[9]
2010 оны ДАШТ
[засварлах | кодоор засварлах]Бавария Мюнхен клубээс долоон тоглогч 2010 оны тавдугаар сарын 6-нд шигшээ багт дуудагдаж, зургадугаар сарын нэгэнд тэмцээн болох Өмнөд Африк руу зургадугаар сарын 1-нд мордохын өмнөх өдрүүдэд бэлтгэлийн үеэр бага зэргийн гэмтэл авч[10], 23 тоглогчийн нэрсэд багтах эсэх нь эргэлзээтэй болсон байсан ч дасгалжуулагч Иохам Лаав багийн ахлагч Михайл Баллакийн томоохон бэртэлийн дэргэд гайгүй гэж үзэн Баллакийн тоглодог байрлалд түүний 13 дугаарын өмсгөлтэйгээр тоглуулахаар болсон байна. Алдарт Герд Мюллерын амидаа залуу тоглогч ийнхүү Германы шигшээ багийн бүрэлдэхүүн дэх гурав дахь гараагаа Австралийн шигшээ багтай хийсэн хэсгийн эхний тоглолт байв. Шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гоолоо уг тоглолтонд оруулсан. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Английн эсрэг тоглоход хоёр гоол оруулж, тоглолтын онцлох тамирчингаар шалгарсан юм. Түүний багтаа гүйцэтгэж буй чамгүй сайн амжилт нь домогт Пеле болон Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Франц Бекенбауер нарын амжилтыг санагдуулам байлаа.[11] Дөрөвний нэг шигшээн Аргентиний шигшээ багтай хийсэн тоглолтонд дөрөв дэх гоолоо оруулж, баг нь 4-0 харьцаагаар хожсон билээ.[12] Энэ тоглолтонд хэдий сайн тоглосон ч гэсэн сануулга шар хуудас авч, хагас шигшээн Испанитай хийх тоглолтонд оролцох болмжгүй болсон байлаа. Гуравдугаар байрын төлөөх Уругвайтай хийсэн тоглолтонд, тоглолтын анхны гоолыг оруулж улмаар Германчууд 3-2 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн болсон.[13] Тус тэмцээнд Мюллер таван гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа, гурван гоолын дамжуулалт өгсөн зэрэг амжилтаараа Алтан шаахайн эзэн болоход ойрхон байгаа.[14] Түүнчлэн Шилдэг залуу тоглогчийн шагналд Ганын шигшээ багийн Андре Аиев, Мексикийн Жиовани дос Сантос нарын хамт нэр дэвшсэн байгаа.[15]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Бавари
- Германы аварга (3): 2009/10, 2012/13, 2013/14
- Германы цомын түрүү (3): 2009/10, 2012/2013, 2013/2014
- Германы супер цомын түрүү (2): 2010, 2012
- Аваргуудын лигийн түрүү (1): 2012/2013
- УЕФА Супер цомын түрүү (1): 2013
- Клубүүдийн дэлхийн аварга (1): 2013
- Нийт: 11 цом
- Шигшээ
- Хувийн
- ДАШТ-2010 тэмцээний алтан шаахайн эзэн (тэмцээний шилдэг мэргэн бууч)
- ДАШТ-2010 тэмцээний шилдэг залуу тоглогч: 2010
- Браво цомын эзэн: 2010
- Баварийн шилдэг тамирчин: 2010
- Шилдэг залуу тоглогч (VdV): 2010
- Шилдэг залуу тоглогч (World Soccer): 2010
- Бэлгэдлийн баг (ESM): 2012-2013
- ДАШТ-2014 тэмцээний дэд мэргэн бууч
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Мюллер 2009 оны наймдугаар сард Лиза гэх эмэгтэйтэй гэр бүл болжээ.[16]
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]Томас — Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцон тоглосон Мюллер овогтой дөрөв дэх тоглогч болжээ. Герд Мюллер (1970, 1974), Ханси Мюллер (1978, 1982) мөн Дитер Мюллер (1978). Томас Мюллерийн өмссөн 13 дугаарын өмсгөлийг өмнө нь Герд Мюллер мөн өмсөж байв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "FIFA Club World Cup Morocco 2013: List of Players" (PDF). FIFA. 7 December 2013. p. 5. Эх хувилбараас (PDF) архивласан: 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 8 December 2013.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Thomas Müller Player Profile FC Bayern München AG". Fcbayern.telekom.de. Татаж авсан: 16 April 2012.
- ↑ "Nationalspieler Thomas Müller" (German хэлээр). DFB. 17 January 2014. Татаж авсан: 14 February 2014.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Bayern Munich trio sign new deals". Ontheminute.com. 4 February 2010. Татаж авсан: 4 February 2010.
- ↑ "Van Buyten commits future to Bayern". UEFA. 5 February 2010. Татаж авсан: 11 February 2010.
- ↑ "Thomas Mueller – Biografie". DFB (German хэлээр). Эх хувилбараас архивласан: 22 Долдугаар сар 2010. Татаж авсан: 30 June 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Lцw bleibt – wenn alle bleiben". Kicker (German хэлээр). 12 October 2009. Татаж авсан: 20 October 2009.
{{cite web}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "DFB-Team trifft auf Drogba & Co". Kicker (German хэлээр). 20 October 2009. Татаж авсан: 20 October 2009.
{{cite web}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Debut for Mьller, Demichelis facing lay-off". Bayern Munich. 4 March 2010. Татаж авсан: 5 March 2010.
- ↑ "Painful start for Mьller, Ribйry's role open". Bayern Munich. 26 May 2010. Татаж авсан: 1 June 2010.
- ↑ Leonard, Tim (27 June 2010). "England showed its age spots in loss". The Stamford Advocate. Татаж авсан: 29 June 2010.
- ↑ "Argentina – Germany". FIFA. 3 July 2010. Татаж авсан: 3 July 2010.
- ↑ "Uruguay – Germany". FIFA. 20 July 2010. Татаж авсан: 10 July 2010.
- ↑ "Golden Boot". FIFA. 10 July 2010. Татаж авсан: 10 July 2010.
- ↑ "Best Young Player shortlist announced". FIFA. 9 July 2010. Татаж авсан: 10 July 2010.
- ↑ "Thomas Mьller unter der Haube". Bayern Munich (German хэлээр). 2 December 2009. Татаж авсан: 10 July 2010.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны цахим хуудас (Герман)
- Профайл - Бавари (Герман)
- Профайл - FCBayern-Munchen.com
- Томас Мюллер - ФИФА (англ.)
- Профайл - Fussballdaten.de (Герман)
- Мюллер - Германы хөлбөмбөгийн холбоо (Герман)
Бавари Мюнхен — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Нойер (х) 4 Данте 6 Алкантара 7 Рибери 8 Мартинес 9 Левандовски 10 Роббен 11 Шачири 13 Рафинья 14 Писарро 17 Боатенг 18 Бернат 19 Гёце 20 Роде 21 Лам (а) 22 Штарке (х) 23 Вайзер 25 Мюллер 26 Контенто 27 Алаба 28 Бадштубер 31 Швайнштайгер 34 Хёйбьерг 36 Вайраух 37 Грин 38 Саллахи Лучич (х) Штайнхарт Дасгалжуулагч: Хосеп Гвардиола |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2010 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Янсен • 3 Фридрих • 4 Аого • 5 Таски • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Кисслинг • 10 Подольски • 11 Клозе • 12 Визе (х) • 13 Мюллер • 14 Бадштубер • 15 Троховски • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Какау • 20 Боатенг • 21 Марин • 22 Бутт (х) • 23 Гомес • дасгалжуулагч: Йоахим Лёв |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Гюндоган • 3 Шмельцер • 4 Хёведес • 5 Хуммельс • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Шюррле • 10 Подольски • 11 Клозе • 12 Визе (х) • 13 Мюллер • 14 Бадштубер • 15 Бендер • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Гёце • 20 Боатенг • 21 Ройс • 22 Цилер (х) • 23 Гомес • дасгалжуулагч: Йоахим Лёв |
Герман улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ — аварга
| ||
---|---|---|
1 Нойер (х) • 2 Гросскройц • 3 Гинтер • 4 Хёведес • 5 Хуммельс • 6 Хедира • 7 Швайнштайгер • 8 Озиль • 9 Шюррле • 10 Подольски • 11 Клозе • 12 Цилер (х) • 13 Мюллер • 14 Дракслер • 15 Дурм • 16 Лам (а) • 17 Мертезакер • 18 Кроос • 19 Гёце • 20 Боатенг • 21 Мустафи • 22 Вайденфеллер (х) • 23 Крамер • дасгалжуулагч: Йоахим Лёв |
- Германы шигшээ багийн хөлбөмбөгчин
- Хөлбөмбөгийн довтлогч
- Хөлбөмбөгийн хагас хамгаалагч
- Байерн Мюнхен багийн тоглогч
- 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- 2012 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцогч
- 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч
- Германы хөлбөмбөгийн дэлхийн аварга
- Германы хөлбөмбөгийн улсын аварга
- УЕФА Аваргуудын Лигийн аварга
- ФИФА-Клубийн дэлхийн аварга
- Байерны Гавьяаны одон шагналтан
- Мөнгөн лаврын навч шагналтан
- Германчууд
- 1983 онд төрсөн