Бастиа (хөлбөмбөгийн баг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бастиа
Бүтэн нэр Спортинг Клуб де Бастиа
Хоч нэр I Turchini , I Lioni di Furiani , Les Bleus
Байгуулагдсан 1905
Цэнгэлдэх хүрээлэн Стад Арман Цезари[1]
(Багтаамж: 16,480)
Дарга Пьер-Мари Жероними
Менежер Фредерик Ханц
Лиг Лиг 1
2011–12 Лиг 2, 1-р байр (дэвшсэн)
Вэбсайт Клубийн вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Спортинг Клуб де Бастиа (фр. Sporting Club de Bastia) буюу товчоор Бастиа нь Корсик арлын Бастиа хотын хөлбөмбөгийн баг юм. Тэд 7 жид доод лигүүдэд тоглосны дараа 2012-13 оны улирлаас Францын хөлбөмбөгийн дээд лиг Лиг 1-т эргэн ирж тоглож байна[2]. Цэнгэлдэх хүрээлэн нь Стад Арман Цезари. Менежер Фредерик Ханц, багийн ахлагч, хагас хамгаалагч Янник Кахузак[3].

Бастиа багийн түүхэн дэх хамгийн том амжилт нь 1977–78 оны УЕФА-гийн цомын шигшээд шалгарсан явдал юм. Тэгэхэд шигшээ тоглолтод Нидерландын ПСВ Айндховен багт хожигджээ. Дотооддоо тэд Лиг 2-т 1968, 2012 онуудад аваргалж, Коп де Франст 1981 онд түрүүлж байв. Мөн Корсикын лигт 17 удаа түрүүлжээ. Корсикын өөр нэг баг Ажаксиотой хийх тоглолт Корсикын дерби хэмээн нэрлэгддэг.

Бастиа багийн Францын бизнесмэн Пьер-Мари Жероними 2011 оноос эзэмшиж байна[4][5]. Тус багаас Клод Папи, Жонни Реп, Рожье Милла, Майкл Эссьен, Алекс Сонг нарын алдартай тоглогчид төрөн гарчээ.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Le Stade Armand Cesari
  2. Bastia 2-1 Châteauroux : la revue de presse, SC Bastia, 2012 оны 4 сарын 23 (Францаар).
  3. Le Sporting à la relance, SC Bastia, 2010 оны 8 сарын 24 (Францаар).
  4. Staff technique, SC Bastia, 2012 оны 7 сарын 29 (Францаар).
  5. Jérôme Rothen : « mon premier maillot ? Celui de Claude Papi », SC Bastia, 2011 оны 5 сарын 26 (Францаар).

Гадны холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Бастиа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан