Константин Станиславский

Константин Станиславский (орос. Константин Сергеевич Станиславский, төрсөн овог нь- Алексеев; 1863 оны 1-р сарын 5 -д Оросын эзэнт улсын Москва хотод төрсөн- 1938 оны 8-р сарын 7-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -оросын бөгөөд зөвлөлтийн театрын найруулагч, жүжигчин, багш бөгөөд театрын урлагийн онолч, театрын шинэчлэгч. Алдарт жүжигчний дэг тогтолцоо зохиогч. ЗХУ-ын анхны Ардын жүжигчин (1936). ЗХУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн (1925).
1888 онд Москвагийн урлаг уран зохиолын нийгэмлэгийг үндэслэгчдийн нэг. 1898 онд Владимир Немирович-Данченко-гийн хамт Москва хотын "Художественный театр"-ыг үүсгэн байгуулсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Константин Алексеев 1863 оны 1-р сарын 5-нд Москва хотод олон хүүхэдтэй аж үйлдвэрлэгч, худалдаачин Сергей Владимирович Алексеевын хүү болж төржээ .Константины эх Елизавета Васильевна Яковлева (1841 оны 4-р сарын 5 - 1904 оны 10-р сарын 12) нь Санкт-Петербургт төрсөн. Алексеевынхан гэр бүлээрээ театрт дуртай байжээ. Москва дахь байшинд нь театрын тоглолтод зориулж тусгайлан барьсан танхимтай харин Любимовка эдлэн газарт нь жижиг театрын тайз байжээ. Тайзан дээрх тоглох туршилтууд 1877 онд "Алексеевскийн гэрийн дугуйланд" эхэлсэн байна. Тэрээр шилдэг багш нартай хөдөлгөөн, уян хатан байдал, дууны урлагийг эрчимтэй судалж, "Малый театр"-ын жүжигчдийн жишээн дээр суралцаж байсан байна.