Jump to content

Кайзер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кайзер (Герман: Kaiser [ˈkaɪ̯zɐ], Англи: Emperor [ˈɛmpəɹə]; монг. хаан) нь Ромын улс төрч, Ромын Бүгд Найрамдах Улсын төгсгөл үед де-факто төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан Гай Юлий Цезарийн нэрнээс уламжлан бий болсон германы ноёрхогчийн цолны нэршил юм. Түүний ноёрхолд байх нутаг дэвсгэрийг тэгэхээр Кайзертум (Kaisertum орч. Хаант Улс) гэнэ. Августаас (Цезарийн том ач) хойших үед буюу эртний эринд Ромын Эзэнт Гүрний ноёрхогчийг Император Цезарь Август (Imperator Caesar Augustus) хэмээдэг байв. Зүүн Ром-Византын Эзэнт Гүрний үед хаант улс нь 1453 оныг хүртэл оршин тогтнож байсан байхад, Баруун Ромд хаант улс нь 476 он эсвэл 480 оны (түүхчид энэ хоёр он дээр маргаантай байдаг байна) орчмоос үгүй болсон аж.

Дундад зууны европт барууны хаант улсыг Их Карл 800 онд дахин сэргээсний дараа ромын хамба лам ч бас Франкийн Эзэнт Улсын ноёрхогчийг, сүүлд Ариун Ромын Эзэнт Гүрний эзнийг кайзер хэмээн өргөмжилсөн байна.