Йоахим Лёв

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Йоахим Лёв
Joachim Löw, Germany national football team (08).jpg
Лёв 2011 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЙоахим Лёв
Төрсөн огноо1960 оны 2 сарын 3 (1960-02-03) (59 настай)
Төрсөн газарБаруун Герман, Шёнау
Өндөр1.83 м
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багГерман (дасгалжуулагч)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1978–1980Фрайбург71(18)
1980–1981Штутгарт4(0)
1981–1982Айнтрахт Франкфурт24(5)
1982–1984Фрайбург65(25)
1984–1985Карлсруэ24(2)
1985–1989Фрайбург116(38)
1989–1992Шаффхаузен
1992–1994Винтертур
1994–1995Фрауэнфельд
Шигшээ баг
1979–1980Герман (21-)4(0)
Дасгалжуулсан багууд
1994Винтертур
1994–1995Фрауэнфельд
1995–1996Штутгарт (туслах)
1996–1998Штутгарт
1998–1999Фенербахче
1999–2000Карлсруэ
2001Аданаспор
2001–2002Тироль
2003–2004Аустриа Вена
2004–2006Герман (туслах)
2006–Герман
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Йоахим Лёв (герм. Joachim Löw, 1960 оны хоёрдугаар сарын 3-нд Шёнау хотод төрсөн) — Германы зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд Германы шигшээн дасгалжуулагч юм.

Замнал[засварлах | edit source]

Йоахим Лёв 1978-1989 онд германы Фрайбург, Штутгарт, Айнтрахт Франкфурт болон Карлсруэд довтолгоо дэмждэг хагас хамгаалагчаар амжилттай тоглож, 1995 онд швейцариас зодог тайлсан ажээ.

1994 онд дасгалжуулагчийн замналаа эхэлсэн Лёв Штутгартыг 1997 онд Германы цомд түрүүлгэсэн билээ.

Германы шигшээ 2004 оны наймдугаар сарын 1-нд Юрген Клинсманны туслах-довтолгооны тактик хариуцсан Руди Фёллерын оронд Лёвыг томилсон байна. Лёв Клинсманны туслахаар анхны томоохон тэмцээн, Холбоодын цомд 2005 оны зургаадугаар сард оролцон хагас шигшээд Бразилд ялагдан (2:3) III байрын төлөө Мексикийг нэмэлт цагт ялсан (4:3) байдаг.

Лёв туслах Ханс-Дитер Фликийн хамт (2006)

Нутаг дээрээ зохигдсон ДАШТ-ий хэсгийн гурван тоглолтонд ялалт (Коста-Рика — 4:2, Польш — 1:0, Эквадор — 3:0) байгуулсан ба шөвгийн 16-д Шведийг (2:0) Лукас Подольскийн дублээр, шөвгийн наймд Аргентиныг (1:1, пен. 4:2) тус тус ялж, хагас шигшээд Италид 119, 120 дахь минутанд гоолдуулан ялагдсан билээ. Чингээд III байрын төлөө Португалийг ялсан (3:1) түүхтэй.

ДАШТ-ий дараа Клинсманн ажлаа өгсөнөөр Лёв хариуцахаар болсон. Ажлаа аваад хүчирхэг бүрэлдэхүүнээ залуусаар сэлбэсэн явдал Йоахимын 2010 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ цаашлаад 2014 оны ДАШТ-д түрүүлэхийн үндэс болсон юм. Йоахим германы уламжлалт 4-4-2 тактикийг голчилдог.

Амжилт[засварлах | edit source]

Дасгалжуулагчийн
Штутгарт
Фенербахче
Тироль
Герман

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]

 Commons: Йоахим Лёв – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:2006 оны ДАШТ-д Германы хөлбөмбөгийн шигшээ