Лам

Улаанбаатарын Монгол лам

Лам гэдэг нь сахил хүртсэн, Буддын шашны ном сургаалийг номлох багшийг хэлэх нэршил юм. Лам гэх үг нь төвөдөөр བླ་མ་ (Лама) гэсэн үгний хэлбэр бөгөөд Санскрит хэлний багшийг заадаг гүрү гэдэгтэй адилтгасан (гүрү гэдэг үгийн тайлбарт "эрдэм номын талаас хүнд буюу хүндтэй гэдэг талаас нь хувраг багш хүмүүсийг гүрү гэсэн байдаг) үг юм. Түүхэндээ энэ нь томоохон хийдийн тэргүүн, хувилгаадыг хэлдэг байсан бол одоо үед хувраг хүний хүндэтгэсэн алдар нэр мэт байдаг. Хүүхэд ламыг өхөөрдөн "Ламаахай" гэж мөн дууддаг. Лама гэдэг түвд үг нь шууд утгаараа Буяны садан, Дээдийн дээд гэсэн утгатай үг.