Ганын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Гана
бэлгэ тэмдэг
Хоч Хар одод
Эвсэл (тив) КАФ (Африк)
Холбоо Ганын хөлбөмбөгийн
холбоо
Дасгалжуулагч Квези Аппиа
Ахлагч Асамоа Гьян
Домогт
мэргэн бууч
Эдвард Акуа
Квази Овусу (40)
Чансаа (ФИФА) 38 - 3
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Gold Coast 1–0 Нигери 
(Алтан эрэг, Аккра; 1950 оны 5 сарын 28)
Илт ялалт
 Кени 2–13 Гана Гана
(Кени, Найроби; 1965 оны 12 сарын 12)[1]
Илт ялагдал
 Болгар 10–0 Гана Гана
(Мексик, Леон; 1968 оны 10 сарын 2)[2]
ДАШТ
Оролцоо 3 (Анх: 2006)
Амжилт Шөвгийн 8: 2010
Африк үндэстний цом
Оролцоо 19 (Анх: 1963)
Амжилт Түрүү: 1963, 1965,
1978, 1982

Ганын хөлбөмбөгийн шигшээ (Акан хэлээр: Gaana adehyeman nan-bɔɔl tiim), (Акан хэлээр: Nsoroma Tuntum) — Гана улсыг олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд төлөөлөн оролцдог бөгөөд Ганын хөлбөмбөгийн холбоонд захирагдана.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Ганын хөлбөмбөгийн шигшээ өмнөө Алтан эрэг тодотголтойгоор 1920 онд байгуулагдаж, 1957 онд Африкийн хөлбөмбөгийн холбоонд, 1958 онд ФИФА-д элсэж байжээ. 1992 оны Олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн явдал шигшээгийн олон улсад гаргасан хамгийн оргил амжилт байв. Түүнчлэн ДАШТ-д 3 дараалан (2006, 2010, 2014) шалгарсан Африк тивийн шилдэг төлөөлөл юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

ДАШТ[засварлах | кодоор засварлах]

Герман 2006[засварлах | кодоор засварлах]

Гана Чех, Итали болон АНУ-тай Е хэсэгт багтсан юм. Шөвгийн 16-д шалгарсан ч Бразилид ялагдал хүлээжээ.

  1. 2006 оны 6 сарын 12 Итали — Гана 2-0
  2. 2006 оны 6 сарын 17 Чех — Гана 0-2
  3. 2006 оны 6 сарын 22 Гана — АНУ 2-1
  4. 2006 оны 6 сарын 27 Гана — Бразил 0-3

ӨАБНУ 2010[засварлах | кодоор засварлах]

Гана Герман, Австрали болон Сербитэй D хэсэгт багтсан юм. Шөвгийн 16-д АНУ-ыг ялж, Шөвгийн 8-д Уругвайд торгуулийн цохилтоор ялагдаж байлаа.

  1. 2010 оны 6 сарын 13 Серби — Гана 0-1
  2. 2010 оны 6 сарын 19 Гана — Австрали 1-1
  3. 2010 оны 6 сарын 23 Гана — Герман 0-1
  4. 2010 оны 6 сарын 26 Гана — АНУ 2-1
  5. 2010 оны 7 сарын 2 Уругвай — Гана 1-1(4-2)

Бразил 2014[засварлах | кодоор засварлах]

Гана Герман, Португали болон АНУ-тай G хэсэгт багтсан. Гана хэсгийн тоглолтуудаас ганц оноо авсан.

  1. 2014 оны 6 сарын 16 Гана - АНУ 1-2
  2. 2014 оны 6 сарын 21 Герман - Гана 2-2
  3. 2014 оны 6 сарын 26 Португали - Гана 2-1

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Kenya International Matches". RSSSF. Retrieved 10 April 2007.
  2. "MATCH: 02.10.1968 Ghana – Bulgaria 0:10". eu-football.info. 2 October 1968. Retrieved 21 November 2011.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ганын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан