Хольгер Бадштубер

Хольгер Бадштубер
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХольгер Бадштубер
Төрсөн огноо1989 оны 3 сарын 13 (1989-03-13) (35 настай)
Төрсөн газарГерманБаруун Герман, Мемминген
Өндөр1.89 м
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багГерманБавари Мюнхен
Дугаар28
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2009–ГерманБавари Мюнхен101(1)
Шигшээ баг
2007–2008ГерманГерман
(19-өөс доош нас)
2(0)
2008–2009ГерманГерман
(20-иос доош нас)
3(0)
2009–2010ГерманГерман
(21-ээс доош нас)
7(2)
2010–ГерманГерман[1]30(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).


Хольгер Бадштубер (Герман: Holger Badstuber, 1989 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн) нь Германы хөлбөмбөгчин бөгөөд Германы Бундеслигийн Бавари Мюнхен болон Германы шигшээ багийн хамгаалагч юм. Мөн тэрээр зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог.

Клубын замнал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 2002-2007 онд Байерн Мюнхен хүүхдийн багт тоглож байсан. 2009-10 оны улиралаас Байерн Мюнхений үндсэн багийн бүрэлдэхүүнд тоглох болсон ба үүнээс өмнө Байерн Мюнхений 2-р багт тоглож байжээ. Бадштубер лигийн анхны тоглолтоо 2009-10 оны улиралд Хоффенхайм багийн эсрэг хийж байсан. Харин анхны гоолоо 2009 оны 12 сарын 4-нд Боруссиа Мюнхенгладбах багийн эсрэг оруулж байжээ. 2010 оны 2 сарын 4-нд Байерн Мюнхен баг түүнтэй 2014 он хүртэл гэрээгээ сунгах болсноо зарласан. [2][3]

Олон улсын замнал[засварлах | кодоор засварлах]

2010 оны Дэлхийн аварга[засварлах | кодоор засварлах]

Бадштубер 2010 оны Дэлхийн аваргад оролцох Германы шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд анх шигшээ багтаа дуудагдаж байсан. Шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо 2010 оны 5-р сарын 29-нд Унгарийн эсрэг хийж байсан. Тэрээр дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтуудад сайн тоглож байсан учир Йохим Лёв түүнийг дэлхийн аваргад оролцох германы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасан байна. Тэрээр германы шигшээ багийн дэлхийн аваргын нээлтийн тоглолтод гараанд гарч тоглосон ба тухайн тоглолтод германчууд Австралийн шигшээ багийг 4-0 -ийн харьцаатай бут ниргэн хожсон байна. Мөн тэрээр дараагийн буюу Сербтэй хийсэн тоглолтод гараанд гарч тоглосон боловч хангалттай сайн тоглож чадаагүй юм. Энэхүү тоглолтод германчууд 1-0 -ийн харьцаатай ялагдал хүлээжээ. Иймд тэрээр гарааны эрхээ Жером Боатенгд алдсан.

Евро 2012[засварлах | кодоор засварлах]

Үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The Team". dfb.de. Retrieved 15 May 2011.
  2. "Bayern Munich trio sign new deals". Ontheminute.com. 4 February 2010. Retrieved 4 February 2010.
  3. "Van Buyten commits future to Bayern". UEFA. 5 February 2010. Retrieved 11 February 2010.

Холбоосууд[засварлах | кодоор засварлах]