Жюль Римэ
Харагдац
Жюль Римэ (Франц: Jules Rimet, 1873 оны 10 сарын 14 – 1956 оны 10 сарын 16) нь 1919 - 1945 онд Францын Хөлбөмбөгийн Холбоо, 1921 - 1954 онд ФИФА-гийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан хүн юм. 33 жил ФИФА-гийн ерөнхийлөгчөөр ажилласан нь одоогоор хамгийн урт хугацаанд тус албыг хашсан үзүүлэлт болно.
Тэрээр Францын Теуле хотод төржээ.
Римэгийн удирдлага, хүчин чармайлтаар анхны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1930 онд зохиогдсон билээ (1930 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өгүүллийг үзнэ үү). 1970 оныг хүртэл дэлхийн аварга болсон багт олгодог байсан цом нь түүний нэрээр нэрлэгдэж байв.
Римэ 1956 онд нийслэл Парисын дагуул хот Сюренд нас нөгчсөн юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Jules Rimet – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх Даниэл Вүлфолл |
ФИФА-гийн ерөнхийлөгч 1921 - 1954 |
Дараах Родольф Сийлдрайерс |