Троллейбус

Вернер фон Сименсийн зохион бүтээсэн дэлхийн хамгийн анхны троллейбус буюу электромот (Берлин,1882 он)
Шведэд явж буй троллейбус
Будапешт хотын Икарус маркийн троллейбус

Троллейбус (Англи: Trolleybus үгчлэн орчуулбал өнхрүүлэгт автобус, утгачлан орчуулбал дээд (цахилгааны) шугамын автобус буюу дээрээ (цахилгааны) шугамтай автобус; Англи: Trolley нь монголоор өнхрүүлэг, энэ нь цахилгааны шугамаас контакт авдаг өнхрүүлэг) нь хот суурин газрын нийтийн тээвэрт ашигладаг цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Троллейбус нь хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны адил тогтоосон шугамын дагуу үйлчилгээ үзүүлэх бөгөөд автобуснаас ялгарах ялгаа нь автобустай адил дотоод шаталтын хөдөлгүүрээр биш, харин нэг эсвэл хэд хэдэн цахилгаан мотор бүхий хөдөлгүүртэй байдаг. Цахилгаанаа трамвайтай адил цахилгаан хүлээн авагчаар дамжуулан замын дээгүүр татсан агаарын шугамаас авна. Үүгээр троллейбус нь замын мөрөнд холбоотой боловч мөрт чиглүүлэгчгүй тээврийн хэрэгсэл юм. Хамгийн анхны троллейбусны шугамыг 20-р зууны эхээр тавьсан бөгөөд өнөөдөр дэлхийн 47 оронд ойролцоогоор 300 гаран троллейбусны үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг.

Монголд[засварлах | кодоор засварлах]

Монголд хуучин ЗХУ-ын троллейбус ихээр явдаг ба анх 2006 оны 10 сарын 9-өөс "Ханын материал-Офицеруудын ордон" шугамд Монголд угсарсан JEA800 маркийн троллейбус гарсан. Анхны троллейбус нь 4-001 гэсэн улсын дугаартай.

Бүтээхэд ойролцоогоор 60 сая төг зарцуулсан нь гадаад улсаас худалдан авч оруулж ирэхээс хямд тусдаг.

Stub icon

Энэ автобусны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.