Илкай Гюндоган

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хөлбөмбөг
Илкай Гюндоган
20180602 FIFA Friendly Match Austria vs. Germany İlkay Gündoğan 850 0728.jpg
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1990 оны 10 сарын 4
Герман, Гельзенкирхен
Иргэншил Германы далбаа Герман
Өндөр 180 см
Жин 76 кг
Байрлал хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Боруссиа Дортмунд
Дугаар 8
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1993—1998 Германы далбаа Гельзенкирхен-Хесслер 06
1998—1999 Германы далбаа Шальке 04
1999—2004 Германы далбаа Гельзенкирхен-Хесслер 06
2004—2005 Германы далбаа Буэр
2005—2008 Германы далбаа Бохум
Багийн замнал*
2008—2009 Германы далбаа Бохум-2 2 (1)
2009—2011 Германы далбаа Нюрнберг 48 (6)
2011— Германы далбаа Боруссиа Дортмунд 57 (6)
Шигшээ**
2008 Германы далбаа Герман (18-) 1 (0)
2008—2009 Германы далбаа Герман (19-) 6 (0)
2009—2010 Германы далбаа Герман (20-) 2 (0)
2010—2011 Германы далбаа Герман (21-) 8 (1)
2011— Германы далбаа Герман 8 (2)
Олон улсын медалиуд
ЕАШТ
Хүрэл Польш/Украйн 2012

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 8 сарын 10-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 8 сарын 14-нд шинэчлэв.

Илкай Гюндоган (герм. İlkay Gündoğan, тур. İlkay Gündoğan; 1990 оны аравдугаар сарын 4-нд Гельзенкирхен хотод төрсөн) — Турк гаралтай Германы хөлбөмбөгчин бөгөөд Дортмундын «Боруссиа» болон Германы шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Өмнө нь «Бохум», «Нюрнберг» багуудад тоглож байсан[1] Гюндоган «Дортмундын» 2011/2012 оны лигийн түрүүг авах гол хөшүүрэг болсон түүхтэй.[2]

Замнал[засварлах | edit source]

Турк гэр бүлд Германы Гельзенкирхен хотод мэндэлсэн[3] Гюндоган 2011 оны тавдугаар сарын 5-нд «Боруссиа Дортмунд» багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм.[4] Лигийн 17 тойргийн тоглолтонд «Фрайбургийн» эсрэг анхны бөмбөгөө шигтгэжээ.

2013 оны тавдугаар сарын 25-нд УЕФА Аваргуудын лигийн шувтаргад «Бавари Мюнхентэй» тулахад харьцааг Гюндоган тэнцэтгэсэн ч 2:1 харьцаагаар ялагдав.[5]

2013 оны долоодугаар сарын 27-нд Германы супер цомын шувтаргад мөн Баваритай тулахад (4:2) Гюндоган гоолоор туслав.[6]

Шигшээ[засварлах | edit source]

Герман 2011 оны аравдугаар сарын 11-нд 2012 оны ЕАШТ-ий сонгонд Бельгийн эсрэг тоглохдоо Гюндоганыг анх сэлгээгээр гараалуулсан ба 2013 оны гуравдугаар сарын 26-нд 2014 оны ДАШТ-ий сонгонд Казакстаны эсрэг гоолдсон байдаг.

Амжилт[засварлах | edit source]

Багийн

Германы далбаа «Боруссиа Дортмунд»

Шигшээ

Германы далбаа «Германы шигшээ»

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Gündogan, Ilkay (German). kicker.de. 18 August 2010-д хандсан.
  2. Dove, Ed. "Ilkay Gundogan: Most Improved Players", Bleacher Report, 28 March 2013. 7 April 2013-нд авсан. 
  3. İlkay Gündoğan. UEFA.com (25 May 2012). 1 November 2012-д хандсан.
  4. Borussia Dortmund announce signing of Nurnberg's Ilkay Gundogan. goal.com (5 May 2011). 12 June 2013-д хандсан.
  5. Corradino, Rafael (25 May 2013). Player Ratings: Borussia Dortmund 1–2 Bayern Munich. goal.com. 12 June 2013-д хандсан.
  6. Dortmund prevail over Bayern in Supercup thriller. bundesliga.com (27 July 2013). 23 December 2013-д хандсан.

Гадны холбоос[засварлах | edit source]