Михаэль Баллак
Хувийн мэдээлэл | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Бүтэн нэр | Михаэль Баллак[1] | |||||||||||||||||||||||||||||||
Төрсөн огноо | 1976 оны 9 сарын 26 | |||||||||||||||||||||||||||||||
Төрсөн газар | Гёрлиц, Зүүн Герман | |||||||||||||||||||||||||||||||
Өндөр | 1.88 м[2] | |||||||||||||||||||||||||||||||
Байрлал(ууд) | Хагас хамгаалагч | |||||||||||||||||||||||||||||||
Өсвөрийн баг | ||||||||||||||||||||||||||||||||
1983–1988 | BSG мотор "Фриц Хеккерт" Карл-Маркс-Штадт | |||||||||||||||||||||||||||||||
1988–1995 | Кемницер | |||||||||||||||||||||||||||||||
Мэргэжлийн замнал* | ||||||||||||||||||||||||||||||||
Он | Баг | Гараа | (Гоол) | |||||||||||||||||||||||||||||
1995–1997 | Кемницер II | 18 | (5) | |||||||||||||||||||||||||||||
1995–1997 | Кемницер | 49 | (10) | |||||||||||||||||||||||||||||
1997–1998 | Кайзерслаутерн II | 17 | (8) | |||||||||||||||||||||||||||||
1997–1999 | Кайзерслаутерн | 46 | (4) | |||||||||||||||||||||||||||||
1999–2002 | Байер Леверкузен | 79 | (27) | |||||||||||||||||||||||||||||
2002–2006 | Бавари Мюнхен | 107 | (44) | |||||||||||||||||||||||||||||
2006–2010 | Челси | 105 | (17) | |||||||||||||||||||||||||||||
2010–2012 | Байер Леверкузен | 35 | (2) | |||||||||||||||||||||||||||||
Нийт | 456 | (117) | ||||||||||||||||||||||||||||||
Шигшээ баг | ||||||||||||||||||||||||||||||||
1996–1998 | Герман U21 | 19 | (7) | |||||||||||||||||||||||||||||
1999–2010 | Герман | 98 | (42) | |||||||||||||||||||||||||||||
Медалийн хураангуй
| ||||||||||||||||||||||||||||||||
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд |
Михаэль Баллак 1976 оны 9 сарын 26-нд Зүүн Германд төрсөн. 2012 онд зодог тайлсан Германы шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Тэрээр олон улсын багуудын хамгийн их гоал оруулсан тоглогчдийн нэг бөгөөд Баллак Kaiserslautern-д тоглож эхэлснээсээ хойш 13 дугаарыг эзэмшдэг болсон. UEFA-н 2002 оны шилдэг хагас хамгаалагч мөн Пэлэгийн сонгосон фифагийн 125 шилдэг тоглогчдийн нэг болж байсан. 2002, 2003, 2005 оны Германы шилдэг хөлбөмбөгчин шагналын эзэн.
Баллак анхны гараагаа 1995 онд Chemnitz-н хүүхдийн багт хийв. 1996 оны 3 сарын 26 онд Германы залуучуудын шигшээ багт орж чадсан.1997 онд FC Kaiserslautern луу явж эхний улиралдаа л бундеслигт түрүүлж 1999 оноос Германы шигшээд орж мөн ондоо Байер Леверкузен луу 4,1 сая еврогоор зарагдсан. 2001-2002 оны улиралд бундеслиг, DFB pokal, Аваргуудын лиг болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тус тус 2-р байранд орсон.
Хүүхэд нас
[засварлах | кодоор засварлах]Михаэль Баллак одоогийн Саксон мужийн Гёрлиц хотод Стифан болон Карин Баллакын ганц хүү болон мэндэлсэн. Баллакыг бага байхад нь гэр бүлээрээ Карл-Маркс-Стад руу нүүж, тэр үеэс Баллак хөлбөмбөг сонирхож тоглож эхэлсэн.
Клубын амжилт
[засварлах | кодоор засварлах]Chemnitzer FC
[засварлах | кодоор засварлах]Михаэль Баллак 7 настайдаа эцэг эхтэй Карл-Маркс-Стад хот (1990 онд Chemnitzer гэж нэрээ сольсон) руу нүүсэн. Түүний аав нь Германы хөлбөмбөгийн 2-р багт тоглодог байсан бөгөөд Баллакын онцгой авьяас багаас нь л илэрч эхэлжээ.
1995 онд Баллак Chemnitzer FC-тэй анхны гэрээгээ байгуулж, төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглохоор болсон. Franz Beckenbauer түүнийг жижиг кэйсер хэмээн нэрлэх болсон. 1995 оны 8 сарын 4-нд бундеслигт мэргэжлийн анхны тоглолтоо VfB Leipzig -ын эсрэг хийсэн бөгөөд 2:1 харьцаатайгаар хожигдсон. Улирлын төгсгөлд Баллак 15 тоглолтонд оролцсон байв. Chemnitzer-т байх хугацаандаа 1,2-р багт аль алинд нь тоглож байсан. 1997 оны зун FC Kaiserslautern луу явсан.
Kaiserslautern
[засварлах | кодоор засварлах]Баллак шинэ багт ирсэн тэр улиралдаа бундеслигт 16 тоглолтонд оролцсон. Мөн тухайн улиралд аваргуудын лигт Kaiserslautern Баллакын шилдэг тоглолтын ачаар 1/4 финал хүртэл явж чадсан. 1999 оны 7 сарын 1-нд Байер Леверкузен руу 4.1 сая еврогоор зарагдсан.
Байер Леверкузен
[засварлах | кодоор засварлах]Байер Леверкузенд Баллак амжилт гаргаж байв. Дасгалжуулагч Кристоф Даум болон Клаус Топпмюллер нар Баллакыг довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулж байсан нь түүнийг амжилтанд хүргэв.
2001-02 оны улиралд Байер Леверкузен амжилттай явж байсан боловч улирлын сүүлийн 3 тоглолтонд бундеслигт Боруссиа Дортмунд-д, Аваргуудын лигийн финалд Реал Мадрид-д 2:1, DFB-Pokal-д Шальке 04-т 4:2-н харьцаатайгаар тус тус хожигдон нь хар түүх болж үлдэв.
Үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Шигшээ баг
[засварлах | кодоор засварлах]Шигшээ баг | Он | Нөхөрсөг тоглолт | Олон улсын тэмцээн | Нийт | |||
---|---|---|---|---|---|---|---|
Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | ||
Герман | 2010 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2009 | 2 | 0 | 6 | 3 | 8 | 3 | |
2008 | 4 | 1 | 8 | 3 | 12 | 4 | |
2007 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
2006 | 7 | 3 | 7 | 3 | 14 | 6 | |
2005 | 7 | 3 | 4 | 4 | 11 | 7 | |
2004 | 10 | 7 | 3 | 1 | 13 | 8 | |
2003 | 1 | 0 | 4 | 2 | 5 | 2 | |
2002 | 3 | 1 | 8 | 5 | 11 | 6 | |
2001 | 2 | 0 | 7 | 6 | 9 | 6 | |
2000 | 5 | 0 | 4 | 0 | 9 | 0 | |
1999 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 | |
Нийт | 44 | 15 | 54 | 27 | 98 | 42 |
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Урт хугацаанд үерхсэн найз бүсгүй Симон Ламбетэйгээ 2008 оны 7 сарын 14-нд гэрлэсэн. Хосууд Луис, Эмилио болон Жорди гэсэн 3 хүүтэй боловч 2012 онд салсан.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны вэб сайт
Челсигийн вэб хуудсан дах танилцуулга
ESPN-н вэб хуудсан дах танилцуулга
- ↑ "2006 оны ДАШТ Герман: Тоглогчдын жагсаалт: Герман" (PDF). ФИФА. 21 March 2014. p. 12. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-10.
- ↑ "Баллак - Chelseafc.com". Эх хувилбараас архивласан: 2010-11-26. Татаж авсан: 2022-03-31.