Майкл Эссьен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Майкл Эссьен
Essien Real Madrid.JPG
Эссьен Реал Мадрид багт, 2013 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМайкл Кожо Эссьен[1]
Төрсөн огноо1982 оны 12 сарын 3 (1982-12-03) (35 настай)
Төрсөн газарГана, Аккра
Өндөр1.77[2]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМилан
Дугаар15
Өсвөрийн баг
1998–1999Либерти
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2000–2003Бастиа66(11)
2003–2005Лион71(7)
2005–2014Челси168(17)
2012–2013Реал Мадрид
(зээл)
20(2)
2014–Милан6(0)
Шигшээ баг
2002–Гана52(9)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 30.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 1 сарын 25

Майкл Кожо Эссьен (фр. Michael Kojo Essien,1982 оны арванхоёрдугаар сарын 3-нд төрсөн) нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд Милан болон Ганын шигшээд тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Эссьен Ганын Либерти Профешионалс багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн ба 2000-2003 оны хооронд Францын Бастиа, 2003-2005 оны хооронд Лион багт тоглож байв. Лионд байхдаа 2002-03, 2003-04 болон 2004-05 оны Францын дээд лигт түрүүлж улмаар УЕФА Аваргуудын Лигийн анхны гараагаа хийж байсан[3] тэрээр 2005 онд Челсид 24.4 фунт стерлингээр Африк тоглогчдоос түүхэн наймааны эзэн болж ирж байв.[4] Челси багт Эссьен Премьер лигийн 2006 болон 2010 онд түрүү, Английн цомын гурав, Лигийн цомын нэг түрүү авахад чухал гавъяа байгуулсан шилдэг тоглогч юм. Улмаар 2008 онд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод оролцож байв.

Эшлэл[засварлах | edit source]

  1. (2010) The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. ISBN 978-1-84596-601-0. 
  2. http://www.chelseafc.com/first-team/player/27901/title/michael-essien
  3. Michael Essien – Transfermarkt.de
  4. "Michael Essien", BBC Sport:African Football, BBC. 24 May 2009-нд авсан. 

Холбоос[засварлах | edit source]

 Commons: Майкл Эссьен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан