I Хайле Селассие
Харагдац
I Хайле Селассие (Ge'ez: ኃይለ፡ ሥላሴ, "Power of the Trinity"]] 1892 оны 7 сарын 23 - 1975 оны 8 сарын 27) нь Этиопын хаант улсын сүүлчийн эзэн хаан. Этиопын өмнөд хэсгийн Шэва нутгийн угсаатны гэр бүлд төржээ. Этиоп-Италийн 1-р дайны үед Этиопийн талд их үүрэг гүйцэтгэсэн 2-р Менэлик нь түүний цусан төрөл юм. Бага залуу байхын саруул ухаантай, хичээнгүй тэрээр орон нутгуудад захирагчийн албыг амжилттай гүйцэлдүүлж байв.